МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын рейтинг Дарханд өндөр байна

2020-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

МАХН, ИЗНН, МУНН хамтран “Та бидний эвсэл” байгуулж, УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Эвслээс энэ сарын 15-нд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах юм. “Та бидний эвсэл”-ийг төлөөлж МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Орхон аймагт нэр дэвшихээр яригдаж буй. Түүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чамгүй хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан юм. Тэгэхээр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар аль ч тойрогт очсон хүчтэй өрсөлдөгч болно гэсэн үг. Ялангуяа сүүлийн үеийн судалгаагаар Дархан-Уул аймагт түүний рейтинг өндөр байгаа юм.   Түүнчлэн Дархан-Уул аймагт “Та бидний эвсэл”-ээс МАХН-ын ЕНБД Б.Тулга өрсөлдөхөөр яригдаж буй. Харин МАН-аас Монголын төмөр замын дарга асан Б.Цэнгэл , УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатарын нэр яригдаж байгаа. Түүнчлэн уул уурхайн бодлого судлаач Г.Дамдиннямыг дэвшүүлж магадгүй гэх яриа ч байна. АН-аас Н.Мөнхдаш, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа нар горилж яваа сурагтай байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ганбаатар УИХ-д зайлшгүй байх ёстой хүн. Оюу Толгойн гэрээний булхайг хамгийн түрүүнд хэлж тэмцсэн хүн шүү. Тухайн үед хэн ч тоож дэмжээгүй. Луйварчид элдэв муу нэр зүүж Ганбаатарыг боорлосоор ОюуТолгойг идэцгээсэн. Одоо бүгд шоронд орж байна. Ард түмний төлөө тууштай тэмцсээр ирсэн шудрага хүн шүү. Дэмжигтүн.
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 27 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 44 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 47 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 53 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин