“Эхлүүлсэн бол дуусга”

2020-06-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ж.МИШЭЭЛ

 

Орчин үед залуусын дунд хувцсан дээр зурах урлаг дэлгэрч байгаатай холбогдуулан МУИС-ийн оюутан Б.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-Уран зурагтай хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-Аав маань зураг зурдаг болохоор багаасаа л зурах урлагтай ойр байсан. Дөрөвдүгээр ангидаа “Монголын хүүхдийн ордон”-ы зургийн дугуйланд явж эхэлсэн. Зураг зурах үедээ төвлөрч, бодлоо цэгцэлж чаддаг учраас зурагтай нөхөрлөх их дуртай.

-Хэзээнээс хувцсан дээр зурж эхэлсэн бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

-Нэг жилийн өмнөөс энэ төрлийг сонирхож эхлээд хагас жилийн өмнөөс хувцсан дээр зурдаг болсон. Анх өөрийнхөө хувцсан дээр зурж, туршдаг байсан. Хүмүүс эерэгээр хүлээн авч, урмын үг хэлж байсан нь цаашид захиалга авч хувцсан дээр зурдаг болоход минь их нөлөөлсөн. Одоогоор пүүз, жакет, цүнхэн дээр зурсан байгаа. Монголд хувцсан дээр зурдаг хүн цөөн байдаг. Гэхдээ сүүлийн үед энэ төрлийг сонирхох хүмүүс нэмэгдэж, кастом хийх сургалт хүртэл бий болсон байна лээ. Би бүх төрлөөр зурахыг илүүд үздэг. Уран зургаас гадна хана, хувцсан дээр зурдаг.

-Захиалгаа яаж авдаг вэ. Бүтээлүүд чинь дунджаар ямар үнэтэй вэ?

-Өөрийн бүтээлүүдийг бусдад танилцуулах зорилгоор “Ce” цахим хуудсыг жилийн өмнө нээж, захиалга авдаг болсон. Одоогоор 50 орчим захиалга авсан байна. Захиалгаар ихэвчлэн байгалийн зураг зурдаг. Сүүлийн үед залуу үеийнхнээс хувцсан дээр зураг зуруулах захиалга их ирж байна. Тиймээс энэ тал дээр илүү төвлөрч ажиллаж байгаа. Үнийн хувьд уран зураг маань хэмжээнээсээ шалтгаалан 50-100 мянга, хувцсан дээр ямар зураг зуруулахаас шалтгаалан 20-50 мянган төгрөг болдог. Аль болох бусдаас хямдаар хүргэхийг зорьж, зургийн хэрэгслийнхээ үнийг оруулж боддог.

-Нэг зурагт дунджаар ямар хугацаа зарцуулдаг вэ?

-Зургийн төрөл, хэмжээнээс хамаараад нэг цаг эсвэл 1-2 өдөр зарцуулах тохиолдол байдаг. Хувцсан дээр зурахад 6-7 цаг болдог. Зарим хүн зурагаа эхлүүлчихээд орхичихдог. Харин би “Эхлүүлсэн бол дуусга” гэсэн зарчим баримталдаг. Зурж дууссаны дараа үнэхээр сайхан мэдрэмж авдаг.

-Зураг зурах урам зоригоо юунаас авдаг вэ?

-Нам гүм орчинд дуу сонсох үед эсвэл байгалийн сайхныг хараад зурах хүсэл маань төрдөг. Мөн Youtube суваг дахь “Chuck Black Art”, “Jim Reno”, “Art of John Magne Lisondra” гэсэн хаягийг дагаж, энэ зураачдаас урам зориг авч, их зүйлийг сурдаг.

-Хувцсан дээр зурах нь ямар давуу талтай вэ?

-Хэдий хэвлэсэн шиг цэвэрхэн болохгүй ч хүн өөрийн хүссэн зүйлээ зуруулж, давтагдашгүй хэв маягийг бүтээх боломжтой. Зураачийн сэтгэл, хөдөлмөр шингэж, чамин хувцас бүтдэг нь хамгийн сайхан.

-Хувцсан дээр зурахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Эхлээд жижиг цаасан дээр зургийн ерөнхий хэлбэрийг гаргах хэрэгтэй. Мөн акрилк будгаар зурсны дараа арилгаж болдоггүй тул эхнээсээ нямбай, цэвэрхэн зурах хэрэгтэй. Хэрэв алдаа гаргавал яаж гоёор залруулж болох тал дээр өөрийн мэдрэмжээр хандах хэрэг гардаг. Хамгийн гол нь туршлагатай байх хэрэгтэй. Зураад л байх тусам сайжирдаг. Дөнгөж зурж сурч байгаа хүмүүс эхлээд хямд материал аваад туршиж үзээрэй гэж зөвлөмөөр байна. Мөн гадаадын зураачдын бичлэгийг үзэж, туршлага судлах хэрэгтэй.

-“Ce” цахим хуудас дээрээ усан будгаар зурах аргачлалыг оруулсан байсан. Цаашид сургалт явуулах бодол байгаа юу?

-Нэг удаа бага ангийн хүүхдүүдэд зураг зурах аргачлалыг заахад их дуртай хүлээж авсан. Үүнээс үүдэн илүү олон хүнд өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцахын тулд эхний ээлжинд усан будгаар зурах аргачлалыг цуврал зураг хэлбэрээр оруулсан байгаа. Цаашид бусад төрлийн зураг зурах дарааллыг бичлэгээр оруулж, сургалт явуулах бодолтой байна.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Би хот төлөвлөлтийн мэргэжлээр сурдаг ч төгсөөд уран зургийн сургуульд сурах төлөвлөгөөтэй байгаа. Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар зурагаа орхилгүй илүү олон зураг зурж, туршлага хуримтлуулаад галерей нээхийг хүсдэг. Мөн надтай ижил хувцсан дээр зурах сонирхолтой хүмүүстэй хамтарч ажиллах бодол байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.23  МЯГМАР № 122 (6347)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

1 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

2 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

10 цаг 58 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

10 цаг 58 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

10 цаг 58 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин