Коронавирусын халдварын тохиолдол 19-өөр нэмэгдэж, 61 боллоо

2020-05-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

ЭМЯ-наас /05.14/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирис-Монголд

Коронавирусын 19 тохиолдол шинээр нэмэгдэж 61 боллоо. Тодруулбал, өчигдөр ОХУ-аас ирсэн 300 гаруй иргэнд шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрч, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусын халдвар илрээгүй.  ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусын халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийлээ. Ингэхэд 18 хүнээс коронавирусын халдвар илэрсэн" гэв. ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсад одоогийнб байдлаар ажиглалтад нийт 1286 хүн байна. Тус хүмүүст 62 эмч, резидентүүд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Коронавирус-Дэлхийд

Харин дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр өвчилсөн хүний тоо 500-аар нэмэгдсэн байна. “Коронавирусын халдвар Лесотогийн Хаант улсад шинээр гарч дэлхийн 216 орон, нутаг дэвсгэр бүртгэгдлээ. Энэ өвчнөөр 4.2 сая хүн өвчилж, 297 мянган хүн нас баржээ.Мөн 1.6 сая хүн эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэж байна. Сүүлийн 24 цагт 83 мянган хүн шинээр өвчилж, 5,000 гаруй хүн нас барсан бөгөөд ОХУ, Бразил зэрэг улсад нөхцөл хүнд байна. 

Коронавирус-ОХУ

Тус улсад өчигдөр 10 мянга гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 242,000 гаруй болж, нас баралт 96-аар нэмэгдсэн. 

Коронавирус-Бразил

Бразилд өчигдөр 11,300 тохиолдол шинээр бүртгэгдэж, 749 нас баралт нэмж бүртгэгдсэн. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 189 мянга орчимд хүрлээ.

Коронавирус-БНХАУ

Мөн БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийн Жилин мужийн Шулан дүүрэгт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шинэ халдварын голомт гарсан. Уг голомтоос үүдэлтэй зургаан шинэ тохиолдлыг нэмж бүртгэсэн байна. Дотоодод ийнхүү халдвар дахин сэргэсэнтэй холбоотойгоор тус хотод иргэдийн хөл хөдөлгөөнийг хорьж, битүү орчин үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний газруудыг хаах шийдвэрийг хотын захиргаанаас нь гаргасан. Шулан дүүргийн шинэ кластер халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна гэж орон нутгийн удирдлагууд нь үзэж байгаа юм. 

Коронавирус-Хонгконг

Өчигдөр ХонгКонгд дотоодын хоёр халдвар шинээр бүртгэгдсэн. Халдвар авсан хүн нь 66 настай эмээ түүний таван настай ач охин байсан ба тэд хамт амьдардаггүй байжээ. Тус бүс нутагт халдварын тархалт чимээгүй байдлаар явагдаж болзошгүй гэдгийг Хүнс эмийн товчооноос нь анхааруулсан. Харин Сингапурт нийт халдвар авсан хүний тоо 25 мянга гаруйд хүрлээ" гэв. 

Коронавирус-БНСУ

Тус улсад 29 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдварын тохиолдлын тоо 10,991 болсон. Харин Сөүл хотын шөнийн клубээс эх үүсвэртэй халдварын тохиолдол 119 болжээ. үүний 73 нь клубүүдээр үйлчлүүлсэн иргэд бол үлдсэн нь тэдгээрээс халдвар авсан хоёрдагч хавьтал байв. Одоогийн байдлаар шөнийн клубтэй холбоотойгоор тус улсын 24 мянга гаруй хүнд шинжилгээ хийснийг мэдээлсэн.

Эх сурвалж: www.polit.mn

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

2 цаг 1 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

2 цаг 52 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

2 цаг 59 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

3 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

3 цаг 34 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

7 цаг 58 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

8 цаг 3 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

8 цаг 13 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

8 цаг 18 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

8 цаг 23 мин