Зугаатай зун: Ёс заншилтай танилцах аяллыг санал болгож байна

2020-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

О.ЭНХЖИН

Манай улсын иргэд хот, суурин газар амьдрах болсноос үндэсний ёс заншлаасаа хөндийрөх болсон. Тэгвэл энэ зуны налгар цагт амарч зугаалангаа, нүүдэлчдийн соёлтой танилцан, өөрийн биеэр оролцох боломж байна. Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дахь "Баянсонгино малчдын бүлэг"-ээс зохион байгуулдаг “Хонины найр” эвент энэхүү боломжийг аялагч, жуулчдад олгох аж. Тус эвент нь энэ жил тав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд ирэх сарын 28-ны өдөр 10:00 - 16:00 цагийн хооронд болно.

Эвентэд хамрагдсанаар бог малаас гарах түүхий эдийг боловсруулах, боловсруулсан түүхий эдээ бүтээгдэхүүн болгоход оролцоно. Мөн хотын битгий хэл хөдөө орон нутгийнхны ч төдийлөн хийж үзээд байдаггүй уламжлалт аргаар эсгий хийх үйл явц болох ноос савах, зулах зэргийг гар бие оролцон хийж үзэх юм байна. Түүнчлэн олон төрлийн цай чанах зэрэг үйл ажиллагаанууд ч байгаа гэнэ. Хөтөлбөрийг танилцуулвал:

- Ардын урлагийн тоглолт                                                                  
- Уламжлалт аргаар эсгий хийх ажиллагаа
- Цайны баяр /таван төрлийн цайны амталгаа, тогоо нэрэх/
- Дээс томох, утас ээрэх, нэхий эдлэх
- Эсгий болон ноосоор хэрхэн бэлэг дурсгалын зүйлс хийхийг харах, өөрийн биеэр хийж үзэх
- Хонь холбох
- Сайн эр хонины танилцуулга, шалгаруулалт гэх зүйлс багтаж байгаа аж.

Арга хэмжээнд хамрагдах захиалгыг цахимаар өгнө. Сонирхуулахад жуулчдын төлөх үнэ 30 мянган төгрөг бол улс дотоодынхоо аялагч, хөтөч нартаа үүнээс гурав дахин хямдаар хамрагдах боломжыг олгож байгаа гэнэ. Энэ нь гадаад улсын иргэдэд түүх соёлоо суртчилахаас өмнө эхлээд Монголынхоо иргэдийг үндэсний соёлоо мэдэж аваасай гэсэн хэрэг. Үнэхээр л мартагдах шахсан бахархалт соёлоо амарч зугаалахынхаа сацуу танин мэдэх давхар боломжийг тус эвентээс олгож байна.
 

Эх сурвалж:www.polit.mn

Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

5 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

10 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

15 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

20 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

15 цаг 0 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

15 цаг 7 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

15 цаг 13 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

15 цаг 16 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

15 цаг 24 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

20 цаг 34 мин