• Зууны мэдээ сонин онлайн захиалга

“Та бидний эвсэл” нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд албан ёсоор хүргүүллээ

2020-05-21 19:40

Т.САЙХАН

Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс СЕХ-нд  холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа дууслаа. Ингэснээр СЕХ ирэх мягмар гарагт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм. Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна.  Үүний дараа сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх юм. 

Н.Энхбаяр: Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа

МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан  “Та бидний эвсэл” нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэж өглөө.   Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та бидний эвсэл” маань нэр дэвшигчдийн материалыг хуульд заасан хугацаандаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа. Сонгогч түмэн минь мэргэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна.  Бид нэр дэвшигчидтэйгээ олон удаа уулзаж, нам намын шилдэг гэсэн төлөөллийг дэвшүүлсэн.  Залуу, дунд үеийн эрдэм, боловсролтой төлөөлөл болон туршлагатай хүмүүс ч бий.  Ард түмэн маань энэ сонгуулиар үзгээрээ хувьсгал хийх ёстой” гэсэн юм.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ