“Уртын дуунд түүх, соёл, хэл бүгд багтсан”

2020-06-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Уртын дуу сонирхогч Г.Тамирыг “Хүмүүс” булангийн зочноор урьсан юм.

 

Г.Тамир Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж өссөн. Тэрээр одоо хувиараа бизнес эрхэлж байгаа нэгэн. Тэрээр уртын дууг багаасаа сонирхдог байжээ. Эрийн гурван наадмаар бөхөө үзээд сууж байхад ард нь уянгалдаг  уртын дуу түүнийг өөрийн эрхгүй татсан гэж байлаа. Г.Тамир шашны ном зохиол унших дуртай бөгөөд анх говийн Догшин хутагт Данзанравжаагийн зохиолыг уншиж байгаад тэндээс уртын дууны шүлэг, яруу найргийг олон удаа уншсан байна. Тухайн үед найруулга, үгийн баялгыг биширч байсан нь түүнийг уртын дуунд дурлуулсан гэв. Дуунд дуртай тэрээр өөрийнхөө хэмжээнд богино дуу дуулдаг байсан ч уртын дууг төдийлөн аялж зүрхэлдэггүй байсан гэж байлаа.

Хүмүүс уртын дуугаа сонсдог хэдий ч төдийлөн дуулах гэж эрмэлздэггүй. Мөн уртын дууны сургалт ч ховор байдаг гэлцдэг.  Гэхдээ Г.Тамирын хувьд өөрийн сонирхлыг хөгжүүлэхийн тулд 2013 онд гавьяат жүжигчин Б.Батболдын уртын дууны сургалтад суусан байна. Тэр цагаас хойш уртын дуу дуулах дуртай болжээ. Түүний хувьд уртын дууг сурахад  хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь амьсгаа авч гаргах байсан гэлээ. Уртын дуу бол амьсгааны урлаг гэв. Нэг амьсгаагаар хэдэн авиа гаргахад л дуусдаг аж. Амьсгаагаа зөв авдаггүй уртын дуучин ямар ч дууг хүчээр дуулдаг гэсэн. Тиймээс уртын дуу дуулахыг хүссэн хүмүүс хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авч гаргаж сурдаг байна. Уртын дуу сурч байгаа хүн дуугаа цээжлээд амьсгалаа удирдаж  сурахаас гадна сайн морин хуурчгүй бол сайн дуучин болж чадахгүй. Морин хуурчийнхаа тоглож байгаа аялгууг сонсохгүй буруу өнгөөр дуулах  алдааг анх суралцаж байгаа хүмүүс их гаргадаг гэв. Тэрээр өөрийнх нь морин хуурч,  СУИС-ийн багш Соёлын тэргүүний ажилтан Т.Алтанбат их зүйл зааж зөвлөдөг гэсэн юм.  Уртын дууны сургалтад яваад долоон жил болж байгаа ч түүний хувьд энэ нь дөнгөж эхлэл ажээ.

Тэрээр энэ хугацаанд 30 гаруй дуу дуулж сурсан байна. Нутаг, нутгийн дуу өөрийн гэсэн онцлогтой байдаг болохоор одоо болтол бүрэн сурсан гэж боддоггүй гэв. Г.Тамир нийслэл, хөдөө орон нутагт болдог уралдаан тэмцээнд байнга оролцдог бөгөөд анх дүүргүүдийн дунд зохион явуулдаг “Хууртай мөнхөд аялгуу”-д оролцож гуравдугаар байр эзэлж байжээ. Г.Тамир ”Тэмцээнд оролцохдоо их сандарч байсан. Их сандарснаас болоод шүүгчид хаана сууж байгааг ч харж амжаагүй. Өвдөг чичрээд хэцүү байсан” хэмээн ярьж байсан. Энэ нь түүний анхны тайз бөгөөд сэтгэлд нь хоногшсон хамгийн сайхан үйл явдал байжээ. Түүнээс хойш олон уралдаан тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт  гаргасан байна.

Г.Тамир “Сүүлийн үед залуучууд маань уртын дууг сонирхох нь ховорхон болсон. Энэ нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг зүйлийн нэг. Уртын дуунд түүх, соёл, хэл яриа, үндэс угсаа бүгд багтсан байдаг. Уртын дуунд хэрэггүй зүйл нэг ч үгүй. Гүн ухааны шашны дуу ч их байдаг. Мөн монгол ахуйн соёл, нүүдэлчдийн амьдралтай уртын дуу салшгүй холбоотой. Тиймээс залуусаа уртын дуугаа сонсож уярал ухаарлыг түүнээс аваасай гэж хүсдэг гэсэн юм. Миний хувьд өглөө бүр сэрэхдээ өөртөө зориулан нэгэн сайхан уртын дууны түрлэгийг хэлдэг. Энэ нь

Жаа Үүлэн чөлөөний нар мэт

Өчүүхэн энэ явах насаа

Үнэн мөнх дор барьж

Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ та мину зээ

Жаа Идэр цовоо саруул сэргэлэн насандаа

Эс сурсан эрдэм номыг өтөлж харьсан хойноо

Эргэж сурна гэдэг маш бэрх биш шүү дээ та мину зээ хэмээх энэ хоёр түрлэгийг өглөө бүр өөртөө сануулж хэлдэг. Цаг үрэлгүй үргэлж өөдлөх ёстой гэдгийг илүү дутуу зүйлгүйгээр сайн ойлгуулсан гэж боддог. Тиймээс залуустаа хандаж үндэсний баялаг өв соёлоо сонсож, ойлгож хүндлэхийг уриалж байна” гэсэн юм. Түүний бас нэгэн мөрөөдөл нь “Жавхлант сүрэг, Дөрвөн цаг” хэмээх дууг өөрийн хэмжээнд дуулж дүрсжүүлэхийг хүсдэг гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05