Ц.Пүрэвхүү: Германы урлагийн сургуульд оюутан солилцоогоор оролцох боломжтой

2020-05-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

Монгол Улсын Консерватори болон Герман улсын Мюнхен хотын Хөгжим болон Театрын  Урлагийн их сургуультай хамтран  2020-2021 оны хичээлийн жилээс хоёр сургуулийн хамтын ажиллагаагааг тогтвортой өргөжүүлэх талаар хэлэлцсэн анхны цахим хурал энэ сарын 14-нд боллоо. Цахим хуралд Монгол Улсын Консерваторийн захирал, профессор Ц. Пүрэвхүү, Мюнхен хотын Хөгжим болон Театрын урлагийн их сургуулийн захирал профессор, доктор Бернд Редманн, хоёр сургуулийн  гадаад харилцааны албаны дарга нар, багш нарын төлөөлөл оролцов.Хурлын үеэр хоёр сургуулийн захирлууд Германы Эрдмийн Солилцооны албаны дэмжлэгтэйгээр хэрэгжих “ISAP” төслийн хүрээнд багш, оюутнуудыг харилцан солилцон ажиллуулж, суралцуулах, хоёр сургуулийн түншлэлийн талаар хэлэлцсэн юм.  Энэ төслийн талаар хурлын үеэр хоёр сургуулийн захирлын хэлсэн үгийг хүргэе.

Мюнхен хотын Хөгжим болон Театрын Урлагийн их сургуулийн захирал, профессор, доктор Бернд Редманн “Герман улсын  Эрдмийн Солилцооны албанаас  хоёр сургуулийн хооронд багш, оюутнуудыг харилцан солилцож, суралцуулан, ажиллах “ISAP” төслийг хэрэгжүүлэх боломжийг бидэнд олгосонд их баяртай байна. Урт удаан хугацаанд хэрэгжүүлэх энэ төсөл нь бидний хамтын ажиллагаанд том боломжийг бий болгож өгч байна. Мөн төслийн хүрээнд Мюнхены оюутнууд болон багш нарт, ялангуяа, жазз, хөгжимдөх урлаг болон дуулах ухааны заах арга зүй, ардын дууны урлаг цоо шинэ гарц бий болж байна. Герман, Монголын залуу хөгжимчдийн харилцан солилцоо нь хоёр орны хөгжмийн ертөнц дэх хамтын ажиллагааг цаашид улам баяжуулах болно” гэв.

Монгол Улсын Консерваторийн захирал, МУУГЗ, профессор  Ц.Пүрэвхүү “Жазз хөгжмийн сургалт нь манай хоёр сургуулийн харилцааны гол суурь нь болж өгнө. Цаашид бид дэлхийн сонгодог хөгжмийг тэргүүлж явдаг Германы ард түмний хөгжмийн зохиолч Бах, Бетховеноос эхлээд бидэнд суралцах зүйл их бий. Мөн манай герман найзууд ч гэсэн монгол хүний оюун сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, энэ үзлээ хэрхэн хөгжимдөө илэрхийлсэн байдаг вэ гэдгийг гүнзгий мэдэрч, бидэнтэй хамтран ажиллах саналыг тавьсан” Ер нь бидний харилцаа цаашид өргөжинө” гэв. Түүнээс  гадна өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хоёр сургуулийн хамтын ажиллагаа амжилттай өрнөж, чухал ач холбогдолтой байсныг бид харлаа. Манай консерваторийн таван төгсөгч улсын Мюнхен хотын Хөгжим болон Театрын  Урлагийн их сургуульд жазз хөгжмийн чиглэлээр элсэн орсон явдал нь бидний хэрэгжүүлж буй боловсролын үйл ажиллагааны нэг том амжилт гэж хэлж болно. Германы Эрдмийн Солилцооны албаны  дэмжлэгтэйгээр хоёр орны багш, оюутнууд харилцан тус тусын орны соёлтой тогтмол танилцах боломжтой болсон нь манай хоёр сургуулийн түншлэлд нэг чухал алхам болж байна” гэж хэллээ.

Германы Эрдмийн Солилцооны албаны дэмжлэгээр хоёр сургуулийн хооронд хэрэгжиж байгаа энэ төсөл нь дэлхийн их сургуулиудйн хамтын ажиллагааг дэмждэгээс гадна сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг төсөлд тооцогддог байна. Нийт 88,140 еврогоор санхүүжилттэйэнэ төсөл хоёр жил үргэлжлэх юм байна. Төслийн хүрээнд Монгол Улсаас нийт зургаан оюутна хоёр улирлаар Мюнхен хотод, Германаас зургаан оюутан нэг улирлын турш Улаанбаатар хотноо суралцах юм байна. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд зааснаар оюутан солилцооны хүрээнд суралцах үеийн кредит үнэлгээг хоёр сургууль хүлээн зөвшөөрөх аж. Түүнээс гадна төслийн хүрээнд Германы 12 багш Монгол Улсын Консерваторид ажиллаж, Монгол ардын урлаг, дэлхийн сонгодог болон жазз урлагийн хичээл заах юм байна. 2020 оны есдүгээр сараас төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Мөн төслийн санхүүжилтэд багш, оюутны замын зардал, байр, хоол, хэлний бэлтгэлийн зардал багтсан байна. Цахим хуралд оролцогчид хоёр сургуулийн сүүлийн таван жилийн хамтын ажиллагааны явц, амжилтыг дүгнэн хэлэлцэж, Монгол, Германы соёл урлагийн хамтын ажиллагааг шинэ өндөр төвшинд хөгжүүлэх тал дээр хийхээр төлөвлөсөн ажил, гарцын талаар ярилцжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

12 цаг 24 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

12 цаг 28 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

12 цаг 30 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

12 цаг 33 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

19 цаг 20 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

19 цаг 25 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

19 цаг 25 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин