ЭМЯ: Халдвар нэмэгдээгүй, хоёр хүн эдгэрсэн

2020-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.24/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

 ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35,  Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 31 буюу нийтдээ 66 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан таван сорьцод мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний тухайд ачаа тээврийн жолооч 30, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний давтан шинжилгээ хийгдсэн юм.  Өнөөдөр бас хоёр оюутан эдгэрч гарсан сайхан мэдээ байна. ХӨСҮТ-өөс гарч дараагийн хяналтад шилжлээ. Одоо эмчлэгдэж буй 109 хүний  84 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүн нь хүндэвтэр байна"  гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн 216 орон нутагт дэвсгэрт коронавирусын халдвар бүртгэгдэж таван сая гаруй хүн өвчлөөд байна. 1900 гаруй хүн сүүлийн 24 цагийн байдлаар нас барсан. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9434 хүн шинээр халдвар авч, өвчилжээ. 

Судалгаа

Судалгаануудаас харахад тархалт өндөр байгаа бүс нутагт хүн амын дунд эсрэг биеийн хувь 20-оос хэтрэхгүй байгаа бөгөөд ихэнхдээ 10 хувиас илүү гарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хүн амын ихэнх хувь нь COVID-19 халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн үг. Мөн ДЭМБ ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийх үеэр архаг хууч өвчтэй хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст онцгой анхаарахыг анхааруулсан байна. 

Хүүхдийн хам шинж

Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа. Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн. АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна. Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ. ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан. Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

4 цаг 46 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

4 цаг 53 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

4 цаг 59 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

5 цаг 2 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

5 цаг 10 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

10 цаг 20 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

11 цаг 7 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

13 цаг 16 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

13 цаг 46 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

13 цаг 51 мин