Пхеньян цэргийн бэлтгэл сургуулилтаа дахин эхлүүлнэ

2020-06-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Хойд Солонгосын  зэвсэгт хүчний штабаас өчигдөр тус улсаас зугтсан  дүрвэгчдийн зүгээс Пхеньян руу илгээсэн сурталчилгааны улмаас хоёр орны харилцаа муудсантай холбоотойгоор  зэвсэггүй хилийн бүс Кэсон болон Кумдан ууланд бүх төрлийн цэргийн сургуулилтыг  дахин хийж эхэлнэ. Гэхдээ хоёр орны хооронд байгуулсан гэрээгээр  бэлтгэл сургуулилтын үеэр зэвсэг ашиглахгүй аж. “КСНА”  агентлагийн мэдэгдэлд”Сөүлээс Пхеньянын Засгийн газарт  2018 оноос хойш хоёр Солонгосын сахин хадгалж ирсэн тайван байдлыг сэргээх хэлэлцээрийг дахин хийх зорилгоор тусгай төлөөлөгчийг илгээх хүсэлт тавьсан. Гэвч тэд энэ  хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан” гэж мэдээлжээ. Харин Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэл хийхээс өмнө энэ боломж нь хоёр орны харилцаа муудсантай холбоотой болохыг сануулсан байна. Мөн цэрэггүй бүс руу дахин давших, бэхлэлтийн шугам болгох болон Өмнөд Солонгосыг  ажиглах зэвсэгт хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх  талаар судалж байна гэж мэдэгджээ. Үүний дараа Пхеньян  хоёр орны төрийн тэргүүн нарын 2018 онд хийсэн чуулганаар хэрэгжсэн амжилтын нэг Өмнөд Солонгосын Засгийн газартай харилцаж байсан байгууллагыг сүйтгэсэн юм. Харин энэ байгууллагын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Пхеньян 14 хоногийн өмнө Сөүл рүү зугтсан  бүлэг дүрвэгчид Хойд Солонгос руу ухуулга сурталчилгааны товхимол  илгээснийг шүүмжилснээр зогссон байна. Мөн энэ мэдэгдлийг хийхээс өмнө Хойд Солонгосын удирдагчийн эгч Ким Ё Жон Өмнөд Солонгостой харилцаагаа зайлшгүй таслах гэж байгаагаа сануулжээ.  Түүнээс гадна дайсны эсрэг хэрэгжүүлэх дараагийн алхмыг хийх эрхийг Хойд Солонгосын зэвсэгт хүчний мэдэлд үлдээсэн байна. Тэрээр Сөүлийн зүгээс үүссэн асуудлыг зохицуулахаар тусгай элч илгээхийг хүссэнийг  хор хөнөөлтэй санал гэж хариулсныг “КСНА” агентлаг онцолсон байна.  Мөн  Пхеньян Сөүлийн энэ хайхрамжгүй үйлдэлд нухацтай хандаж чадахгүй.  Хойд Солонгосын зүгээс үндэсний хэмжээнд өмнө нь авч байгаагүй арга хэмжээг хэрэгжүүлж байгааг мэдэж байгаа ч элч илгээхийг зорьж байна гэв. Тиймээс  Хойд Солонгосоос ямар нэгэн байдлаар орж, гарахыг зөвшөөрөхгүй гэжээ. “КСНА” агентлагаас “Сөүлийн Засгийн газраас тусгай элчийг хямралаас гарах, ашиг олохын тулд илгээж сурсан байна.  Өмнөд Солонгосын  ерөнхийлөгч Мүн Жэ Ин  ихэвчлэн утгагүй санал танилцуулдаг болохыг онцолжээ. Мөн Хойд Солонгостой тогтоосон харилцаанд гарсан хямрал нь Сөүлийн эрх баригчдын хариуцлагагүй, сул дорой байдлаас болсон. Энэ асуудлыг ямар нэгэн аргаар шийдвэрлэж болохгүй. Гэхдээ Сөүл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв алхам хийх, Хойд Солонгосыг  өдөөн хатгахыг оролдож байгаа хүмүүсийг хянах ёстой гэж мэдээлжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос ерөнхийлөгч Мүн Жэ Инийн  бүдүүлэг, мунхаг шүүмжлэлийг буруушааж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн  Пхеньяныг  Сөүлийн зүгээс олон нийтэд зарлахыг хүсээгүй Хойд Солонгос руу ерөнхийлөгчийн тусгай элч илгээх санал тавьсан талаар мэдээлэл тараасан гэж зэмлэжээ. Харин Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгос цэргийн үйл ажиллагааг хэрэгжүүлбэл тохирох төлбөрөө төлөх болно гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна Хойд Солонгосын цэргийн штабаас хийсэн төлөвлөгөөний талаар хийсэн мэдэгдэлд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.  Мөн энэ үйлдэл нь хоёр Солонгосын хооронд байгуулсан гэрээ, Панмунжомын мэдэгдэл болон 2018 онд байгуулсан цэргийн гэрээг зөрчиж байгааг онцолсон байна. Энэ арга хэмжээ нь 20 гаруй жилийн туршид хоёр Солонгосын харилцааны хөгжлийн хүрээнд болон Солонгосын хойгт энхтайвныг хадгалахын тулд  хамтран гаргасан хүчин зүтгэл, бүх үр дүнг устгаж байна гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабын төлөөлөгч мэдэгджээ.  Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Юн До Хан “Хойд Солонгосын зүгээс хийх мэдэгдэл, шалтгаангүй үйлдлийг тэвчихгүй” гэж мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжилсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.18  ПҮРЭВ № 119 (6344)

 

Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 53 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 57 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08