Г. Нямдэлгэр: Ухаалаг технологи бүтээмж өсгөж, зардал хэмнэж байна

2020-05-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Япон менежмент, арга барилыг Монголд загвар болгон нутагшуулсан “Санко Маркетинг Монголиа” компанийн захирал Г.Нямдэлгэрийг “Бизнес хөгжил” буландаа урилаа.

 

-“Санко Маркетинг Монголиа” компанийг хэрхэн үүсгэн байгуулж байв. Анх хуучин хувилагч машинаар эхэлсэн бизнес өнөөдрийнх шиг өргөжин тэлсэн амжилтаасаа хуваалцана уу?

-Би Япон Улсад Токиогийн гадаад хэлний сургуулийг дүүргээд эх орондоо ирж МУИС-д багшилдаг байв. Тухайн үед багш нарын цалин, хангамж бага байсан тул ажлынхаа хажуугаар давхар Япон хэлний орчуулга хийдэг байлаа. Нэг удаа “Жайка” олон улсын байгууллагын төслийн шугмаар Монголд ажиллаж буй япончуудад  орчуулга хийж таарсан. Орчуулга хийж байх явцад нэг сонирхолтой төсөл байсан нь миний Япон Улсад сурч байх үедээ их сонирхон судалж байсан үйлчилгээний бизнес байсан юм. Улмаар тэрхүү бизнесийн зах зээлийн судалгаанаас эхлээд бүхий л зүйл дээр хамтран ажиллаж эхэлсэн нь одоогийн “Санко Маркетинг Монголиа” компанийн маань эхлэл болжээ.

Тухайн үед надад хэлний мэдлэгээс өөр бизнесийн туршлага байгаагүй ба бид эхэндээ CANON корпорацид олон жил ажилласан Япон түншийнхээ ажлын туршлага дээр үндэслэн Second hand буюу Японд бүх үйлчилгээ нь бүрэн хийгдсэн хуучин хувилагч машины борлуулалтыг хийж хэрэглэгчдэдээ япон маягийн засвар, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж эхэлсэн юм. Тэр маань амжилттай болж 100-аад хувилагчийн борлуулалтыг хийж хэрэглэгчдэд үзүүлсэн шинэлэг засвар, үйлчилгээ маань ч таалагдсан. Гэхдээ хүндрэлтэй зүйлүүд их тохиолдож байсны нэг нь төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд маань шинэ тоног төхөөрөмж авах ёстой гэсэн худалдан авалтын журамдаа баригдан манайхаас авахыг хүссэн засвар, үйлчилгээгээ авч чадахгүй явдал байсан юм. Иймд бид манай орны зах зээлд хараахан нэвтэрч амжаагүй ганцхан брэнд болох “KONICA MINOLTA” руу хандан албан ёсны дистрибьютер болох болзлыг бүрэн хангаснаар одоог хүртэл амжилттай ажиллаж өөрийн орны хувилагчийн зах зээлийн 37.8 хувьд хүрч ажиллаад байна.

Байгуулагдсан цагаасаа хойш тухайн үеийнхээ борлуулалт, үйлчилгээний хэв маягийг нэг шатаар ахиулж, одоо ч салбартаа түүчээлж яваадаа сэтгэл хангалуун байдаг шүү. Компани маань одоогоор оффисын ухаалаг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч олон улсын 20 орчим брэндтэй хамтран ажиллаж, албан ёсны эрхтэйгээр дагалдах бүхий л үйлчилгээг стандартын дагуу үзүүлж байна.

-Япон менежмент арга барилыг Монголын хөрсөнд хэрхэн нэвтрүүлж байна вэ.Загвар компани хэмээн Японы Элчин сайд онцолсон байна лээ?

-SANKOU гэдэг нь “Гэрэл гэгээний зүг нэгэн үзэл санаагаар урагшаа” гэсэн утгатай япон үг л дээ. Энэ утгаараа манай үнэт зүйл бол нэгт “Санкосог итгэл зүтгэлтэй ажилтан”. Нөгөө нэг салшгүй үнэт зүйл бол “Хэрэглэгч, үйлчлүүлэгчид”.

Үйлчилгээний бизнес өөрөө ёс зүй, ур чадвар, харилцаан дээр тогтдог онцлогтой. Тиймдээ ч бид ажилтнуудаа байнга сургаж, хөгжүүлж, гадаад дотоодын мэргэжлийн сургалтад хамруулж, туршлага судлуулж, амжилттай ажиллах нөхцөлөөр бүрэн дүүрэн хангаж өгөхийг эрмэлздэг. Ажилдаа дуртай ажилтантай байх, тийм ажилтныг бий болгох гэдэг аливаа ажлын гол суурь нь. Ингэснээр бид түрүүн ярьсан үнэнч, итгэл даахуйц үйлчилгээг хэрэглэгчдэдээ үзүүлж чаддаг.Бизнес өөрөө итгэлцэл дээр тулгуурладаг. Энгийн жишээгээр тайлбарлавал манай худалдан авагчдын нийтлэг гаргадаг алдаа нь худалдан авалт хийхдээ үнийн дүн дээрээ илүү анхаараад ашиглалтын дараах зардал, засвар үйлчилгээг орхигдуулдаг тал бий. Үүнээс шалтгаалан хэсэг хугацааны дараа тооцоолоогүй олон асуудал, их хэмжээний зардал, цаг хугацаагаа алдаж эхэлдэг. Тиймээс бид хэрэглэгч худалдан авалтаа манайхаас  хийхгүй байсан ч оффисын ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломж, зардлыг бууруулах гаргалгааг мэргэжлийн зүгээс байнга зөвлөх борлуулалтын өмнөх зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

-Танай байгууллагын ажиллах орчин гайхалтай санагдлаа. Таны удирдлагын арга барил, ажлын зарчмыг сонирхвол?

-Ажлын байр бол хүний хоёр дахь гэр. Тав тухтай орчинд ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг. Тийм болохоор ажилтнуудаасаа ажиллах орчноо сайжруулах саналуудыг байнга хүлээн авч илүү нээлттэй, чөлөөтэй ажиллах боломжуудыг хангахаар орчноо тохижуулж байнга сайжруулалт хийж байна. Бас бид хэрэглэж буй тог, цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчээр шийдэж чадсан. Бидний ажиллаж буй гурван давхар оффисын барилга бүх цахилгаанаа дээвэр дээрээ байршуулсан нарны панелиудаар хангаж байна. Цаашдаа ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөөцөлсөн эрчим хүчээрээ ойр орчмын оффис, байгууллагуудыг ч хангах боломжтой хэмээн үзэж байна.

Дотоод үйл ажиллагаандаа 5S аргыг ашиглаж гол ажлуудаа чухлын зэргээр ангилан, эмх цэгцтэй, цэвэрхэн, хамгийн гол нь сахилга баттай хийж хэвшихийг ажилтнууддаа уриалдаг. Харин үйлчилгээндээ бол инээмсэглэх, шуурхай байх, чин сэтгэлээсээ хандах 3S зарчмыг авч хэрэгжүүлдэг. Дунд шатны удирдлагуудын хувьд бол шаардлагатай манлайлал болон коучинг хийх аргыг ашиглан хувь хүнийг хөгжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг зөв тэгш хангахаар ажиллаж байна. Ингэснээр өдөр тутмын ажлууд маань захирлын байхгүйд ч тасралтгүй явагдаж хэвийн үйл ажиллагаатай ажиллах юм.

-Дэлхий даяар дижитал хувьсгалд шилжиж байна. Үүнийг цар тахлын дэгдэлт улам эрчимжүүллээ. Энэ цаг үед танай байгууллагын онцлог илүү тодорч эрэлттэй байна уу?

-Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор байгууллагууд алсын зайнаас ажиллах, ажлын цагаа богиносгох гэх мэт олон зохицуулалтуудыг хийн өөрсдийн нөөц боломждоо  тулгуурлан тохирох арга хэмжээнүүдийг аван ажиллаж байна. Энэ нь дэлхий дахинд ч төдийгүй манай оронд ч мөн адил дижитал шилжилтийн хамгийн том туршилт болж байна.  Дижитал шилжилт ганц ухаалаг программ хангамжуудын тусламжтайгаар явагдах боломжгүй тул ухаалаг тоног төхөөрөмжүүдийг хослуулан дижитал орон зайг бий болгодог.

Олон ухаалаг бүтээгдэхүүн байдгаас манай онцлох бүтээгдэхүүн гэвэл хурлын өрөөний IQ Touch ухаалаг дэлгэц байна. Android & Windows хосолсон үйлдлийн системтэй, компьютер болон гар утастай шууд, утасгүй холбогддог, дуу дүрсийг өндөр чанартайгаар гаргах 4К нягтрал болон спикертэй, 10 цэгийн мэдрэгчийн тусламжтайгаар нэгэн зэрэг дэлгэц дээр ажилладаг, хүссэн үедээ тэмдэглэл хийх туслах цэстэй, мөн бусад оффисын бүх төхөөрөмжүүдтэй хоршин ажилладаг. Зөвхөн энэ нөхцөл байдлын үед ч биш цаашид ч байгууллагуудын хөгжил алсын зайнаас бүтээмжтэй ажиллахыг шаардаж байна. Энэ бүгдийг шийдэж чадах олон хувилбар, боломж манайд бий.

-Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд бизнес эрхлэхэд дотоодын нөхцөл байдал хэр байдаг вэ?

-Хөрөнгө оруулалтын орчны олон хүчин зүйлүүдийг нэрлэж болох хэдий ч түүнээс илүүтэйгээр худалдааны компаниудын хувьд бол тээвэр, ложистикийн асуудлууд валютын ханшны өсөлт зэргүүдийг нэрлэмээр байна. Бид аль болох бараа, бүтээгдэхүүний үнээ тогтмол хадгалж явахыг хичээн ажилладаг болохоор ханшны зөрүүнээс алдагдал тогтмол хүлээж байдаг. Жишээлбэл, Бараа, бүтээгдэхүүний үнээ удаан хугацаанд  хадгалж явахыг хичээдэг ч  ханшны огцом өсөлттэй холбоотойгоор зайлшгүй өөрчлөлт оруулдаг.  Яг одоогийн нөхцөл байдал гэвэл коронавирустэй холбоотойгоор татан авалтууд маань төлөвлөсөн хугацаандаа биш урагшлах, хойшлох асуудлууд гарч байна.  Манайх дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авахгүйгээр Японы толгой компаниасаа бага хүүтэй, урт хугацааны зээл авсан болохоор үйл ажиллагаа жигд, бүтээгдэхүүнээ хөгжүүлж, ажлын байраа хадгалж авч үлдэн амжилттай ажиллаж байна.  Бусдаар бол хичээгээд л байхад болно л гэж боддог. Мөн бэрхшээлийг боломж гэж хардаг даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.27  ЛХАГВА № 104 (6329)

 

эгчэээ ажилд нь амжилт хүсэн ерѳѳе
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

12 цаг 24 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

16 цаг 11 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

16 цаг 26 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

16 цаг 33 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

16 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

20 цаг 49 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

20 цаг 49 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

21 цаг 19 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

22 цаг 40 мин