Сувилагч тандаа баярлалаа

2020-05-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

 

Олон улсад одоо болон ирээдүйд хамгийн эрэлттэй мэргэжлийн нэгт сувилагчийн мэргэжил тооцогдож байна. Хамгийн гайхалтай нь, олон улсын судлаачдын дүгнэж байгаагаар хамгийн сайн хийгдсэн роботын орлож, хийж чадахгүй мэргэжил бол сувилагч гэжээ. Энэ тухай товчхон мэдээлэл дуулгахад,  АНУ-ын Хөдөлмөрийн статистик мэдээллийн төвөөс тус улсын ажиллах хүчний тоо 2018-2028 оны хооронд хэрхэн өөрчлөгдөж болох урьдчилсан тооцоог гаргаж, хамгийн ирээдүйтэй 30 ажлын байрыг жагсаасан байна. Уг жагсаалтыг сувилагч, программ хангамжийн мэргэжил тэргүүлсэн бөгөөд цалингаараа сувилагчийн мэргэжил 2028 оны байдлаар нэгт жагсаж байгаа нь хэний ч сонирхлыг эрхгүй татах аж. Тэгвэл өнөөдөр энэ гайхалтай, эрэлттэй мэргэжлийн эзэд, Монголын өнөөгийн нийгэмд эзэмшсэн мэргэжилдээ хэр сэтгэл хангалуун явдаг юм бол...?

 

Нэг сувилагч жилд 3200-3600 хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг

 

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын баярын өдөр”. Дэлхий нийтээрээ жил бүрийн тавдугаар сарын 12-нд энэ өдрийг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин энэ жилийн хувьд, дэлхий нийтээрээ “COVID-19” цар тахлын аюулд нэрвэгдсэн энэ өдрүүдэд “Олон улсын сувилагчдийн өдөр”-өөр бүр ч олон асуудлыг хэлэлцэх ёстой байх. Дэлхийн улс орнууд олон улсын сувилагчийн өдрийг 1965 оноос эхлэн тэмдэглэж, сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахад анхаарч ирсэн байна. Харин манай улс 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг болжээ.

Өнөөдөр Монгол Улсад 11 мянга орчим хүн сувилагч мэргэжил эзэмшсэн байна. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагчийн үндсэн цалин нь 350-520 мянган төгрөг байна.  Үүнээс үүдэн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд  цаг наргүй хүчин зүтгэж буй сувилагчдад ажлын ачаалал их, цалин бага, зав муутай ажилладагаас  шалтгаалан мэргэжлээ дээшлүүлэх,  өсөж дэвжих боломж байдаггүй гээд тулгамдаж буй асуудал олон бий. Тухайлбал, олон улсад эмнэлгийн сувилагч 4-5 хүнд үйлчилдэг бол манай оронд 10-аас дээш өвчтөнд үйлчилж, сувилдаг аж. Гэтэл Монголд нэг сувилагчид оногдох үйлчлүүлэгчийн тоо их байдаг. Нэг сувилагч жилд 3200-3600 хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг хэмээн сувилагчдын төлөөлөл ярьж байдаг. Тиймээс орчин үед тусламж үйлчилгээ нь арга, технологийн хувьд хөгжиж, олон улсын хэмжээнд хамгийн эрэлттэй мэргэжлийн нэгт тооцогдож буй сувилагч мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, сувилагчийн ажлын ачааллыг бууруулах, сувилахуйн асуудлаар цаашид баримтлах бодлогод олон өөрчлөлтүүдийг хийхээс эхлээд манай эрүүл мэндийн салбар, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, сургалтын байгууллагууд, сувилагч мэргэжилтнүүд нэгдэж ажиллах цаг нэгэнт болжээ.

 

Л.Бямбасүрэн:  Цар тахлын үед эмч, сувилагч нартаа талархаж бас бахархаж сууна

 

Тоон мэдээлэл сөхвөл, ДЭМБ-ын 72 дугаар чуулганаар 2020 оныг сувилагч, эх баригчийн жил болгон зарлажээ. Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 43.5 сая хүн ажиллаж байгаагийн 50 орчим хувь нь буюу 20.7 сая нь сувилагч, эх баригчид байдаг юм байна. Мөн ДЭМБ-ын гишүүн орнуудын 50 хувь нь мянган хүн амд ногдох сувилагч эх баригчийн тоо гурав хүрэхгүй, 25 хувь нь нэг хүрэхгүй гэсэн статистик бий.

Манай улсын эрүүл мэндийн салбарын 23.4 хувийг сувилагч, 3.5 хувийг бага эмч, 3.5 хувийг эм найруулагч эзэлдэг бөгөөд тэдний 81.9 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Сүүлийн жилүүдэд сувилагчийн тоо 400-500-гаар, эх баригчийн тоо 40-өөр тус бүр нэмэгдэж байгаа ч сувилагчийн тоог хоёр дахин нэмэх хэрэгцээ манай улс гэлтгүй дэлхий нийтэд байсаар байгаа гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн яриандаа дурдаж байв. Тэрээр “Олон улсын сувилагчдын өдрийг бид “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг” сэдвийн дор тэмдэглэж байна. Мөн манай эх баригч, сувилагчид ямар ч үед гар хумхин сууж байгаагүй. Энэ удаа дэлхийг нөмөрсөн цар тахлын үед ч хүлээсэн үүргээ сайтар биелүүлэн ажиллаж байна. Тиймээс сум, аймаг, хувийн хэвшил гэлтгүй олон арван сувилагчид маань тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд тусламж үзүүлж, халамжит хань, хайртай үр хүүхэд, ар гэрээсээ хол зүтгэсээр байгаад бид талархаж, бас бахархаж сууна” гэсэн юм.

 

“COVID-19” халдварын  үед эмч, сувилагч нар  хамгаалах хэрэгслээр дутмаг байна

 

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица “Энэ жил дэлхийн эрүүл мэндийн өдрийг сувилагч, эх баригчийн жилийн хүрээнд анх удаа тэмдэглэсэн. “COVID-19” халдварын  үед эмч, сувилагчдын хувийн хамгаалах хэрэгслээр тэр бүр хангагдаж чадахгүй байна. Гэсэн ч тэд бусдын амийг аврахын төлөө ажилласаар байгаад талархаж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай ч “Сувилагч нар “COVID-19”-тэй тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж, бусдыг халдвар авхуулахгүйн төлөө эцэж, цуцалгүй зүтгэж байгаа”-г онцолсон” гэв.

Коронавирусын халдварын хүнд үед бусдыг хамгаалахын төлөө эцэж, цуцашгүй тэмцэж байгаа сувилагч нартаа баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.12  МЯГМАР № 93 (6318)

 

Өвчнийг эмч оношлон тогтоож сувилагч эмчлэн анагаадаг юм даа. Эмчийн болон сувилагчийн үүрэгт ажил үүгээр ялгагддаг учиртай
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

18 цаг 19 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

22 цаг 6 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

22 цаг 21 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

22 цаг 28 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

22 цаг 38 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин