Бээжин далайн гаралтай  хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо

2020-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

БНХАУ  Бээжин хотын хүнсний захад  коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан Европоос хулд загас импортлохыг  цуцалсан байна.  Далайн бүтээгдэхүүний Норвегийн зөвлөлийн загас агнуурын төлөөлөгч  Виктория  Браатен “Бид захад шинэ загасны мах авах гэсэн хүсэлтээ цуцлахыг хүссэн мэдээг хүлээн авч байна.  Үүний үр дүнд  одоо нийлүүлж байгаа хүнсийг шалгах арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэж “NRK” радиод өгсөн  ярилцлагадаа онцолжээ.  Мөн БНХАУ-ын төрийн хэвлэлд коронавирусыг  Бээжингийн том Синфади хүнсний зах руу хүргэхэд ашигласан махны модноос илрүүлсэн гэж бичсэн байна. Бээжингийн халдварт өвчнийг хянах төвийн бүлэг шинжээчдийн нэг Янг Пен “Өнгөрсөн долоо хоногт  “CCTV News” телевизээр коронавирус нь БНХАУ-д далайн бүтээгдэхүүн эсвэл хордсон махаар дамжиж ирсэн байж болзошгүй” гэж ярьжээ. Тэрээр “Европоос ирсэн өвчний нянгийн уршгаар болон урьдчилсан дүгнэлтээр импортоор оруулж ирсэн зүйлтэй холбоотой” болохыг онцолжээ. Мөн  халдварт өвчний нянгийн эх үүсвэр эсвэл хэрхэн тархсан шалтгааныг  хараахан олж мэдээгүй байна гэв.  Энэ мэдээллийн дараа Бээжин хотын том захууд лангуун дээрээсээ хулд загаснуудыг устгасан байна. Гэхдээ олон судлаач  энэ загас нь коронавирусын нян тээгч байх боломж бага болохыг онцолжээ. Нян судлаач Ян Чжаньцю “Глобал таймс” сонинд өгсөн ярилцлагадаа Бээжингийн Синфади  захаас илэрсэн коронавирус нь Ухань хотын хүнсний захын далайн бүтээгдэхүүний улмаас дэгдсэн коронавирусаас илүү хүчтэй байж магадгүйг сануулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.17  ЛХАГВА № 118 (6343)

 

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

5 цаг 21 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

6 цаг 51 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

7 цаг 43 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

12 цаг 14 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

16 цаг 11 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Өчигдөр 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Өчигдөр 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Өчигдөр 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Өчигдөр 13 цаг 06 мин