Роберт Паттинсон дүрдээ зориулж дасгал хийж чадахгүй гэв

2020-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Холливудын олон жүжигчин, ялангуяа, эмэгтэй жүжигчид тоглох киноныхоо дүрд тэнцэх гэж төгс биетэй болох гэж зүдэрдэг. Харин энэ асуудал зөвхөн тэдэнд ч биш эрэгтэй жүжигчдэд тохиолддог бололтой. Ялангуяа, супер баатруудын тухай кино моданд орж эхэлснээр  киноны найруулагч нар гол дүрийн жүжигчнээ дэлгэцэн дээр том булчинг нь харуулахын тулд олон сарын хатуу бэлтгэл сургуулилт хийх, хоолны дэглэм барихыг шаарддаг болсон байна. Энэ шаардлага “Бэтмэн” киноны гол дүрийг бүтээхээр болсон жүжигчин Роберт Паттинсоныг тойрсонгүй. Гэхдээ тэрээр энэ шаардлагыг нь биелүүлэхэд бэлэн биш байгаагаа Их Британийн “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр алдарт сарьсан багваахай хүний дүрд хувирахын тулд түүнд хийхийг зөвлөсөн дасгалын хөтөлбөрийг дагахгүй байхаар шийдсэнээ ярьсан байна. Бүтэн өдрийг бэлтгэл хийж өнгөрөөнө гэдэг асуудал гэж би бодож байна гэж Лондон дахь гэртээ кино зураг авалт эхлэхийг хүлээж буй Роберт Паттинсон хэлсэн аж. “Варнер” кино студиэс хөлсөлсөн байранд дарга нар нь  дасгал хийх хэрэгсэл болон гар туухай явуулсан ч жүжигчин түүнд зориулж мэргэжлийн дасгалжуулагч зохиож өгсөн дэглэмийг сахиж байгаа гэнэ. 1970 онд хэн ч дасгал хийж байгаагүй. Жеймс Дин ч  одоо шаардаж байгаа шиг биетэй байх хэрэг байгаагүй гэж өөрийгөө зөвтгөсөн жүжигчин “Бүрэнхий” кинонд тоглож байхад цамцаа тайлахыг надаас нэг удаа гуйсан.  Дараа нь намайг хараад цамцаа  буцааж өмсөхийг хүссэн гэж хошигножээ. Роберт Паттинсон “Би ванилын амттай, уургийн нунтагтай хольсон овъёос их иддэг. Мөн лаазтай атун загасан дээр жаахан чинжүүтэй амтлагч цацаад  идэхэд бэлэн гэв. Би үүнийг их сонин гэж мэдэж байна. Гэхдээ надад зэрлэг амьтан шиг идэх таалагддаг гэж ярилцлагынхаа төгсгөлд ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.14  ПҮРЭВ № 95 (6320)

 

“Энгүн” бол эрхэм таны аяллын анд…

Манайхан нойтон салфетка гээд байдаг. Харин “Монгол хэлний их

43 мин
“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуу

4 цаг 52 мин
Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонох гэж байна. Энэ хугацаанд өмнө нь оволзож байсан улс төр ч овоо намжлаа. Гэхдээ л ирэх намраас том намуудын Их хурал болно. Монголын улс төр дахиад л хална.

4 цаг 52 мин
Ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын гүйцэтгэх үүрэг

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу,

17 цаг 15 мин
Гадаад харилцааны ган татлагат гүүр

Манай улс Төв Азийн орнуудтай идэвхтэй харилцаж байгааг өөлсөн нэгэн зурвас цахим сүлжээнээс харав. Дотоод, гадаадын алинаас нь шидсэн чулуу болохыг бүү мэд.

17 цаг 18 мин
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

Уржигдар 17 цаг 19 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Уржигдар 15 цаг 29 мин