Царцаасан хугацаандаа зээлээ төлөхөд хүү тооцохгүй

2020-06-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТӨГС

 

Коронавирусын халдвартай холбоотойгоор иргэдийн орлого буурч байгаа. Тэгвэл тав болон найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн төлбөр төлөх хугацааг зургаан сараар хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Зээлээ хойшлуулсан энэхүү зургаан сарын хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөр иргэдээс шаардахгүй байхаар зохицуулсан юм. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нийг хүртэл банкууд зээлдэгчдээсээ цахимаар хүсэлтийг нь авсан бөгөөд нийт 11 банкинд ойролцоогоор 52 мянган зээлдэгч ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Харин зээл хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчдэд гурван сарын турш нийт жилийн нэрлэсэн хүүний хоёр нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг гурван сарын хугацаанд төрөөс өгөхөөр болсон. Банкуудын зүгээс зээлдэгч нартаа хангалттай мэдээлэл өгөөгүй гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс хүчтэй гаргасан. Хэрэв хоёр хувийн хөнгөлөлт өгөх байсан бол зээлээ хойшлуулахгүй байсан гэх хүмүүс олон байсан юм.

Тэгвэл нөгөө талаас зээл хойшлуулах хүсэлт гаргаад гэрээгээ шинээр хийчихсэн зээлдэгчдийн хувьд энэ зургаан сарын сарыг ашиглаад үндсэн зээлээсээ ахиу дүнгээр хасуулаад авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэв та ямар нэгэн хүндрэлгүйгээр төлбөрийн боломжтой байгаа бол зээлээ хойшлуулсан ч төлдөг графикийн дагуу мөнгөө шилжүүлээд байвал энэ зургаан сарын хугацаанд төлсөн мөнгөнөөс ямар нэгэн хүү бодогдохгүйгээр үндсэн зээлээс хасагдана. Энэ зохицуулалт нь уг нь зээл хойшлуулах шийдвэртэй уялдсан шинэ зохицуулалт огт биш юм. Ипотек, цалингийн, хэрэглээний  гэх мэт бүх төрлийн зээлэнд ийм боломж байдаг. Тухайлбал, та сар бүрийн төлөлт дээрээ тодорхой мөнгөн дүн нэмээд шилжүүлээд байхад зээлийн хугацаа богиносч, хүүнд төлж байгаа төлбөр тэр хэрээр л багасдаг. Жишээ авахад 15-20 жилийн хугацаатай ипотекийн зээл авсан зээлдэгч сар бүр 100 мянган төгрөгийг хувиарт мөнгөнөөсөө гадна өгөөд байвал 3-4 жилийн өмнө зээл нь дуусах боломжтой.

Нэг үгээр та санаачлагаараа хуримтлал үүсгэж байгаатай яг ижилхэн зарчим юм. Гэхдээ банк бол тантай гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг данснаас тань татдаг. Хэрэв зээлдэгч илүү төлбөр хийж үндсэн зээлээсээ хасуулаад явахыг хүсвэл шилжүүлэх болгондоо эдийн засагчтайгаа холбогдох, эсвэл үндсэн зээлийн данс руугаа шууд шилжүүлэх гэх мэтээр банк бүрийн зохицуулалт өөр байдаг билээ.

Яг энэ зарчмыг ипотекийн зээлээ хойшлуулсан зээлдэгчдэд сануулах үүднээс энэхүү нийтлэлийг бичиж байгаа юм. Магадгүй та үнэхээр санхүүгийн хувьд хүндрэлд ороод төлбөрөө хойшлуулсан бол өөр хэрэг. Харин хүндрэлтэй зүйл гараагүй ч юмыг яаж мэдэхэв гэдэг байдлаар хойшлуулсан байгаа бол санаачлагаараа сар бүр зээлийн төлбөрөө дээр хэлсэнчлэн үндсэн зээлийн төлбөртөө шилжүүлэх эсвэл эдийн засагчаараа дамжуулан татуулах гэх мэт арга хэмжээг авснаар энэ зургаан сард хүү тооцогдохгүйгээр шууд үндсэн мөнгөнөөс хасагдах боломж байгааг хэлээд байгаа юм.

Жишээ авья. Сард орон сууцны зээлэндээ 480 мянган төгрөг төлдөг зээлдэгч хэрэв зээлээ царцаагаагүй бол энэ мөнгөний 350 орчим  мянган төгрөг нь хүүгийн төлбөрт, үлдсэн 130 мянга орчим нь үндсэн зээлийн төлбөр хэлбэрээр тооцогдсон хэвээр байна. Харин зээлээ хойшлуулах буюу царцаачихсан байгаа зээлдэгч сард энэ мөнгөө хугацаанд нь яаж ийгээд төлөөд байхад 480 мянган төгрөг нь бүтнээрээ үндсэн зээлийн төлбөрөөсөө хасагдаад явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл зургаан сарын хугацаанд таны үндсэн төлбөрөөс 2.8 сая төгрөг хасагдана. Харин зээлээ царцаагаагүй байсан бол 900 орчим мянган төгрөг үндсэн зээлийн төлбөрөөс хасагдана. Сард ийм хэмжээний зээлийн төлбөр өгдөг харилцагчийн хувьд энэ зургаан сард хоёр сая орчим төгрөгийн хэмнэлт хийх боломж гарч байгаа хэрэг. Мэдээж дээр дурьдсанчлан үндсэн зээлийн данс руугаа шилжүүлэх, эдийн засагчдаа хэлж татуулах ёстойг мартаж болохгүй. Зээл татуулдаг дансандаа хийгээд орхичихвол царцчихсан байгаа зээлийн төлбөр хасагдахгүй гэдэг нь ойлгомжтой байх.

Энэ талаар иргэд мэдээлэлийн олон хэлбэрээр зөрүүтэй ойлголтыг ихээр авснаас болж зээл царцаахын чухал ач холбогдлыг бүрэн ойлгоогүй төөрөгдсөн гэсэн шүүмжлэл олон байгаа юм. Хэдийгээр санхүүгийн хүндрэлийг даван туулах, төлбөрийн дарамтаас чөлөөлөх зорилгоор гаргасан шийдвэр хэдий ч банкуудад төлж байгаа хүүгийн төлбөрийг багасгах боломж байжээ гэдгийг ойлгосон зээлдэгчид энэ талаар ярьсаар байгаа юм.

Монголбанкны 2020 оны гуравдугаар  сарын тайлангаар 97136 зээлдэгч нийт 4.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Өнгөрсөн тавдугаар сард Монголбанкнаас шийдвэр гаргаж, найман хувийн ипотекийн зээлийг бүх банкаар дамжуулан олгож эхэлсэн. Ингэхдээ Төвбанкнаас 120, банкуудын эх үүсвэрээр 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.11 ПҮРЭВ № 114 (6339)

 

Torin bank lab tegehgui l baina ah de.
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 59 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

12 цаг 19 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 31 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 31 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 31 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин