В.Путин: Оросын соёл иргэншлийн ирээдүй өндөр технологийн хөгжлийн амжилтаас шалтгаална

2020-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших
© Алексей Никольский/пресс-служба президента РФ/ТАСС

Д.ЭНХЭЭ

Оросын соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд улс орон өндөр технологийг тулгуур болгох ёстой гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин итгэлтэй байна.

"Орос улс бол зүгээр нэг улс орон төдийгүй, бие даасан тусгаар соёл иргэншил юм. Энэ бол асар их уламжлал, соёл, шашин шүтлэгтэй олон үндэстэн ястан бүхий улс орон. Хэрвээ бид соёл иргэншлээ хадгалж үлдэхийг хүсч байгаа бол, мэдээж, чухамхүү өндөр технологи, ирээдүйн хөгжлөө тулгуур болгох ёстой” хэмээн “Россия-1” сувгаар өнгөрсөн ням гаригт нэвтрүүлсэн “Москва. Кремль. Путин” хөтөлбөртэй ярилцахдаа төрийн тэргүүн онцолжээ.

2019 оны есдүгээр сард өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч дэлхий ертөнцийг өндөр технологи аль хэдийн өөрчилж байгааг онцолсон. “Хиймэл оюун ухаан, нисгэгчгүй техник, генетик, анагаах ухаан, боловсрол  энэ бүхэн улс орон хөгжих тэрхүү үндэс суурь нь байх болно” хэмээн В.Путин хэлж байсан билээ.

Түүний хэлснээр өндөр технологийн салбарт бусад улс орны гаргасан ололт амжилтад анхаарал хандуулах хэрэгтэй, гэхдээ өөрийнхөө бий болгосон суурь, түүний өрсөлдөх давуу талыг ашиглахаа мартахгүй байх явдал чухал ажээ. "Хэрвээ бидэнд суурь шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний дэг сургууль, инженерийн боловсон хүчин байгаагүй бол одоогоор дэлхийн ганц ч улс оронд байхгүй өндөр технологийн өөрийн зэвсэглэл хэзээ ч байхгүй байх байсан” хэмээн Ерөнхийлөгч онцолжээ. “Эдгээр ололт амжилтыг бид одоо иргэний салбар руу шилжүүлэх шаардлагатай төдийгүй, хамгийн өргөн утгаар нь авч үзвэл бүр өнгөрсөн үеийнхний гаргасан ололт амжилтад тулгуурлах хэрэгтэй байна”  хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

5 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

14 цаг 40 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

16 цаг 50 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

16 цаг 54 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

16 цаг 58 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

17 цаг 36 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин