"Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнгийн хэлсэн онцлох эшлэлүүд

2020-05-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа "Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнг урьж, ярилцсан. Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна. 

-Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон ургалч байдал болон, ардчилсан засаглалтай орны хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээ урагш ахиулж  эхний 50 дотор буюу хэвлэлийн эрх чөлөөний түвшин хангалттай орны тоонд бичигдэх боломжтой юм.

-Эрүүгийн хуулийн 13.14-т заасан илт худлаа мэдээлэл тараасан бол гэх заалт дор тайлбар байсан. Тус тайлбарт энэ заалтаар  улс төрийн албан тушаалтан,төрийн байгууллага гомдол гаргах эрхгүй гэж байв.  Энэ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн, маш оновчтой зохицуулалт байсан.  Харамсалтай нь хуулийг батлахдаа тайлбарыг авч баталсан. 

-2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас гүтгэхтэй холбоотойзаалтыг авч хаяж байсан.  Гэтэл энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаа ч үгүй  байхад дахиад л гүтгэх заалтыг  Эрүүгийн хуульд оруулах гэж оролдлоо.  Хэлэлцүүлгийн явцад гүтгэх гэдэг үгийг илт худлаа мэдээлэл гэж өөрчилж баталсан.  Тэглээ гээд бид тайвширч болохгүй.   Гүтгэх гэдэг үг “нэр нүүрээ” нуугаад дахиад хуульд ороод ирлээ л гэсэн үг. 

-Сонгуулийн тухай хуульд төрийн хяналт цензурын асуудал хуучин хэвээрээ орж ирсэн.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл  тодорхой асуудлаар Сонгуулийн тухай хууль зөрчвөл хаах, зогсоох, торгох гэсэн арга хэмжээ авна. ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөрчлийг нь тодорхойлоод шууд хаах, тусгай зөвшөөрийг  нь хүчингүй болгох ийм зохицуулалттай хэвээр л байна.   Энэ заалт нь 1998 онд батлагдсан  Хэвлэлийн эрх чөлөөний хуультайгаа зөрчилдөх нь бий.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль маань ерөөсөө л дөрвөн зүйл, тавхан заалттай, нэг хуудас ч хүрэхгүй хэмжээтэй хууль. Тэгсэн ч гэлээ өнгөрсөн 22 жилийн хугацаанд түүхэн үүргээ гүйцэтгэж ирлээ.  Хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хязгаарласан аливаа хууль тогтоомжийг төрөөс батлан гаргахыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл Сонгуулийн хуульдаа хязгаарлалтын асуудлыг оруулж ирээд байдаг.

-Сонгуулийн үед цахим орчин ашиглах талаар СЕХ-ноос журам гаргасан байна. 2020 оны дөрөвдүгээр сард Радио, телевизийн нэвтрүүлэгт хяналт тавих журам гаргасан.  Иймэрхүү журмуудад сонгуулийн хуулийг давсан хязгаарлалтуудыг хийдэг.  Тэгэхээр хууль гэсэн ерөнхий нэр томьёоноос илүүтэй хэвлэл мэдээлэлтэй холбоотой зохицуулалтууд энэ журмуудаар явна гэсэн үг. 

-Сонгуулийн тухай хуульд сэтгүүлч гэсэн нэг ч нэр томьёо байхгүй.  Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан гэсэн  гэж заасан. . Мөн сонгуулийн үеийн нэг эрсдэл нь Эрүүгийн хуулийн 14.8-д  сонгуулийн үеэр худлаа мэдээлэл тараавал гэмт хэрэгт тооцно гэж заасан. Нэр дэвшигч, нам эвслийн талаар ул үндэслэлгүй худлаа мэдээлэл тараавал  эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. 

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард парламент Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг баталлаа. Бид Зөрчлийн хуулиар торгуулах заалт хүчингүй болсон хэмээн тайвширч байтал тус хууль батлагдсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оржэргээд торгуулах зохицуулалт руугаа орох болоод байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

3 цаг 35 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

3 цаг 50 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

3 цаг 57 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

4 цаг 7 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

8 цаг 13 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

8 цаг 13 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

8 цаг 43 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

10 цаг 4 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

10 цаг 29 мин