ЭМЯ: Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай хүмүүс халдвар авсан

2020-05-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.09/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Өчигдрийн байдлаар 66 хүнд шинжилгээ хийжээ. Тухайлбал. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний болон ажиглах байруудад тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Өвчилсөн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бөгөөд эдгэрч гарсан. Ихэнх нь залуухан оюутан байгаа. Мөн 64 настай хүн ч бий. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай зэрэг давхар оноштой хүмүүс халдвар авсан байгаа. Гэхдээ бид эмчилгээ, оношилгоонд анхааран ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. 

Коронавирус-ОХУ

Халдварын тохиолдол бүртгэгдсэн тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ, Бразил зэрэг улс тэргүүлж байна. Өчигдөр ОХУ-д 10,600 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тохиолдлын тоо 188 мянга болжээ.

Коронавирус-БНСУ

БНСУ-ын Сөүл хотын Итавон дүүргийн шөнийн клубээс голомтот халдвар гарсан байж болзошгүй талаар тус улс Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна. Халдвартай хүн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байх үедээ тавдугаар сарын 2-ны өдөр Итавон дүүргийн шөнийн клубүүдээр үйлчлүүлжээ. Уг тохиолдлоос одоогоор 15 хүнд халдвар дамжсан нь тогтоогдсон гэжээ.

Коронавирус-Судалгаа

Хонгконгийн нэгэн судалгаа "Lancet" сэтгүүлд хэвлэгджээ.  Тодруулбал судалгааны үр дүнд вирусийн эсрэг үйлдэлтэй гурван эмийг дархлаа дэмжих эмтэй комбинаци болгон хэрэглэхэд эдгэрэлт түргэн байжээ.  Туршилтад ХДХВ-ийн эсрэг эм ритонавир, лопинавир эмийн комбинаци болон калетра эмийг хамтад хэрэглэсэн байна.

Туршилтад ХДХВ-ийн эсрэг эм ритонавир, лопинавир эмийн комбинаци болон калетра эмийг хамтад хэрэглэсэн байна.

Зөвлөгөө

 Нарны гэрэл бол коронавирусын эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусыг гадагш гаргах ач холбогдолтой гэлээ. Мөн  ДЭМБ-аас нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зөвлөмж өгч байна.   

Эх сурвалж:www.polit.mn

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

12 цаг 20 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

12 цаг 45 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

13 цаг 3 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

13 цаг 8 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

13 цаг 20 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

17 цаг 12 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

18 цаг 13 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

18 цаг 34 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

23 цаг 10 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

23 цаг 20 мин