Төрийн албан хаагчдад орон сууцны хөнгөлөлт үзүүлнэ

2020-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцлээ.  Хуралдаанаас гаргасан онцлох шийдвэрүүдийн талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн болон төрийн тусгай албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгох тогтоолыг баталлаа. Тодруулбал цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдад орон сууцаа түрээслээд өмчлөх боломж олгож байна. Уг тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХБЯ-ны сайд Бадельхан болон Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нарт даалгалаа. Хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар 1300-1500 өрхийг орон сууцанд хамруулах боломжтой гэж тооцжээ. Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах төрийн албан хаагчид орлогодоо нийцүүлж тухайн орон сууцны мкб, өрөөг сонгох юм байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг Нийслэлийн орон сууцны корпораци хариуцах юм. Тус корпорациас өмнө нь 3000 өрхөд байраа түрээслээд өмчлөх хэлбэрээр боломж олгож, орон сууцанд хамруулсан байна. Энэ тогтолцоогоор төрийн тусгай албан хаагчид орлогод нийцсэн байдлаар орон сууцны мкб, өрөөгөө сонгож түрээслэх байдлаар өмчилнө" хэмээн онцоллоо.

Мөн Засгийн газрын хуралдаан дээр Улсын онцгой комисс мэдээллээ танилцуулжээ. Ирэх даваа гариг  Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан товлогдсон байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, цар тахлын үед гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцах ажээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин