Тусгай үүргийн найман нислэгээр 2000 иргэнээ авчирна

2020-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтээ 10583 иргэн илэрхийлээд байна. Эдгээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Ирэх зургадугаар сард агаарын замаар иргэдээ авчрах хуваарийг календарчлан Улсын онцгой комиссын даргаар батлуулаад байна. Зургадугаар сард нийт 2000 мянга орчим иргэнийг татан авчирна. Эхний нислэгээр 1097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. Энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн. Энэ татан авах ажиллагааг хоёр улсад ашигтай буюу Монгол Улсад байгаа Казахстан улсын иргэдийг аваачиж, тэндээс иргэдээ авчирах байдлаар зохион байгуулна. 

Дараа нь зургаадугаар сарын 11-нд Токио руу нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Японд байгаа оюутнуудын маань хичээл сургууль амраад, нөхцөл байдал нь хүндэрч байгаа. Нислэгийн боломжоо хараад энэ хугацаанд зохион байгуулахаар төлөвлөдө байна. 

Түүний дараа Энэтхэг улсад байгаа ламхай нарыг авчрах ажлыг зохион байгуулна. БНЭУ-ын баруун урд байдаг Го гэдэг мужид байгаа ламхай нарын аюулгүй байдлыг хангах үүднээс зургаадугаар сарын дундуур энэ нислэгийг үйлдэнэ. Гэхдээ энэ нислэгийн зөвшөөрлийг бүрэн аваагүй байгаа учраас хугацаа нь бараг зэрэг өөрчлөгдөх магадлалтай. 

Түүний дараа БНСУ руу нислэг үйлдэж зөвхөн транзит зорчигч авахаар төлөвлөж байна. Инчоны олон улсын нисэх буудал нээлттэй байгаа учраас транзит нислэгээр ирэх хүмүүст таатай цэг болоод байгаа.  

Солонгос улсад буцах хүсэлтэй маш олон иргэн байгаа. Тиймээс маргааш нь буюу зургаадугаар сарын 18-ны өдөр дахин нэг нислэг хийхээр төлөвлөж байна. 

Үүний дараа Европын бүсэд байгаа иргэдээ авчирна. Европын орнуудад 2,382 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байна. Тиймээс Франкфурт руу дахин нэг нислэг үйлдэнэ. Харин сүүлийн хоёр нислэгийг зургаадугаар сарын сүүлээр нөхцөл бахйдлыг харж байгаад зохион байгуулна. Ингээд зургаадугаар сард нийтдээ найман удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөөд байна” гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

7 цаг 56 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

15 цаг 25 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

16 цаг 16 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

16 цаг 23 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

16 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

16 цаг 58 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

21 цаг 22 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

21 цаг 27 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

21 цаг 37 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

21 цаг 42 мин