Хэлмэгдэгчдийн ар гэрийнхнийг “Түрээсийн орон сууц”-нд хамруулна

2020-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нар уулзлаа. Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар “2018 онд Цагаатгалын хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор хамрагдаж чадахгүй байгаа иргэд ихэвчлэн хандаж байна. Тэд лавлагаа мэдээллээ авах,  тусламж дэмжлэг, тэр дундаа орон сууцны тусламж дэмжлэг хүсэж байгаа асуудал нэлээн байгаа. Бид  Нийслэлийн орон сууц корпорацтай цагаатгалын ажлын шугамаар гэж ярилцаад шилжүүлсэн. Энэ хүрээнд гурван хүний орон сууцны асуудлыг шийдвэрлээд байна. Мөн Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс маань дүүргүүдийнхээ салбар комиссуудтай хамтран ажиллаж байна. Улсын комисс дээр цагаатгах ажлын хүрээнд нөхөх олговор олгох ажлыг хийдэг бол Нийслэлийн комисс  тусламж дэмжлэг, орон сууцны асуудлыг шийдвэрлэж байгаа. Харин дүүргүүдийн салбар комисс хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх, хүлээн авах, тэднийг нийгмийн үйлчилгээнд хамруулах зэрэг ажлыг хариуцан ажилладаг” гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Р.Дагва  цаашид хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдөд  орон сууцны дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд НОСК-аас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт квот гарган, хамруулах боломжтой гэлээ.  Мөн хэлмэгдэгчдийн музей байгуулах саналыг Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хамба лам Д.Нацагдорж  гаргасныг дэмжсэн юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хууль анх 1998 онд батлагдаж байв. Түүнээс хойш хорин жилийн хугацаанд 32 мянга орчим иргэнийг цагаатгаж, дийлэнх хэсэгт нь нөхөх олговор олгосон байдаг. Тэгвэл 2018 оны нэгдүгээр сард тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үед хилс хэргээр цаазлуулсан болон шоронд хоригдож байсан хэлмэгдэгчдэд 40-80 сая төгрөг олгохоор болсон.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

2 цаг 55 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

6 цаг 42 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

6 цаг 57 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

7 цаг 4 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

7 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

11 цаг 20 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

11 цаг 20 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

11 цаг 50 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

13 цаг 11 мин