МАН сонгуулийн зардлаа хандиваар босгоно гэж мэдэгдлээ

2020-05-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

МАН УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, Хүчээ нэгтгэх хандивын аяныг өчигдрөөс /05.24/  эхлүүлсэн. Энэ талаар нэр дэвшигч Х.Булгантуяа, Г.Амартүвшин, МАН-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар өнөөдөр /05.25/ мэдэгдлээ. 

Тэд "МАН зарим нэг өрсөлдөгч намуудын адил нэр дэвших сонирхолтой хүмүүсээс мөнгө цуглуулж, дэнчин аваагүй.  Аль болох нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай эх оронч, ёс суртахуунтай хүмүүсээ 2020 оны сонгуульд нэр дэвшүүлсэн.  Салбар салбарын мэдлэг боловсролтой, туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлснийг иргэд та бүхэн ч гэсэн харж байгаа байх"  гэдгийг онцлов.

Мөн "Нэр дэвшигчид сонгуулийн зардлын тодорхой санхүүжилтийг гаргах үүрэгтэй. Тиймээс хандивын аян өрнүүлдэг. 200 гаруй мянган намын гишүүд дэмжигчид, тэтгэврийн ахмадуудаас эхлээд намаа дэмжиж 1000, 5000 төгрөг хандивлаж эхэлжээ. Ард иргэд ингэж дэмжиж байхад МАН ялах ёстой, ялсныхаа дараа зөв бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн хатуу үүрэг хариуцлага бидний өмнө байна. Энэ удаагийн сонгуулийг ард түмэн шударга сонгууль байгаасай гэж хүсэж байна. Тийм ч учраас мөнгө төгрөгтэй холбоотой ямар нэгэн асуудал МАН-д байхгүй. Энэ удаагийн сонгуулийг иргэдийн оролцоог хангасан ардчилсан сонгууль болоосой гэж хүсэж байна" гэлээ.

Гадны улс оронд иргэд нь дундаасаа хандив босгоод дэмжиж байгаа улс төрийн нам, улс төрчдийнхөө мэдээ мэдээллийг хэвлэл, сошиалаар явуулдаг туршлага бий.  Энэ нь иргэдийн оролцооны үндсэн дээр ардчилал хөгжиж байдгийн жишээ юм.  Ингэж нэр дэвшигчид,улс төрийн намуудыг мөнгөнөөс хол байлгахын тулд иргэд  нь  нэг доллар, таван доллар хандивлаж сонгуульдаа оролцдог. Энэ соёлыг нэвтрүүлэхийн төлөө МАН иргэддээ уриалж, ажиллаж байгаа аж.

Мөн өнгөрөгч амрлатын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, “МАН нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө татаж байна” гэх гүтгэлгийг цахим орчинд тараасан.

Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, өнгө мөнгөөр биш, эрүүл цэвэр сонгууль явуулахыг уриалж, хууль журманд заасан хэмжээ, хугацаанд цугларсан хандивынхаа хүрээнд ажиллахыг намын бүх шатны байгууллага, нэр дэвшигчдэд үүрэг болгосон. Зарим улс төрийн нам хүчинтэй адил хуульд заагаагүй дэнчин хураамж авахгүй гэдгээ Монгол Ардын Нам хариуцлагатайгаар мэдэгдсэн гэдгийг онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

3 цаг 1 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

4 цаг 2 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

4 цаг 3 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

4 цаг 7 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

4 цаг 39 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

5 цаг 43 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

8 цаг 52 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

11 цаг 40 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

11 цаг 45 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

11 цаг 50 мин