Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэв

2020-05-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс СЕХ-нд  холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дууслаа.

Ингэснээр СЕХ ирэх мягмар гаригт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм. Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна.  Үүний дараа сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх юм.

 

Н.Энхбаяр: Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа

МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан  “Та бидний эвсэл” нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэж өглөө.   Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та бидний эвсэл” маань нэр дэвшигчдийн материалыг хуульд заасан хугацаандаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа. Сонгогч түмэн минь мэргэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна.  Бид нэр дэвшигчидтэйгээ олон удаа уулзаж, нам намын шилдэг гэсэн төлөөллийг дэвшүүлсэн.  Залуу, дунд үеийн эрдэм, боловсролтой төлөөлөл болон туршлагатай хүмүүс ч бий.  Ард түмэн маань энэ сонгуулиар үзгээрээ хувьсгал хийх ёстой” гэсэн юм. 

 

Я.Содбаатар: Ёс суртахуун, мэдлэг боловсролтой хүмүүсээ нэр дэвшүүллээ

Түүнчлэн өчигдөр үдээс өмнө МАН-аас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Сонгуулийн хуульд зааснаар нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг СЕХ хүлээн авч хянаад, нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдэх юм.  Энэ үеэр МАН-ын Сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшиж байгаа 76 хүний материалыг бүрдүүлж, СЕХ-нд хүлээлгэж өгч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдэд гурван шаардлага тавьсан. Тодруулбал, Монгол төрөө гэсэн сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай гэсэн шаардлага тавьсан. Ингээд шаардлага хангасан 76 нэр дэвшигчийг тодруулж, материалыг нь СЕХ-нд өглөө.  Материал бүрдүүлэх нэрс дунд ямар нэг өөрчлөлт ороогүй" гэлээ.

 

С.Эрдэнэ: ҮБХ-ноос баталсан нэрсийг гардууллаа, өөрчлөлт ороогүй

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ,  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү нар  нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв. Энэ үеэр  УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ.

76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн.  АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн хүн нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэсэн юм.

 

Т.Доржханд: Гуравдагч хүчин л өөрчилж чадна

Мөн  "Зөв хүн электорат" эвсэл болох  Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намуудаас бүрдсэн эвсэл СЕХ-д нэр дэвшигчдийнхээ холбогдох материалуудыг хүлээлгэн өгөв. Энэ үеэр намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд"Бид нэр дэвших 60 хүнийхээ материалыг СЕХ-нд хүлээлгэж өглөө. Нэлээд олон нэр дэвшигчид маань гадаадаас ирж амжаагүй саатсан. Гэхдээ тэр хүмүүс сонгуульдаа оролцохоор материалуудаа хүлээлгэж өгсөн. Манай 60 хүн бүгдээрээ цоо шинэ. Улс төрд огт байгаагүй. Монгол Улсын сүүлийн 30 жилийн зовлон хулгай, авлига. Энэ их хулгайг хэн засах юм бэ. Энэ хоёр нам засч чадахгүй. Үүнийг гуравдагч хүчин л өөрчилж чадна. Хулгайтай холбоогүй, хулгайч нартай холбогдоогүй гуравдагч хүчин л өөрчилнө" гэлээ.

 УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.22  БААСАН № 101 (6326)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

39 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

16 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

17 цаг 24 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

17 цаг 28 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин