ЭМЯ: Буриад, Эрхүү, Тувад цар тахлын тархалт хамгийн өндөр байна

2020-05-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

COVID-19-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ өглөө. /2020.05.23/ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй" гэв. Мөн  ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарч байгааг тэрбээр дуулгалаа.  Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх юм. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт тархаад байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр халдвар авсан. ОХУ-д өчигдөр 8,849 хүн халдвар авсан бөгөөд нас баралт нэмэгдэж байна. Манай олон аймагтай хиллэдэг Тува, Буриад, Читэд өвчлөлийн тархац нэмэгдэж байгаа тул иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагахыг уриалж байна" гэв.

Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 нь эмчлэгдэж гарснаар 111 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт 3 ажиглалтад орж, 263 хүн гэрийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр 1,394 хүн ажиглах байранд байна. Тэдний 182 нь архаг хууч өвчтэй бөгөөд иргэдэд 41 их эмч, 36 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгааг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Дэлхийн дахинд COVID-19-ийн тархалтын нөхцөл байдал болон сүүлийн үед хийгдэж буй вакцин, эмчилгээний туршилтын талаар  ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа Халдварын тоогоор дэлхийд АНУ, Бразил, ОХУ тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д тавдугаар сарын 22-нд 20 мянга гаруй шинэ халдвар, 1,000 гаруй нас баралт бүртгэгдлээ” гэдгийг онцоллоо.

Бразил

Бразилд 20,800 гаруй тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 330,800 гаруй болжээ. Мөн 1,000 гаруй нас баралт бүртгэгдсэнээр тус улсын эндэгдэл 24,800 гаруйд хүрээд байна. Ийнхүү батлагдсан тохиолдлоороо Бразил улс АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх боллоо.

БНЭУ

Баасан гарагт Бүгд найрамдах Энэтхэг улсад шинээр 6,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 118 мянга гаруй болсноор батлагдсан тохиолдлын тоогоор тус улс дэлхийд 11 дүгээр бичигдэх болсон. 

Перу 

Энэтхэг улсын дараагаар Өмнөд Америкийн Перу улсад халдвар эрчимтэй тархаж байна. Батлагдсан тохиолдлын тоо 100 мянгыг даваа байна. ДЭМБ-аас өчигдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийдээ шинэ коронавирусийн гол төв нь Өмнөд Америк тив рүү шилжлээ гэж онцолж тэмдэглэсэн" гэв. 

108 хүнд вакцин хийхэд ихэнхэд нь саармагжуулагч эсрэг бие, дархлааны эсийн хариу урвал үүссэн

БНХАУ-ын "CanSino Biologics" компанийн бүтээж буй вакцины урьдчилсан үр дүнгийн талаар Lancet сэтгүүл мэдээлжээ. Вакциныг тарихад аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж чадаж байсан гэжээ.

Мөн вакцин хийлгэсэн 108 хүнээс авсан цусны дээжийн ихэнхэд нь саармагжуулагч эсрэг биет болон шинэ коронавирусийн эсрэг дархлааны эсийн хариу урвал илэрсэн байна. Улмаар уг туршилтын вакцин нь 14 хоногийн хугацаанд хүний биед вирусийн эсрэг бие ба дархлааны эсийг үүсгэдэг болохыг харуулж байгаа бөгөөд цаашид нарийвчлан судлах шаардлагатайг Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.polit.m.mn

 

“MiningWeek & MinePro” арга хэмжээнд Голомт банк 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна

Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны платформ “Mi

16 цаг 28 мин
Г.Занданшатар: Уул уурхайн үр ашгийг зөвхөн өнөөдөрт бус ирээдүйн хөгжилд зориулах ёстой

Манай улс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх “Уу

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ?

АН шинэ даргаа сонгосон. МАН бас шинэ даргаа сонгохоор болсон. Тус намын Удирдах зөвлөл, да

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?

Шүүх байгууллага Хөгжлийн банкны хэргийг 2023 оноос эхэлж шүүн хэлэлц

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар болон Засгийн газар,  УИХ-ын гишүүдээс асуух АСУУЛТ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

Уржигдар 06 цаг 00 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

Уржигдар 06 цаг 00 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

2025-09-10