У.Хүрэлсүх 14 гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэжээ

2020-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Өнөөдөр /2020.5.15./ Төрийн ордон нам гүм, Тусгаар тогтнолын ордон үймээн шуугиан, уйлаантай байна. Учир нь өнөө шөнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд улс төрийн намуудын нэр дэвшигчид тодорно.

Эрх баригч МАН-ын хувьд Бага хурлаа товлон зарласан цагаа дахин сунгав.Үүний өмнөхөн энэ сонгуульд нэр дэвшихгүй болсон одоогийн УИХ-ын гишүүдийн нэрс ил болчихсон бололтой. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч шийдвэрээ нуулгүй, өөрсдөд нь мэдэгдсэн байж мэднэ.  

Юутай ч МАН-ын даргын амнаас нэр нь “унахгүй”, бас Бага хуралд ч орж ирэхгүй болсон УИХ-ын 14 гишүүн байна.

Тодруулбал, М.Энхболд, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, О.Содбилэг, Ц.Гарамжав, Г.Солтан, Д.Дамба-Очир, М.Билэгт, А.Сүхбат, Н.Амарзаяа, А.Ундраа нар нэр дэвшихээрээгүй болсон бололтой.

Тиймээс хэдхэн цагийн дараа эхлэх МАН-ын Бага хурал халуухан, ширүүхэн болох нь тодорхой болов.

Эх сурвалж: www.polit.mn

Зөв шүү
Зөв шүү, улсын эрх ашиг биш, хувийн эрх ашгийн төлөө явдаг Энхболд нар, Ундраа нарыг улс төрөөс арчих нь зөв. Энэ Ундраа гээд хүүхнийг АНУ-д байсан, тэр орны өөрийн ажиллаж байсан салбарыг сайн мэддэг, улс орноо ч тийм болгохын төлөө явах юм байх гэсэн чинь бүр эсрэгээрээ байсан шүү, ёстой бүтэхгүй амьтан
Гараа зөв эхлэж байна. Харин ил далд дайсан олон болно доо, мэдээтэй байгаарай.
Иргэн
хоорондоо алалцаад бай цөөрч магадгүй
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

19 цаг 18 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

19 цаг 21 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

19 цаг 23 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

19 цаг 26 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин