ЭМЯ:Коронавирусын халдвар 135 боллоо

2020-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.16/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирис-Монголд

"ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусын халдвар илэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна.Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна гэдгийг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэлээ. Ийнхүү Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо.

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4,628,000 хүн өвчилж, 308 мянган хүн нас барсан байна. Мөн 1.7 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 2.5 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Коронавирус-ОХУ

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор өвчлөл 10,598 тохиолдлоор нэмэгдсэн бол Буриадад 58, Эрхүүд 95, Тувад 26 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

ДЭМБ-ын зөвлөгөө

Сүүлийн хэдэн долоо хоногт Европ, Хойд Америкт 230 гаруй хүүхдэд олон эрхтний үрэвслийн цочмог хам шинж буюу кабасака өвчний шинжтэй төстэй өвчин илэрч, энэ нь COVID-19-тэй холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтийг хүүхдийн эмч нар хийгээд байгааг ДЭМБ-аас өчигдрийн хэвлэлийн бага хурлаараа онцлон тэмдэглэсэн байна.

Гадаадад байгаа монголчууд

Швед улсад нэг гэр бүлийн хоёр хүн коронавирусийн халдвар авч, нэг хүн эмнэлэгт биеийн байдал маш хүнд, Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратад байгаа харамсалтай мэдээлэл байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн" гэлээ.Түүнээс гадна супермаркетын худалдагч нар маскгүй үйлчилж байна гэсэн мэдээлэл ирсэн тул энэ дагуу зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийн дагуу анхаарч ажиллахыг санууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

5 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

7 цаг 34 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

8 цаг 25 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

8 цаг 32 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

8 цаг 46 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

9 цаг 7 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

13 цаг 31 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

13 цаг 36 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

13 цаг 46 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 51 мин