МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ

2020-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАХН, ИЗНН, МУНН хамтран "Та бидний эвсэл" байгуулж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцоно.   Эвслээс сонгуульд нэр дэвших хүмүүсээ өнөөдөр тодруулах юм.

Тус эвслээс нам тусбүрээс нэр дэвших квотыг тогтоохдоо,

  • МАХН 56
  • ИЗНН 15
  • МУНН 5 байна гэж гэрээндээ тусгасан байна.

МАХН-ын ЕНБД Б.Тулга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр "Намын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бөгөөд түүний нэр дэвших нь Сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчөөгүй гэдгийг онцлов.

Мөн  “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Н.Энхбаяр дарга бол албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд 2020 оны парламентын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрийг тавдугаар сарын 16-ны дотор буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Энэ дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хурлуудаа хийсээр байна.

Нэр дэвшүүлэх ажиллагаа ямар шатандаа яваа талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Гурван намын удирдах төв байгууллагууд хуралдаж, хүмүүсээ ярьж байна. Нэг тойрогт хэд хэдэн хүн нэрээ өгсөн асуудал гарч байгаа учраас гүйцэтгэх товчооны хурлаа нухацтай хийж байна. Гүйцэтгэх товчооны хурлаас гарсан нэр дэвшигчдийг бага чуулганаар оруулж, санал хураалт явуулна. Нэр дэвшүүлэх хүмүүстээ боловсрол мэдлэг, орон нутагтаа танигдсан байдал зэрэг шалгуурыг тавьж байна. Улс төрийн намын төлөөллөөс гадна ТББ-ын төлөөллүүд нэрээ дэвшүүлж, зорилт зорилгоо хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn
тулга бацаан зайлаа
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

6 цаг 46 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

7 цаг 9 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

7 цаг 10 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

7 цаг 11 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

8 цаг 22 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

8 цаг 56 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

9 цаг 18 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

9 цаг 39 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

9 цаг 56 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

10 цаг 12 мин