МАН-ын бага хурлын эргэн тойронд

2020-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бага хурал завсарлаж, Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ. Тус намаас 76 тойрогт нэр дэвшигчид ерөнхийдөө тодорсон бөгөөд намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших хүмүүсийн нэрийг маргааш 11.00 цагт албан ёсоор зарлахаар болжээ.

Энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсноо хэд хэдэн хүн албан ёсоор мэдэгдээд байна.  Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр нар мэдэгдлээ. Энэ үеэр Ж.Энхбаяр “Би УИХ-д 12 жил суулаа. Тавьсан зорилгодоо бүрэн хүрлээ. 100 хувь биелүүлсэн. Улс төрч хүн зорилготой байх ёстой. Түүндээ хүрсэн. Намайг улс төргүйгөөр төсөөлөх аргагүй. Намаа ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийнэ. 2024 оны сонгуульд нэр дэвших эсэхээ одоо хэлэх боломжгүй. Тухайн үеэс шалтгаална” гэсэн байна. Харин Ц.Гарамжавын хувьд залуу үеийн төлөөлөлд боломж олгож энэ удаа өнжинө гэжээ.

Түүнчлэн МАН-ын бага хурлаар намын ажилд идэвхтэй оролцдоггүй, дотоод дүрэм зөрчсөн зэрэг шалтгаанаар 21 хүнийг МАН-ын Бага хурлын гишүүнээс хассан байна. Хасагдсан хүмүүс дотор УИХ-ын гишүүн Д.Ганболд, Н.Номтойбаяр нарын хүмүүс багтсан гэх мэдээлэл байгаа юм.

Харин МАН-ын Бага хурлын гишүүнээр "Ийгл" телевизийн хөтлөгч, сэтгүүлч Б.Жаргалмаа, “Монгал товчоон” нэвтрүүлгийн продюссер П.Анужин, МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрам, "Шри шри" йог бясалгалын төвийн багш Д.Гантөгс нарыг сонгожээ. 

Мөн  УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ жилийн сонгуулийг өнжинө.  Мөн  Д.Амарбаясгаланг  нэрээ татаж тэднийг энэ сонгуульд намын штабыг удирдахаар болсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж:www.polit.mn

Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

1 цаг 21 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

4 цаг 9 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

4 цаг 14 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

4 цаг 19 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

4 цаг 19 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

4 цаг 24 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

4 цаг 29 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

4 цаг 34 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

4 цаг 39 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

19 цаг 19 мин