Хөдөлгөөнт карантинаар нүүрсний экспортыг идэвхжүүлье

2020-05-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Нүүрсний экспортын тээвэр сэргэснээс хойш өнгөрсөн долоо хоногт хамгийн олон машин гарсан байна. Тухайлбал, өчигдөр Гашуунсухайт 193, Шивээхүрэн 271, Ханги 43, Замын-Үүд  боомтоор нэг нийт 508 машин нүүрсний тээвэр хийжээ. Энэ нь арваад хоногийн өмнө 300  орчим машин гарсантай харьцуулахад нэмэгдээд байгаа үзүүлэлт юм. Гэхдээ экспорт хэвийн үед өдөрт 1000 орчим машин хилээр гарч байсантай харьцуулахад нэг дахин буурсан тоо. Манай экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгвэл  хар алтны экспорт буурснаас шалтгаалж  манай нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 40 хувиар буураад байна. Энэ жилийн тухайд манайх 10 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийхээр тохиролцсон байдаг. Тэгвэл коронавирусын тархалтаас шалтгаалж хоёр сарын экспортыг алдлаа. Хэдийгээр БНХАУ-тай манай тал төлөвлөсөн хэмжээндээ хүргэхийн тулд үлдсэн саруудад экспортоо тултал явуулах тухай ярьж байгаа ч урд хөрш нүүрс авах хэрэглээ одоогоор бага тухай “Нүүрс ассоциаци”-ийн ерөнхийлөгч Ж.Золжаргал ярьж байсан. Учир нь оны эхэнд тус улсад коронавирус гарсан ч нүүрсний экспортоо хэвийн явуулж манайхаас нүүрс авах сонирхол нь их байсан аж. Гэвч манайх хилээ хааж тэг зогсолт хийсэн. Тиймээс Австралиас нүүрс авч нөөцөө бүрдүүлсэн учраас одоо манайхаас авах нь багассан хэмээн нүүрсний салбарынхан ярьж байна. Энэ үед эднийх коксжих нүүрсний импортоо 25, эрчим хүчний нүүрсээ 28 хувиар нэмэгдүүлсэн аж. Өөрөө хэлбэл коксжих нүүрс 21, эрчим хүчний нүүрс 90 хүртэл сая тонныг авчээ. Энэ үед Австралийн Хятад улс руу хийх нүүрсний экспорт нэмэгдсэн. Харин манайх зогссон.

 Нөгөөтэйгүүр коронавирусын тархалт ялангуяа европын орнууд, хойд хөршид  наймдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж вакцин гарган авалт удаашрах  таамаг байгааг олон улсын вирус судлаачид болон нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиудын эрдэмтэд гаргасан байна. Үүнийг дагаад дэлхий худалдааны эргэлт саарна. Манай улсын хувьд урд хил нээгдэж нүүрсний экспорт аажимдаа нэмэгдэх ч бусад боомтуудын худалдаа эргэлт ирэх есдүгээр сар хүртэл жигдрэхгүй гэдгийг эдийн засагчид хэлээд байна. Харин ийм үед хөдөлгөөнт карантинаар гадаад худалдааг явуулах боломж байгааг Гадаад харилцааны сайд нь онцолж байна. Тусгай үүргийн онгоцоор  иргэдээ авч байна гэдэг хөдөлгөөнт карантин. Тиймээс нүүрсний тээвэрлэлтийн жолооч нарыг машинаасаа гарахгүй байх. Хил гараад хонохгүй байх боломжийг бүрдүүлж, хоёр улсын хил дээр хөдөлгөөнт карантиний зурвас ажиллуулах юм. Түүнээс гадна хилийн ажиллах цагийн хуваарийг нэмэгдүүлж 24 цаг болгох саналыг ч гаргаж байна. Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгасан ч оны эхнээс өнөөдрийг хүртэл 4.6 сая тонн нүүрс экспортолж, 374.5 сая ам доллар болсон байна. Харин өнгөрсөн оны мөн үед 12.547.5 сая тонныг гадагш гаргаж төсөвт 1.059.5 сая ам.доллар төвлөрч байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.12  МЯГМАР № 93 (6318)

 

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

31 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

31 мин
Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

11 цаг 31 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

2026-11-20
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2026-11-20
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19