Р.Эрдэнэболд: Хүний хамгийн том хөрөнгө оруулалт бол мэдлэг боловсрол юм

2020-05-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

А.ДОРЖХАНД

“Аз хур” номын их дэлгүүрээр зочиллоо. Тус номын дэлгүүр нь уншигчиддаа зориулан үргэлж шинэлэг зүйлсийг хийж байдаг билээ. Энэ удаад “Нарны зам” дагуу байрлах салбараа дөрвөн давхар болгож тав тухтай орчныг бүрдүүлээд удаагүй байна. Энэ талаар тус номын их дэлгүүрийн менежер Р.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Танай номын дэлгүүр үйлчлүүлэхэд илүү тав тухтай болсон байна. Энэ талаар ярилцлагаа эхлэе?

-Манай номын дэлгүүр байгуулагдаад олон жил болж байна. Энэ хугацаанд олон улсын стандарт нийцсэн тохилог орчинтой, мөн үйлчилгээний хувьд ч шаардлагад нийцсэн номын дэлгүүр болохыг зорилгоо болгож ажилласан. Ялангуяа 2015 оноос номнуудыг төрөл төрлөөр нь тусад нь ангилах болсноор үйлчлүүлэгчид унших номоо сонгоход илүү дөхөм болсон. Мөн олон улсын стандартад хөл нийлүүлэхийн тулд энэ салбараа дөрвөн давхар болгон тохижуулсан. Үүнд хүүхдийн, нийтийн, уран зохиолын гэх мэтээр төрөлжүүлсэн. Ингэснээр манай номын их дэлгүүрээр үйлчлүүлсэн хэн бүхэн тохилог, саруулхан орчинд тухалж кофе уунгаа номоо уншиж мөн үйлчлүүлэгч өөрт таалагдсан номоо сонгох боломжтой юм. Бид ямар нэгэн дэлгүүрт ороод сууж байгаад сонголт хийх боломж байдаггүй шүү дээ. Тэгвэл манай дэлгүүр ийм боломж олгож буйгаараа давуу талтай. Гэхдээ дэлхийн олон улсад үүсээд буй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан гараа ариутгаж, маскаа зүүх, халууныг хэмжих зэрэг шаардлагыг биелүүлэн ажиллаж байна. Эрүүл явбал бид олон жил номтойгоо нөхөрлөнө шүү дээ.

-Танай шинэ орчин ном унших дуртай хүн бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үед залуусын ном унших дадал нэмэгдсэн үү?

-Одооны залуус ном маш сайн уншиж байна. Хуучин бол номын санд очихоос өөр сонголтгүй байсан бол одоо номын дэлгүүрүүд олон болсон. Тиймээс залуучууд өөрт хамгийн хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байдаг. Сошиалаар номын олон группууд бий болсон. Тэндээ номын тэмдэглэл хөтөлдөг, мөн уншсан номынхоо талаар хуваалцдаг, мэтгэлцдэг гэх мэт олон сайн тал байна.  Үүнээс гадна номын дэлгүүрийн худалдан авалтын хувьд ч анзаарагдаж байна. Тиймээс бид номын хямдралыг зарлаж, уншигчиддаа илүү бага зардлаар илүү их ном уншуулах зорилготой хямдруулдаг. Тухайлбал, 72 цагийн хямдралаас нэг хүн арван ном авч, уншаад дахин олон ном унших хүсэл төрнө. Энэ бол ямар ч үнэтэй брэндийн хувцас, гоё ганган үнэт эдлэл худалдан авахаас илүү гоё мэдрэмж, хүсэл юм. Номыг худалдаж аваад бурханыхаа өмнө тавиад тоосонд даруулаад мартана гэдэг хамгийн харамсалтай зүйл. Тиймээс хүн амьдралаас олж харж чадаагүй хэчнээн их мэдлэг мэдээлэл олж болох юм.

-Өөрийн тань хувьд номтой хэзээнээс нөхөрлөсөн бэ?

-Би багаасаа л номонд дуртай хүүхэд байсан.Сумынхаа номын сангийн уран зохиолын номуудыг бүгдийг уншсан. Шинээр ном ирнэ гэдэг миний хувьд хамгийн хүлээлттэй бэлэг байлаа. Тийм болоод ч тэр үү яруу найрагт дурлаж шүлэг бичдэг болсон. Энэ хүслийнхээ дагуу сэтгүүлч мэргэжлээр МУБИС-ийг 2012 онд сурч төгссөн. Түүнээс хойш номтойгоо нөхөрлөж явна.

“Аз хур” номын дэлгүүрт ажиллаад хэдийнэ найман жил болжээ. Миний хувьд уран зохиолын номыг илүүтэй уншдаг. Учир нь сайн бичигдсэн сонгодог зохиолуудыг уншихад хүний сэтгэлд сургамж болон оюун тархинд заавал юм үлдээдэг. Хүний л амьдрал хойно хэлж таашгүй. Алдах, онох, архинд орох гээд олон асуудал тулгардаг. Харин сайн зохиол уншсанаар энэ бүхний хор уршгийг түрүүлээд мэдэх боломжтой юм. Жишээ нь Д.Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс” зохиолд эмэгтэй хүний ухаан, тэвчээрийг мөн эхнэр, нөхөр хоёр ярилцахгүй л бол ямар ч харилцаа дуусдаг гэдгийг харуулсан байдаг шүү дээ. Бага насанд уншсан зохиолуудаас одоо ч сэтгэлд үлдсэн нь энэ мэт олон бий. Үүнд зохиолч хүний ур ухаан, бичих чадвар ихээхэн нөлөөтэй.

Д.Нацагдоржийн өгүүллэгүүдийг уншихад дүрслэл нь хэчнээн уран байдаг билээ. Тухайлбал, “Хөдөө талын үзэсгэлэн”-г нэрлэж болно. Тэр байгалийн дүрслэлийг нүдэнд харагдаж, сэтгэлд буутал дүрсэлсэн байдаг шүү дээ. Түүнээс хувь хүний хөгжлийн ном, амжилтанд хүрэх нууц гэх зэрэг номнууд хэт баригдмал болгочихдог юм болов уу. Тухайлбал, өглөө та хэдэн цагт босох ёстой, амжилтад хүрэхийн тулд та түүнийг заавал хийчихсэн байх ёстой гэдэг ч юм уу. Тэр нь эргээд цаад уншсан хүнээ нервтүүлж ч магадгүй юм. Аливаа зүйлийг хүн бусдаар заалгаж биш болох, болохгүйг нь өөрөө тунгаах хэрэгтэй шүү дээ. Харин сайн зохиол уншсанаар залуус маань илүү оюун сэтгэлгээний хувьд хөгжиж байдаг.

-Цаашдаа танай дэлгүүр шинээр ямар зүйлс хийхээр төлөвлөж байна вэ?

-Цаашдаа олон шинэлэг зүйлс хийхээр төлөвлөж байна. Манайх “Болор судар” хэвлэлийн компанитай. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан сурагчдын заавал унших ёстой зохиолуудад багтсан номнуудыг хэвлээд гаргачихсан. Тус зохиолуудыг сонирхуулахад “ Үрэгдсэнийг хүлээгч”, “ Хорвоотой танилцсан түүх”, “Хөөрхий дөө Болдоо минь”, “Хөгшин чоно ульсан нь” мөн орчуулгын зохиолууд болох “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Сүн улсын хүйтэн уулын бичиг”, “ Алиса гайхамшигийн оронд”, “Толины чанадад” зэрэг олон зохиолуудыг хүүхдүүдэд зориулан хялбаршуулсан хэлбэрээр хэвлэж гаргасан. Үүнээс гадна бүх насныханд зориулсан сонгодог туужуудыг дөрвөн боть болгон хэвлэсэн. Үүнийг үргэлжлүүлэн сонгодог өгүүллэгүүдийг гаргахыг зорьж ажиллаж байна. Гэхдээ ганцхан уран зохиол гэлтгүй бүхий л төрлийн номыг оруулж ирж байна. Мөн сар болгон нэг номыг онцлон танилцуулдаг. Уншигчдаа номын амтанд дурлуулах шинэлэг зүйлсийг үргэлж санаачилж ажиллах болно гэж хэлмээр байна.

Эх сурвалж: www.polit.mn

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Өчигдөр 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин