Хакерууд үйлчлүүлэгчдийн мэдээллийг хулгайлжээ

2020-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Их Британийн агаарын тээврийн “EasyJet” компани  хакерууд энэ компани руу кибер халдлага хийсний дараа  есөн сая хүний хувийн мэдээлэлд нэвтрэх боломжтой болсон гэж энэ мягмар гаригт мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Хакерууд цахим шуудан, энэ компанийн үйлчлүүлэгч нарын нислэгийн мэдээлэл болон  2200 гаруй зээлийн картны мэдээлэлд нэвтэрч чадсан байна. Гэхдээ энэ компанийн ажилтан одоогоор энэ баримт мэдээллийг зохисгүй байдлаар ашигласан эсэх нь мэдэгдээгүй байна гэв.  Мөн хувь хүмүүсийн мэдээллийг  ямар нэгэн зохисгүй байдлаар ашигласан гэж нотлох баримт алга. Бид хувийн мэдээллийг нь алдсаны улмаас нислэгийн мэдээлэл нь ил болсон энэ хүмүүстэй холбогдож болзошгүй залилан, ямар нэгэн эрсдлийг бууруулахыг зорьж хэрхэн хамгаалах арга хэмжээний талаар зөвлөгөө өгсөн гэж компани мэдэгдэлдээ дурджээ. Түүнээс гадна  эхний ээлжинд банкны карт хакердуулсан үйлчлүүлэгчидтэй  холбоо  барина. Харин бусад үйлчлүүлэгчид энэ талаар энэ сарын 26-нд  мэдэгдэнэ гэв.  Энэ компанийн зүгээс үйлчлүүлэгч нараа анхааралтай байх, ялангуяа, хүсээгүй емайл авсан тохиолдолд анхааралтай байхыг зөвлөжээ. Учир нь агаарын тээврийн онгоцны энэ компанийн ажилтан хакерууд коронавирусын улмаас үүссэн хямралыг ашиглаж  энэ хүмүүсийн мэдээллийг цахим шуудангаар дамжуулан хийдэг залилан хийж болно гэж бодож байгаа аж. Компанийн гүйцэтгэх захирал Йохан Лундгрен “Бид энэ хэргийн талаар мэдсэнээр коронавирусын улмаас цахим залилан хийхийн тулд энэ хүмүүсийн баримтыг ашиглах боломж байгаа гэдэгт санаа  их зовж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.21  ПҮРЭВ № 100 (6325)

 

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 39 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 39 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

15 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

16 цаг 12 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

20 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

20 цаг 15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

20 цаг 21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13