М.Даваабат: Урьдчилан сэргийлэхэд анхаарахгүй л бол ажлын байран дахь осол, гэмтлийн тоо буурахгүй

2020-05-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ТУУЛ

Жил бүрийн дөрөвдүгээр сард улс орон даяар зохион байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” өндөрлөж байна. Энэ тухай ХАБЭМТ-ийн захирал М.Даваабаттай ярилцлаа.

 

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” улс даяар болж өндөрлөлөө. Энэ жилийн аяны онцлог, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар яриагаа эхэлье?

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “Ажлын байран дахь аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая” уриан дор ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Гэхдээ энэ жилийн хувьд дэлхий дахинд тархаж буй “COVID-19” цах тахлын улмаас бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдан сарын аяны үйл ажиллагаанд агуулгын хувьд өөрчлөлт орсон нь онцлог байлаа. Тиймээс аймаг, нийслэлийн ХАБЭА-н салбар зөвлөлүүдтэйгээ хамтран цаг үетэйгээ уялдуулан төлөвлөгөө гарган ажиллаж, сарын аянаа амжилттай зохион байгууллаа. Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг дагаж цахим сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллээ түгээж ажиллалаа.

-Жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг нь бас учиртай байх. Бүтээн байгуулалтын ажлууд бас эхэлдэг. Онцгойлон анхаарч ажиллаж байгаа ямар салбарууд байна вэ?

-Урин дулаан цаг ирж бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн барилга, уул уурхайн, олборлолтын салбарт үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс уул уурхай, ил уурхайн дүрмийг үзүүлсэн “Ил уурхайн карьерийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны макет”–ын  төслийг боловсруулж бэлэн болголоо. Мөн уул уурхайн салбарт голчлон хэрэглэгддэг техник, технологитой харьцан ажиллах аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, зурагт хуудсыг бэлтгэн аж ахуйн нэгжүүдэд тараах, түүнийг мөрдөн ажиллах заавар зөвлөгөөг өгч ажилласан. Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн ажлын тусгай хувцас, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах, зөв хэрэглээг сурталчлах улмаар ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах танхим”-ыг  байгууллаа.  Ингэснээр аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн хувцас, хэрэгслийг төрийн чиг үүргийн мэргэжлийн байгууллагаас үзэж танилцах туршлага судлах боломжтой болж байгаа юм.

Үүнээс гадна ажлын байрны доргион, гэрэлтүүлэг, тоос, дуу шуугианаас хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлдэг зэрэг зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллаж байна. Эдгээр зүйлс нь энгийн мэт боловч алсдаа тухайн ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсгэдэг. Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлолтын салбарын ажиллах орчин нөхцөлөөс хамаарч ажил олгогч, ажилчид урьдчилан сэргийлэх асуудалдаа маш сайн анхаардаг болж. Харин оффис болон танхимын үйл ажиллагаатай зарим аж ахуйн нэгж байгууллагууд дээрх асуудлыг орхигдуулсан тохиолдол олон гардаг. Тиймээс ажилтан болон ажил олгогч талууд аюулгүй ажиллагааны дүрэм журмаа баримтлан үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.

-Хөл хорионы дэглэмтэй энэ үед орон нутаг дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлүүдтэй хэрхэн яаж ажиллав?

-Дэлхий нийтэд тархаж буй “COVID-19” цар тахлаас үүдэн улсын хэмжээнд олон нийтийг хамарсан уулзалт, хурал цуглааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Бидний зүгээс энэ журмын хүрээнд  орон нутаг дахь салбар зөвлөлүүдтэйгээ хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлийн зөвлөгөө, мэдээллийг түгээж ажиллалаа. Тухайлбал,  Сэлэнгэ аймгийн хувьд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудынхаа ажилчдыг жилд хоёр удаа нэгдсэн журмаар урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан эмчилгээнд орох шаардлагатай ажиллагсдын эмчилгээний зардлыг ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардлаас зарцуулан ажилладаг болсон байна. Мөн эрсдэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийх, сумдын ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хийжээ. Үүний үр дүнд аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, ажилчдын мэдлэг, ур чадвар дээшилж, үйлдвэрлэлийн осолд өртөх тохиолдол буурна гэж харж байна.

-Энэ жил бас “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг  шалгаруулах юм байна лээ. Албан байгууллагууд хэр идэвхтэй оролцож байна?

-Энэ уралдааныг 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн.  Энэ хугацаанд нийт 66 аж ахуйн нэгж, байгууллага  шалгарч, шагналын эзэд болсон.  Ер нь жил ирэх тусам уралдаанд оролцох байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Тэр хэрээр тухайн ажилчин эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломж нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотой онцгой байдал зарласан ч уралдааны шалгаруулалт шинэчилсэн журмын дагуу болж өндөрлөлөө.

-Шинэчилсэн журамд яг ямар өөрчлөлтыг оруулсан бэ? 

-Өмнө нь “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг ХНХ-ын сайдын 2014 оны тушаалаар шалгаруулдаг байсан. Ингэхдээ эрүүл мэнд, боловсрол, уул уурхай гэх мэт ямар салбар байхаас үл хамаарч төр, хувийн хэвшил гэж салгаж үзэхгүй нэг л шаардлагыг тавьж шалгаруулдаг байсан. Тиймээс сүүлийн гурван жилийн туршлагад үндэслэн шалгарлалтын журамд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн  А/64 дугаар тушаалаар “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах” уралдааны журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэ  жилээс уралдаан хоёр үе шаттай  зохион байгуулагдаж байна. Тэгэхээр Эрчим хүч, Уул уурхай, Зам, Барилга, төр, хувийн хэвшлээр зааглаж салбар бүрийг тусад нь шалгаруулсан гэсэн үг.

-Сүүлийн жилүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын талаар ярихгүй юу?

-Дэлхийн чиг хандлага осол гарсны дараа бус ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байна. Манай байгууллага мөн адил урьдчилан сэргийлэх чиглэлийн олон улсын сургалт, семинарыг санаачилж хэрэгжүүлсээр ирлээ. Онцолж хэлэхэд, 2017 онд  “Мэргэжлээс шалтгаалсан өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт”, 2018 онд “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь”, “Химийн хорт бодисууд тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалсан өвчин” зэрэг олон улсын томоохон сургалтуудыг тус тус зохион байгуулаад байна.

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас Хөдөлмөрийн чадвар алдсан  3037 үйлчлүүлэгч манай төвийн идэвхтэй хяналтад байна. Харин 2019 онд  Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр  47 хүн  шинээр оношлогдсон бол 336 хүн үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн гэх судалгаа байна. Дээрх 336 хүн үйлдвэрлэлийн осол хурц хордлого бүртгэгдсэнийг салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт илүү тохиолдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд үйлдвэр, уул уурхайн газрууд ажилчидаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж байгаатай холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэг сайжирч, Мэргэжлээс шалтгаалах өвчлөл шинээр тогтоогдох байдал нэмэгдэж байна. Энэ нь нэг талаараа эерэг гэж хэлж болно. Учир нь ямарваа нэг өвчнийг эрт илрүүлж, оношилж эрүүл мэндийг нь хамгаалж чадах юм.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

8 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

9 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

18 цаг 22 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

18 цаг 22 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

18 цаг 22 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02