Амжилтын түүх: Японы алдарт хүүхэлдэйн баатар “Хелло Кэтти” буюу Шинтаро Цужи

2020-06-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

Хүүхэд багачуудын дуртай “Хелло Кэтти” хүүхэлдэйн киног бүтээгч Японы “Санрио” компанийг байгуулагч  92 настай  Шинтаро Цужи өнгөрсөн баасан гаригт ерөнхий захирлын албан тушаалыг хашихаа больж байгаагаа мэдэгдсэн билээ.  Тэрээр компаниа түүний ач, 31 настай Томокуни Цужид ирэх сарын 1-нд хүлээлгэж өгөх юм. Энэ нь 60 жилийн түүхтэй компанид анх удаа захирал нь солигдож байгаа тохиолдол аж. Харин “Хелло Кэтти” хэмээх амгүй ганган сармагчин шиг хүүхэлдэй нь 50 жилийн өмнө бүтээснээс хойш тэрбум тэрбум ам.долларын ашиг олжээ. Хүүхэлдэйн зураг, хувцаснаас авахуулаад тоглоом, бичиг хэргийн хэрэгсэл дээр хүртэл заларсан билээ. Хэдийгээр анх жаахан хүүхдүүдэд зориулсан ч сүүлийн жилүүдэд том хүмүүсийн дунд ч алдартай болж байгаа нь батлагдсан байна.

Хелло Кэтти бий болсон түүх

Хелло Кэттигийн БНХАУ дахь парк

Шинтаро Цужи 1960 онд бэлэг хийдэг компаниа байгуулсан бөгөөд түүний гоёмсог дизайнтай бүтээгдэхүүнүүд их зарагдаж байгааг анзаарчээ. “Санрио” компанийг “Яманаши Силк Центр Ко.ЛТД” нэртэй компани байхад ажилладаг байсан дизайнер Юко Шимизу тэр үед 1974 онд компанийн каталогт харагдаж эхэлсэн хүүхэлдэйн загварыг бүтээхээр ажиллаж байсан гэнэ. Тэрээр дараа нь Японы  зурагтай хосолсон зүйлийг амгүй муурны албан ёсны дизайнер болсон байна. Түүнээс хойш хүн төрхтэй, зүүн чихээ гоёсон муур Японы билэг тэмдэг болжээ. Мөн Хелло Кэтигийн зурагтай бүтээгдэхүүнүүдийг 130 оронд зардаг болсон байна. Түүнээс гадна тоглоомын парк, кафед зургийг нь тавих эрхтэй болсон аж. Тухайлбал, өнгөрсөн жил Японы төмөр замын компани муурны зургийг цагаан, ягаанаар будсан хурдан галт тэргэндээ байрлуулжээ.

Хэдийгээр Японы чиг хандлагыг тодорхойлдог кавай хэмээх хүүхэлдэй нь англи хүнтэй адилхан. Учир нь энэ хүүхэлдэйг 1970 онд Их Британийн соёл Японд моод болж байсан үед бүтээсэн юм байна. 130 оронд худалдаалдаг болсон мууранд ЮНИСЕФ-ээс  хүүхдийн онцгой найз гэж нэрлэсэн бөгөөд Хонгконг, БНХАУ-д Японы аялал жуулчлалын Элчин сайд гэж нэрлэж байжээ. Мөн олон хүн яагаад энэ муурыг амгүй байдаг тухай асуудаг ч ямар нэгэн хариулт байдаггүй  аж. Гэхдээ түүний эргэн тойронд олон янзын домог яриа нэмэгдсээр байдаг байна. 2014 онд Шинтаро Цужи энэ хүүхэлдэй нь зөвхөн муур биш аз жаргалтай охин гэж хэлсэн нь цахим сүлжээнд маргаан бий болгосон гэж “The Guardian” сонинд бичжээ. Харин энэ алдарт хүүхэлдэй нь “Санрио” компаниас мэдэгдсэнээр өнгөрсөн жил “Варнер Брос” кино компанийн бүтээснээр Холливудад өрсөлдөх болсон байна. Энэ хүүхэлдэйг бүтээснээс хойш 45 жилийн ойгоор кино болж байгаа бөгөөд “Санрио” компани түүний болон бусад хүүхэлдэйг эзэмших эрхийг анх удаа кино ертөнцийн студид өгсөн гэж  мэдэгджээ. Энэ компанийн захирлын албан тушаалаа хашихаа болихоо мэдэгдсэн Шинтаро Цужи түүний хүүхэлдэй Холливудад өрсөлдөж байгаад баярлаж байгаа илэрхийлсэн бөгөөд Хелло Кэтти нь олон жил найрамдлын билэг тэмдэг болж байсан.

Харин түүний энэ кино нь найрамдлын тэр хүрээг өргөжихөд тусалж чадна гэж найдаж байна гэв.  “Варнер  Брос”“ компанийн охин компани New Line Cinema”-гийн ерөнхийлөгч  Ричард Бренер “Хелло Кэтти болон түүний найзууд олон жилийн турш манай соёлыг хуваалцаж байсан. Бид шинэ адал явдал түүнийг хааш нь авч явахыг мэдэхийг хүлээж байна” гэж ярьж байжээ. Хелло Кэтти нь таван настай охины анхаарлыг татаж чадна. Мөн 15 настай охины магадгүй 50 настай хүний анхаарлыг ч татаж болно гэж Хавайн антропологийн их сургуулийн профессор Кристин Яно ярьжээ. Шинтаро Цужи 2015 онд 50 мянган бүтээгдэхүүнтэй 15 мянган дэлгүүрийг жижиглэн бараа худалдагч нарт эзэмших зөвшөөрөл олгосноор тэрээр долоо дахь тусгай зөвшөөрлийн бичиг олгогч болж байжээ.

Эх сурвалж www.polit.mn

 

С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

5 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

10 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

20 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

15 цаг 11 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

16 цаг 11 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

16 цаг 13 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

16 цаг 17 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

16 цаг 48 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

17 цаг 53 мин