Д.Эрдэнэчимэг: Миний хүүгийн тухай зөрүүтэй мэдээлэл тарааж байгаад харамсаж байна  

2020-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч  Б.Бямбадоржийг номхон команд өгч байгаад зодож эрүүг нь хугалсан, үүнийг ар гэрээс нь нуусан гэх мэдээллийг “Zarig.mn” сайт 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр нийтэлжээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр байлдагч Б.Бямбадоржийн ээж Д.Эрдэнэчимэг манай сайтанд хандлаа. Тэрээр “Миний хүүгийн талаар зөрүүтэй мэдээллийг зарим цахим сайтууд тарааж байна. Үүнд тайлбар өгөх ёстой байх. Манай хүү Б.Бямбадорж нь 2019 оны хоёрдугаар ээлжээр Ховд аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан. Гэртэйгээ ойрхон алба хаадаг гэсэн үг. Тавдугаар сарын 3-ны орой “Хүүгийн тань шүд өвдөөд байна” гээд аймгийн эмнэлгээс залгахаар нь яваад очиход эрүү нь өвдсөн байдалтай байсан. “Юу болов. Хэн зодов, офицер, ахлагч зодов уу” гээд асуухад “Харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч хоорондын асуудал. Үүнд офицер, ахлагч огт хамаагүй ” гэж хүү маань хэлсэн. Цагдаагийн байгууллагад ч гэсэн энэ асуудлаа үнэн зөвөөр нь хэлсэн байгаа. Гэтэл зарим сайтад жагсаалын дунд номхон команд өгөөд зодсон, ар гэрээс нь нуусан тэгээд зодсон гэх эзэн бие тодорхойгүй, үнэнээс зөрүүтэй мэдээлэл тарааж байгаад ар гэрийнх зүгээс гомдолтой байна. Би өөрөө 5 дугаар сарын 6-ний өдөр хүүтэй хамт онгоцоор ирсэн. Ирээд маргааш нь Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүү хадуулах хагалгаанд орсон .Одоо биеийн байдал нь сайн байна. Биеийн байдал нь сайжирч байгаа учраас би өнөөдөр Ховд аймаг руу гэр рүүгээ буцаж байна. Цэргийн  байгууллага, ар гэрийнх нь дунд “яс хаясан” юм шиг ийм мэдээлэл тарааж байгаа сайтад үнэхээр гомдолтой байна. Зэвсэгт хүчний 123 дугаарын удирдлага, эмч нар бидэнтэй холбоотой байж, эмнэлэг дээр үргэлж эргэж тойрч байна.  Хүү маань биеэ эрүүл болохоор албаа нэр төртэй хаах юм шүү дээ уг нь” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин