Д.Мөнхчулуун: Манай хамтлагийн баримталдаг философи нь бусдын хайрыг хүндлэх

2020-05-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Э.ОЮУНБОЛД

 

Энэ удаа “Утасны анд” “Татар” хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуунтай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Татар хамтлагийнхан одоо юу хийж байна вэ?

-Ч.Жаргалсайхан  маань “Хөгжим нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ” гэдэг сэдвээр магистрын зэрэг хамгаалахаар Бээжин хотод сурч байна. Гэхдээ сургууль нь  хөл хорио зарласан учраас одоо Монголдоо ирчихсэн байгаа. Д.Батзаяа уран бүтээл талдаа продюссераар ажиллаж байна. Харин би бие дааж шинэ контент гарган цуврал видео хийж байна. Уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд “Хамтдаа” гэдэг дуу хийсэн. Харин хамтлагаараа 2013 онд нэг дуу гаргасан.  Мөн хамгийн сүүлд дуучин Ука, Намуунаа нартай хамтарч дуулсан “Цугтаа” дууг “XFM” дуу хөгжмийн наадамд зориулж хийсэн.  Энэ дуугаа дүрсжүүлэн клип болгож “Youtube” сувгаар цацсан.

-“Татар” хамтлаг байгуулагдаад 10 гаруй жил болж. Төлөвлөж байгаа томоохон уран бүтээлүүд, тоглолтууд юу байна вэ?

- Манай хамтлагийн 20 жилийн ой 2023 онд болно. Тиймээс олон зүйл хийхээр төлөвлөсөн.  “Татар” хамтлаг өмнө нь философи утга санаа агуулсан, бусдын хайрыг хүндлэх, хүн хүнээрээ байх, ганц амьдрах насандаа сайхан амьдраад энэ хорвоогоос буцъя гэсэн санааг илэрхийлсэн олон уран бүтээлийг залуустаа зориулж хийсэн. Тэр жишгээрээ хамтлагийнхаа ойн тоглолтоор залуу үеийнхэндээ болон нийгэмд, хүмүүст зөв нөлөө үзүүлэх уран бүтээлүүд хийж тэмдэглэнэ гэж бодож байна. Мөн уран сайхны кино, эх орноо тойрон бүтэн аялан тоглолт хийхээр төлөвлөсөн. Түүнээс гадна  магадгүй хамтлагаа таниулсан дэлхийг тойрсон аялан тоглолт хийнэ гэж бодож байна.

- Бөхийн өргөөнд анхны бие даасан “Бусдын хайрыг хүндэл” тоглолтоо хийж байсныг санаж байна?

-2003 оны дөрөвдүгээр сарын 23,24-нд энэ тоглолтоо хийж байлаа. Тухайн үед залуучууд “Бусдын хайрыг хүндэл” дуугаар манай хамтлагийг мэддэг болоод байсан үе. Энэ дуугаараа хүмүүс нэгнээ хүндлэн, хайрлах гэж хорвоод мэндэлдэг болохыг харуулах гэж зорьсон. Хүн хайраас хүлээн авдаг аз жаргалаа эргүүлэн буцаан авдаг  зүйл юм болов уу гэж боддог юм. Манай хамтлагийн одоог хүртэл баримталдаг философи нь бусдын хайрыг хүндлэх.

-“Татар” хамтлаг таван дууны цомог гаргаж байсан. Энэ цомогуудаасаа онцолбол?

-Хамтлагийнхаа нэрээр гаргасан цомог маань анхны дотроо хөдөлгөөнтэй хайлс CD болж гарч байсан. 17000 ширхэг зарагдаж  борлуултаараа тэргүүлж байсан. Энэ цомогт бүх дуу маань багтсан учраас “Татар”-ын “Татар цомог” гэж нэрлэгдэж байсан. Мөн бид дүр төрх,  хэв маягаа өөрчилж гаргасан цөөхөн дуутай “Бороонд ганцаараа” гэдэг Singer CD цомог бий.  Энэ цомогт бороо сэтгэлд, дурсамжинд нь хоногшиж үлдсэн талаар дуулдаг “Бороо” гэж дуу байдаг. Хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулсан тав дахь “Нөлөөллөөс дээгүүр” цомгийг  “Хүн бүр нөлөөллөөс дээгүүр амьдарцгаая” уриатайгаар гаргаж байсан. Тэр үед нийслэлийн есөн дүүрэгт тоглож, цомгоо борлуулж олсон ашгаа хүчирхийллийн эсрэг төвд хандивлаж байсан гэх мэт олон сайхан дурсамж бий.

-Хамгийн дурсамжтай мартагдахааргүй тоглолтоо дурсаач. Залуусыг доргиож байсан олон тоглолтууд байдаг ?

-“UB palace”-ийн Open air задгай талбайд 2006 оны зургадугаар сарын 16-нд хийж байсан “Бороонд ганцаараа” тоглолт.  Манай хамтлагийн гурав дахь бие даасан тоглолтыг 25000 залуучууд ирж үзсэн нь Монголдоо рекорд эвдсэн шуугиан тарьж, урам зоригоор дүүргэсэн  тоглолт байлаа. Тухайн үед хүмүүс багтахгүй ханыг нь нураагаад нь гал команд, цагдаагийнхан ирж хамгаалалтанд авч байсан шүү. Тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүсийн тасалбар нь манай хамтлагийн дуунаас бүрдсэн цомог байсан.

-Танай хамтлагийн залуусыг кинонд тоглож байсан гэж сонссон?

-Кино “Сонор” рекордсын санаачилснаар “Аз жаргал Bad boy” кино 2008 онд хийгдсэн. Big энтертайнментийн Болдоо ахын зохиол энэ кино тухайн үедээ борлуултаараа тэргүүлсэн гоё кино болж байсан. Аз жаргал гэж яг хаана байдаг, муу зүйл хийвэл ямар үр дагавар авчирдаг гэсэн утга санааг илэрхийлсэн кино юм. Гол дүрд нь манай хамтлагийн Д.Батзаяа туслах дүрд  нь би, Ч.Жаргалсайхан нар тоглосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.8  БААСАН № 91 (6316)

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 57 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 21 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 21 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 22 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 33 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

8 цаг 8 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 30 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 51 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

9 цаг 8 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 23 мин