ЭМЯ: АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 216 боллоо

2020-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.25/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсэн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа.Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 216 үүнээс эдгэрсэн 169 байна. Эмчилгээнд байгаа 47 хүний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа. Өнөө өглөө ОХУ-аас ирсэн 114 зорчигч ирсэн. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-т тусгаарлаад дараагийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Сонгууль ба коронавирус

Сонгуулийн санал хураалтын үеэр Улаанбаатар хотод 902 эмч, эмнэлгийн ажилтан иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан. Сонгуультай холбоотойгоор ямар нэг сэжигтэй асуудал гараагүй гэдгийг албаныхан хэллээ. 

Дэлхийд

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 9.1 сая гаруй тохиолдол, 470 мянган нас баралт бүртгэгдсэнийг ДЭМБ-д мэдээлжээ.

Коронавирус- АНУ-д

АНУ-д 34,300 гаруй тохиолдол, 784 нас браалт шинээр бүртгэгдэн, дэлхийн хэмжээнд халдварын тархалтын тоогоор тэргүүлжээ.  Одоогоор тус улсын халдвар авсан хүний тоо 2,336,000 болсноос 121,100 гаруй хүн эндсэн гэж АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ. Халдвар тус улсын Аризона, Флорида, Техас зэрэг мужуудад өргөн хүрээнд тархсан хэвээр байна. 

Коронавирус- БНХАУ-д

БНХАУ-д өчигдөр 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Түүний 14 нь дотоодын халдвар бөгөөд тав нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 13 нь Бээжинд, нэг нь Хэбэй мужид бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

17 цаг 9 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

19 цаг 45 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

23 цаг 57 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 57 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Уржигдар 06 цаг 00 мин