Д.Мөнх-Эрдэнэ: Сагсан бөмбөг гайхамшигтай спорт

2020-05-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Энэ удаагийн “Миний дуртай спорт” буландаа “Сити” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, хуульч Д.Мөнх-Эрдэнийг урьж, ярилцлаа.

 

-Таныг хуульч гэдгээр хүмүүс илүү мэднэ.  Харин сагсан бөмбөгийн спортын мастер, энэ төрөлд дурлаж хичээллэдэг залуусыг дэмждэг гэж сайн мэддэггүй.  Энэ спорттой хэдий  үеэс холбогдсон бэ?

-Их эртнээс холбогдсон.  Бидний үеийнхэн 8, 9 настайгаасаа байрны гаднах талбайд бөмбөг нүдэж, илжигдэж тоглодог байсан. Тэгээд 1990-ээд оны эхээр NBA-гийн тоглолтууд гарч эхэлснээр сагсан бөмбөгийн спортод эргэлт буцалтгүй дурласан даа. Манайд ч сагсан бөмбөгийн лигийн анхны тэмцээнүүд болж эхэлсэн.  Алтайн бүргэдүүд, 1+11, Генералууд, Бизнесийн чөтгөрүүд гээд л содон сонин нэртэй багуудын шилдэг сагсчдын тоглолтыг үзэх гэж найз нартайгаа хамт Спортын төв ордонд их очино. Тасалбар нь 500 төгрөг байсан шиг санагдаж байна. Бид жаахан хүүхдүүд байсан болохоор тэр бүр билетийг нь авч орж чадахгүй шүү дээ. Би  1995 онд Хүүхдийн лигийн тэмцээн гэж анх болоход багаараа ороод түрүүлснээр дүүрэг, хот, улсын аваргын тэмцээнд орж эхэлсэн. Ер нь 2001 он хүртэл нилээн идэвхтэй тоглосон байна.  Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн болон их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргийн  II дунд сургууль, Разноимпекс, МУИС-ийн багт тоглож байсан. Муугүй амжилт үзүүлж,  баг хамт олноороо Улсын аварга болж чадсан. Мөн өсвөр үе, залуучуудын улсын аварга болон их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний Шилдэг тоглогч болж байсан нь сайхан дурсамж үлдээжээ.  Үүнээс хамгийн чухал нь спортоор хичээллээд олон сайхан анд нөхөдтэй болсон. С.Баярт-Од, Д.Отгонцэцэг, М.Дашпүрэв гээд мундаг багш, дасгалжуулагчдын удирдлаганд бэлтгэл, сургуулилт хийдэг байсан. Энэ дашрамд багш нартаа баярлаж, талархаж явдгаа хэльe. Мөн манай “Сити” их сургуулийн баг Оюутны лигийн тэмцээнд амжилттай оролцож, гурван удаа аварга болоод байна.

-Таны дэмждэг баг, тамирчин гэвэл хэн бэ.   Тэднээс ямар зүйлийг нь онцолмоор байна вэ?

- “Даллас Маверикс” багийг 2001 оноос хойш дэмжиж байна. 2011 онд аварга болоход нь маш их баярласан. Тамирчдаас гэвэл бидний үеийн хамгийн агуу тамирчдын нэг Майкл Жордан, Скотти Пиппин нарыг шүтэж өссөн дөө. Мөн Дирк Новитцки гэж мундаг тамирчин саяхныг болтол тоглож байлаа. Шүтдэг, хүндэлдэг гайхамшигтай тамирчин олон бий.

-Спорт болгонд өөрийн гэсэн онцлог, гайхамшиг байдаг. Тэгвэл сагсан бөмбөгийн спортын хүнийг татах тэр гайхалтай зүйл нь юу вэ?

-Тамирчдын эрч хүч, авьяас, ур чадварыг сорьдог.  Хурдтай, үзэхэд үнэхээр сонирхолтой спорт. Бас багийн спорт учраас тамирчдаас хамтын ажиллагаа, ухаан их шаарддаг. Тактик, хувилбарууд ихтэй. Агуу спорт доо.

-Энэ төрлийн спортыг сонирхож хичээллэж байгаа залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Зөвхөн сагсан бөмбөг ч биш ер нь л спортоор хичээллээрэй гэж дүү нартаа хэлье. Эрүүл биед, саруул ухаан гэж өвөг дээдэс маань сургаж ирсэн шүү дээ. Спортоор, тэр дундаа багийн спортоор хичээллэснээр тэсвэр, хатуужилтай болж, багийн ажиллагаанд суралцдаг бөгөөд зорилгынхоо төлөө хичээн зүтгэвэл амжилт үзүүлж болохыг ойлгож авдаг юм. Товчхондоо хэн хичээж, хөдөлмөрлөнө, тэр амжилт үзүүлнэ гэдгийг ухамсарлана гэсэн үг. Спортоор хичээллэснээр амьдралын зөв дадал, хэвшилд суралцдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.21  ПҮРЭВ № 100 (6325)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

12 цаг 0 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

12 цаг 3 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

12 цаг 6 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

12 цаг 8 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

18 цаг 56 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

19 цаг 1 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

19 цаг 1 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин