Хавтаст хэрэгтэй нэр дэвшигчид

2020-05-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Ирэх дөрвөн жил төрийн жолоо атгалцахаар өрсөлдөж байгаа улстөрчдийн цөөнгүй хэсгийнх нь “түүх” төрийн сейфэнд хадгалагдаж байна. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эцэслэгдээгүй ч хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө төр улсаа, бусдыг, олон нийтийг ямар нэг байдлаар хохироосон хэрэгт холбогдсон учраас хавтаст хэрэг нээн шалгаж байгаа юм. Тэгвэл сар гаруйн дараа болох Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчид бараг тодорлоо. Харин ээлжит сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн эрхмүүдийн дунд гэмт хэрэгт татагдан шалгагдаж байгаа  нэр дэвшигчид хэн хэн байгааг тоймлоё.  

 

Сэлэнгэ Д.Эрдэнэбат

 

Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй Д.Эрдэнэбаттай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон хэрэгт  Засгийн газрын гишүүн асан Б.Болор, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын албан тушаалтнууд холбогдон шалгагдаж байна. Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, тус яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэгт энэ оны гуравдугаар 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Сэлэнгэ Ж.Эрдэнэбат

 

 Дараагийнх нь мөн л МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Түүнийг Тост тосон бумбын орд газрын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлж байв. Харин Ж.Эрдэнэбат тайлбарлахдаа "Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийж үзсэн. Юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэсэн тайлбарыг өгч байв. Тэгвэл түүнийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гараад байгаа юм.

 

Өвөрхангай Д.Тогтохсүрэн

 

-Өвөрхангай аймагт МАН-аас өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой хахуулийн асуудал хуулийн байгууллагын чихэнд хүрсэн. Тухайн үед АТГ-аас мэдээлэл өгөхдөө "Д.Тогтохсүрэн 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдол мэдээллээр иргэн АТГ-т хандсан байна. Энэ дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа” гэх мэдээллийг өгч байсан удаатай.

 

Хэнтий Э.Бат-Үүл

 

АН-аас Хэнтий аймагт нэр дэвшиж буй Хотын дарга Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг хүү Б.Чулуудайгийн “Бэрэнгрупп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан байдаг.

 

Архангай Н.Батбаяр

 

Архангай аймагт АН-аас нэр дэвшиж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос хойш шалгаж байна. Хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон ч сэргээн шалгаж эхлээд байгаа юм.

 

Сэлэнгэ С.Баярцогт

 

 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт АН-аас өрсөлдөж буй Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэрэг шүүхийн шатанд явна. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баяр нартай нийлж, Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

 

Хөвсгөл Да.Ганболд

 

Үүнээс гадна Хөвсгөл аймагт АН-аас өрсөлдөх эрхээ авсан Да.Ганболд Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. Да.Ганболд нь 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн далд бүтээн байгуулалтын гэрээнд Монголын Засгийн газрыг төлөөлж гарын үсгээ зурсан бөгөөд энэхүү гэрээний улмаас Оюутолгойн орд газраас Монгол Улсад орж ирэх байсан ашиг 15 жилээр хойшилсон хэмээн буруутгагдаж байгаа юм. 

 

Дархан-Уул Б.Бямбасайхан

 

АН-аас Дархан-Уул аймагт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эдийн засагч Б.Бямбасайхан нэр дэвшиж байгаа. Түүнийг  “Оюутолгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж саатуулагдаж байв. Түүнийг Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нартай хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шалган яллагдагчаар татсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.20  ЛХАГВА № 99 (6324)

 

Өвөрхангай аймагт МАН-аас өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой хахуулийн асуудал хуулийн байгууллагын чихэнд хүрсэн. Тухайн үед АТГ-аас мэдээлэл өгөхдөө "Д.Тогтохсүрэн 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдол мэдээллээр иргэн АТГ-т хандсан байна. Энэ дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа” гэх мэдээллийг өгч байсан удаатай.
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

7 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

8 цаг 26 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

8 цаг 28 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

8 цаг 30 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

8 цаг 30 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

22 цаг 35 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

22 цаг 35 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

22 цаг 35 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин