Олон улсын олимпийн хороо тулгамдсан асуудлаа хэлэлцэв

2020-06-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ЭНХЭЭ

 

ТАСС, Зургадугаар сарын 10. Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) гүйцэтгэх хорооны хуралдаан лхагва гаригт болов. Хуралдаанаар коронавирусын цар тахлын хурц үе шатны хугацаанд хуримтлагдаж тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Гүйцэтгэх хорооны хуралдааны үр дүнгийн талаар ОУОХ – ны ерөнхийлөгч Томас Бах сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр 2021 онд явуулахаар хойшлуулсан Токиогийн зуны олимпийн тоглолтын асуудлаар хийж байгаа хэлэлцээрүүдийн зарим нарийн ширийн зүйлийн талаар өгүүлэв. Энэ шийдвэртэй холбогдуулан үүссэн гол зөрчлийн нэг нь сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний хоёр гол зохион байгуулагч болох Олон улсын сагсан бөмбөгийн (FIBA) холбоо болон Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны хуанлийн төлөвлөгөөнөөс үүдсэн асуудал гэж үзэж болно. NBA-гийн ирэх улирлын тэмцээнүүд саатах магадлалтайг харгалзвал тус холбооны аварга шалгаруулах тэмцээний төгсгөлийн хэсэг, эсвэл плей-офф-ын тоглолтууд Олимп зохион байгуулах хугацаатай давхцах, эсвэл тун ойрхон болж мэдэх тул олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнд од болсон олон тамирчин, түүгээр ч барахгүй зарим шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож чадахгүйд хүрч болох юм. Гэхдээ энэ асуудлаар FIBA болон NBA зөвшилцөлд хүрч чадна гэдэгт Т.Бах итгэлтэй байна.

“Бид FIBA-тай байнга харилцаж байгаа, тэд ч мөн өөрсдийн зүгээс NBA-тэй харилцаж байна. Эдгээр байгууллага хоёулаа Олимпийн тоглолтын хугацааны асуудлаар маргалдахыг хүсэхгүй байгаа. Тэд тохиролцоонд хүрэх ёстой” хэмээн ОУОХ-ны тэргүүн онцлов.

Гүйцэтгэх хороо мөн асуудал ихтэй байгууллагын нэг болох Олон улсын хүнд атлетикийн холбооны (IWF) нөхцөл байдлыг авч хэлэлцэв. Унгарын иргэн Тамаш Аян тэргүүлж байх үеийн IWF-ийн өмнөх удирдлагын үйл ажиллагаанд Ричард Маклераны бие даасан комисс зургадугаар сарын 4-нд шалгалт явуулсан ажээ. Өөрөөр хэлбэл, сэргээшийн зөрчил илэрсэн тухай өгүүлж байгаа хэрэг юм.

“Тус холбооны талаар янз бүрийн эх сурвалжаас ирж байгаа мэдээлэл, илтгэлийг сонсоод би маш их цочирдож, урам хугарсан. Бид сэтгэл зовниж байгаагаа аль хэдийн илэрхийлсэн бөгөөд энэ холбооны ажил үйлсийг цэвэр тунгалаг болгохын тулд шинэ удирдлагатай нь хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Өөрсдийн зүгээс аливаа тусламж үзүүлэхэд бид бэлэн байна” хэмээн Бах хүлээн сэтгэгдлээ илэрхийлжээ

 

ОУОХ-ны шинэ гишүүдийн талаар

 

Гүйцэтгэх хорооны хуралдааны үеэр ОУОХ-нд шинээр нэр дэвшиж байгаа гишүүдийг танилцуулсан. Хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн орны багийг хөгжөөн дэмжиж байснаараа оросын спорт сонирхогчдын танил болсон Хорватын ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын гүнж Рима Бандар Аль – Сауд, Монгол Улсаас Батболдын Баттүшиг, Кубын Мария де ла Каридад Колон болон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (World Athletics) өнөөгийн ерөнхийлөгч, Британийн иргэн Себастьян Коу нар ОУОХ-ны гишүүн болцгоов. Спортын зөвлөх үйлчилгээний CSM компанид гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж байсантай холбоотойгоор ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэний учир ОУОХ-ны гишүүнд нэр дэвшихийг Себастьян Коуд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард татгалзаж байсан билээ. Компаниас гарна гэдгээ Коу амласныг гүйцэтгэх хорооны хуралдааны дараа Бах онцлов.

Нэр дэвшигчдийн гурав нь эмэгтэй хүн байгаа нь спортод жендерийн тэгш байдлыг хангах төсөл хэрэгжиж байгаа элементийн нэг мөн хэмээн ОУОХ мэдэгдэлдээ онцолжээ. Тус байгууллагын удирдах албан тушаалд одоо ажиллаж байгаа хүмүүсийн 30 хувь нь эмэгтэйчүүд, харин ОУОХ-ны тусгай комиссуудад жендерийн тэгш байдал үндсэндээ хангагдсан ажээ.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд дэлхийн гол сэдэв болсон Миннеаполис хотод  (Миннесота муж улс) африк гаралтай америкийн иргэн Жорж Флойдын үхлийн дараа АНУ-ын олон муж улсад болж байгаа эмх замбараагүй үйл явдал гүйцэтгэх хорооны хуралдааны анхаарлын гадна үлдээгүй. Цагдаа нар тавдугаар сарын 25-нд түүнийг баривчлах үеэр амьсгал боогдуулсан арга хэрэглэсний улмаас Флойд эмнэлэгт нас барсан. Эсэргүүцлийн хөдөлгөөнд Үндэсний хөлбөмбөгийн лиги (NFL) болон NBA- гийн тоглогчид оролцож спортын олон од нэгдсэн.

“Олимпийн хартид дурдсан эрх, эрх чөлөөг эдлэх явдал нь арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, хэл, шашин, улс төрийн болон бусад итгэл үнэмшил, үндэс угсаа болон нийгмийн гарал үүсэл, өмч хөрөнгө, төрсөн газар зэрэг аливаа шинж тэмдгээр ялгаварлан гадуурхалгүйгээр хангагдах ёстой” хэмээн ОУОХ онцолжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.12 БААСАН № 115 (6340)

 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

20 цаг 42 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин