“Covid-19” : 179 тохиолдол бүртгэгдлээ

2020-05-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусын халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 28-нд дөрвөн лабораторид нийт 369 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 351 хүний шинжилгээнд коронавирус илэрсэнгүй.

Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчран, сорьцыг яаралтай цуглуулж шинжлэхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан хүмүүс 19-52 настай, 11 нь оюутан. Нийт батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эдгэрсэн хүн 43 байгаа. Одоо эмчлэгдэж байгаа 136 хүний биеийн байдлыг үнэлбэл, 121 нь хөнгөн, 15 нь хүндэвтэр байна. Халдвар авсан хүмүүсийн дунд 8-15 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэв.

АНУ

АНУ-д өчигдөр COVID-19 халдварын 19,600 гаруй шинэ тохиолдол, 1,412 нас баралт бүртгэгджээ. Халдвар анх бүртгэгдсэнээс хойш тус улсад нийт 100,400 гаруй хүн уг өвчний улмаас нас барсан байна.

Бразил

Өмнөд Америкийн Бразил, Перу, Чили улсад халдвар хүн амын дунд эрчимтэй тархсан хэвээр байна.

Бразил улсад сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 26,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 330 мянгад хүрчээ. Үүнээс 177 мянган хүн эдгэрсэн бол идэвхтэй халдвартай хүний тоо одоогоор 233 мянга гаруй байгаа юм.

Мөн өдөр тус улсад өчигдөр шинээр 1,156 нас баралт бүртгэгдэж, нийт нас барсан хүний тоо 26,700-д хүрсэн байна. Халдварын тархалт тус улсын Сан-Паулу хотод маш өндөр байгаа бөгөөд Сан-Паулу хотын эмнэлэг одоогоор эрчимт эмчилгээний орныхоо 92 хувийг ашиглачихаад байгаа юм байна. Хэдийгээр халдвар ийм өндөр байгаа ч гэсэн тус хот хязгаарлалтын арга хэмжээгээ цуцалж эхлэх талаар Сан-Паулу хотын захирагч мэдээлжээ.

ОХУ

ОХУ-ын хувьд, өчигдөр халдварын тохиолдол 8,000 гаруйгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 379 мянга гаруй болсон. Үүнээс эндсэн хүний тоо 4,100 гаруйд хүрээд байна.

Өчигдөр тус улсын хэмжээнд нийт 174 хүн нас барсан бөгөөд үүнээс 76 нь Москва хотод бүртгэгджээ.

БНСУ

БНСУ-д Пүрэв гарагт 58 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 55 нь тус улсын дотоодын халдвар байжээ.

Одоогоор халдвар гарсан цахим худалдааны компанийн ложистик төвтэй холбоотой нийт 4,100 орчим хүнийг тусгаарласан байна. Мөн дээрх халдварын голомтоос өнөөдрийн байдлаар батлагдсан 82 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Харин шөнийн клубийн халдварын голомтоос нийт 261 тохиолдол батлагдсан.

Халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа учраас зургаадугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу дахин хоёр долоо хоногийн хугацаагаар Сөүл, Инчеон зэрэг аймагт олон нийтийн амралт, үйлчилгээний газар болон галерей, театрын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан талаар БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд мэдээлжээ.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр шинж тэмдэггүй халдварын таван тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт нэмэгдээгүй талаар тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

1 цаг 56 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

2 цаг 23 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

2 цаг 26 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

2 цаг 29 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

2 цаг 33 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

2 цаг 50 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

8 цаг 59 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

9 цаг 4 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

9 цаг 9 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

9 цаг 19 мин