12 жил нэг хүнээс айсан МАНАН

2020-05-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“Та бидний эвсэл”-ээс МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн.   Гэсэн ч түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн ээлжит оролдлогыг МАНАН бүлэглэл хийж, эхэллээ. Сонгуулийн хуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэх заалт оруулж, баталлаа.  Үндсэн хуулийн цэц энэ заалтыг  хянаад Үндсэн хууль болоод өөрийн байгууллагын өмнө гаргасан дүгнэлтээ зөрчиж, хүлээж авахаар шийдвэрлээд байв.  Эрх баригчид ийм үйлдэл хийсэн ч Н.Энхбаярт шүүхээс сонссон авлига албан тушаалын хэрэг байсангүй.  Учир нь 2012 оны  Улсын дээд шүүхийн 775 тоот тушаалд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Тухайлбал, тогтоолын хоёрдугаар хэсэгт “ТВ-9” телевизтэй холбоотой маргаан, МИАТ-ийн онгоцоор ном зөөлгөсөн гэх асуудал,  “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан гэх албан тушаалын хэрэг нь нотлогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Энэ шийдвэрээ анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулсан байдаг.  Тэгэхээр ямар нэгэн албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр шийтгэгдээгүй учраас өнөөдөр түүний нэр дэвших эрх нь нээлттэй гэсэн үг.

Асуудал хуулийн байгууллагын хүрээнд ийм байтал нэр дэвшигчийн  материалыг бүрдүүлэх явцад ЦЕГ-аас лавлагаа гаргахдаа түүнийг албан тушаалын хэргээр шийтгүүлсэн мэтээр бичиж, ирүүлжээ.   Монгол Улс анхан, давж заалдах, дээд шүүх гэсэн гурван шатны шүүхээр аливаа хэргийг шийдвэрлэдэг.  Ингэхдээ Үндсэн хуульдаа Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна, түүнийг заавал дагаж мөрдөнө гээд заачихсан.   Гэтэл ЦЕГ-аас Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон лавлагаа ирүүлсэн нь  Үндсэн хууль болоод Дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн үйлдэл юм.  Нөгөө талаар 12 жил өнгөрсөн ч  МАНАН бүлэглэл   энэ хүнийг сонгуулийн өрсөлдөөнд оруулахаас, олонхийн санал авч, ялалт байгуулчих вий гэдгээс үхтлээ айж байгааг харуулж байна гэж ойлгож болно.

Энэ талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.

 

Өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан: Н.Энхбаяр даргын хэлмэгдэгдэж шийтгүүлсэн нь өмчийн хэрэг

-ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа О.Зоригт гэдэг хүн иргэний эрх зүйн байдлыг дордуулсан худал ташаа мэдээлэл ирүүллээ.  Дээд шүүхээр хэрэгсэхгүй болсон заалтыг хүчээр Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон гэж буруу бичсэн.  Яг Дээд шүүхийн тогтоол дээрээ “нотлогдоогүй үндэслэлээр” хэрэгсэхгүй болсон гээд цагаан дээр хараар биччихсэн.   Тэгэхээр Сонгуулийн хуулийн 29.8 дахь хэсэгт заасан Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх заалт нь Н.Энхбаяр даргад ямар ч хамааралгүй.  Н.Энхбаяр даргын хэлмэгдэгдэж шийтгүүлсэн асуудал нь өмчийн эсрэг гэсэн ангилалд багтдаг.  Тэгэхээр хэлмэгдүүлэлт үргэлжилж байна.

 

Хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэг: Дээд шүүхийн тогтоолыг давсан тодорхойлолт гэж байхгүй

-Үндсэн хуулийн 52 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн тогтоол эцсийнх байна.  Хүчин төгөлдөр болсон тогтоолыг төрийн байгууллага, бусад этгээд заавал дагаж мөрдөнө.   Хэрэв УДШ-ийн шийдвэр хууль зөрчсөн бол дээд шүүх өөрөө хүчингүй болгоно гэсэн заалт бий.  Гэтэл Үндсэн хуулийн энэ заалт,  УДШ-ийн тогтоолыг давсан тодорхойлолтыг ЦЕГ ирүүллээ.  Энэ нь төрийн албан тушаалтан хуульд заасан өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн үйлдэл боллоо.

 Санаатай үйлдэл гэж хардаж байна.  Яагаад гэхээр  Улсын Дээд шүүхийн тогтоол, Анхан шатны шүүхийн тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал гээд бүх мэдээлэл төрийн байгууллагад бий.  Бид үүнээс өмнө энэ талаар лавлагаа авсан. 

Тэгэхэд  Эрүүгийн хуулийн 150.2-т заасан өмчийн эсрэг хэрэг гэсэн тодорхойлолт ирүүлсэн.  Гэтэл түүний дараа буюу нэр дэвшигчийг бүртгүүлэхээр лавлагаа авахад эргээд өөрсдийнхөө гаргасныг үгүйсгэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн.  Энэ нь ямар ч үндэслэлгүй.   Би энэ Н.Энхбаяр даргын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Анх 2012 онд прокуророос нийтдээ таван зүйл дээр яллах дүгнэлт ирүүлсэн. МИАТ,”Эрдэнэт” үйлдвэр, “ТВ-9”, “Улаанбаатар таймс”, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой  асуудал багтдаг.  Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс МИАТ-тай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгосон. Үлдсэнийг  нь УДШ хэрэгсэхгүй болгосон.  Ийм байхад ЦЕГ лавлагаа гаргахдаа Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн.   Бид Дээд шүүх, УЕП-ын архивт хандаад байна.

 

Хуульч С.Батбаатар: Ийм лавлагаа гаргасан нь эргээд албан тушаалын  гэмт хэрэг болно

-Бид Үндсэн хуультай.  Үндсэн хуульдаа Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна, түүнийг заавал дагаж мөрдөнө гээд заачихсан.  Тэгэхээр О.Зоригт хурандаагаас асуумаар байна. “Дүүргийн шүүхийн шийдвэр эцсийнх юм уу, Дээд шүүхийнх эцсийнх үү” алийг нь бид дагаж мөрдөх юм.  Үндсэн хуульдаа бол тодорхой заагаад өгчихсөн байдаг.  Ийм байхад цагдаагийн хурандаа хүн ийм лавлагаа гаргаж өгч болохгүй.  Энэ нь эргээд албан тушаалын  гэмт хэрэг болно.  Иргэний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг  хязгаарласан үйлдэл болно. Дээд шүүхийн шийдвэрийг давсан лавлагаа гаргаж өгсөн О.Зоригт өөрөө хэн нэгний захиалгаар ажиллаж байна.  Ийм  хардлага төрж байна.   Тэгэхээр  цагдаагийн албан хаагчийн энэ үйлдэлтэй холбоотой асуудлаар ч зохих шатны байгууллагад хандана.   Анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр Дээд шатныхаас давуулж авч үзээд байгаа юм гэдгийг тодруулна.  Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оруулахгүй байх нь хэнд ашигтай юм бэ.  Хүний сонгох сонгогдох эрхийг ямар учир шалтгаанаар хязгаарлаад байна вэ  гэсэн маш олон асуулт байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.21  ПҮРЭВ № 100 (6325)

 

Зочин
Дээд шүүхийн Тогтоолд авлига ,албан тушаалын хэрэг үйлдээгүй гээд тов тодорхой заачихсан байх шив дээ Тийм учир Н.Энхбаяр даргын нэр дэвших эрх нь нээлттэй байна
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

16 цаг 36 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

20 цаг 24 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

20 цаг 38 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

20 цаг 46 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

20 цаг 56 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин