Б.Уртнасан: Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн ихэнх хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна

2020-05-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТУУЛ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын  Мэргэжлийн өвчин судлаач, дотрын эмч Б.Уртнасантай мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон өвдсөн тохиолдолд иргэд хаана хандах тухай ярилцлаа.

-Манай улсад ажил мэргэжилтэй холбоотой өвчлөлийн өнөөгийн байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаасан өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан 3037 иргэн манай Хөдөдмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмнэлгийн хяналтад байна.

Сүүлийн жилүүдэд мэргэжлээс шалтгаалсан өвчний идэвхитэй хяналтын тоо буурч байгаа боловч жил бүр мэргэжлээс шалтгаалсан өвчний шинэ тохиолдол буурахгүй байна. Эндээс харахад хяналтын тоо буурч байгаа нь хяналтын иргэд өндөр насны тэтгэвэрт гарах, мөн мэргэжлийн өвчний хүндрэл, хавдар зэрэг аминд халтай өвчнөөр нас барсан зэрэг шалтгаанаар хяналтнаас гарсантай холбоотой байж болох юм. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй идэвхитэй хяналтад байгаа иргэдийн 53.8 хувийг үйлдвэрлэлийн явцад үүсч буй тоосноос үүдэлтэй амьсгалын замын архаг өвчтэй болсон иргэд эзэлж байна. Энэ дундаа тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл илүү байгаа.

Уушги тоосжих өвчин нь уушги, гуурсан хоолойн хавдар, уушгины сүрьеэ, амин чухал эрхтэн болох амьсгал зүрхний дутагдлаар хүндэрдэг ба энэ нь нас баралтын шалтгаан болж байна.

2019 оны IV улирлын байдлаар Монгол улсад 994 уул уурхай, олборлох  үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн статистик тоо мэдээ байна. Уул уурхай, зам тээвэр, барилгын салбар хөгжиж байгаатай холбоотой цаашид мэргэжлээс шалтгаалсан өвчлөл ихсэх эрсдэл бий. Улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгч уурхайчин та өөрт тохиолдож болох эрсдэл, өвчлөлийн талаар мэдээлэлтэй байж түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Мэргэжлээс шалтгаалсан амьсгалын замын өвчлөл их байдаг гэж ярьлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Мэргэжлээс шалтгаалсан амьсгалын замын өвчлөл нь үйлдвэрлэлийн тоостой нөхцөлд, тэр дундаа уул уурхайн салбарт ажилладаг хүмүүст элбэг тохиолддог. Ямар бүтээгдэхүүн олборлодог уурхай вэ гэдгээс хамаарч тухайн талбарт үүсч буй тоосны найрлага өөр өөр байдаг. Мөн түүнээс хамаарч уушги тоосжих өвчин өөр өөр байна. Манайд тусгай зөвшөөрөлтөй болон зөвшөөрөлгүй хувиараа нүүрс олборлодог олон газрууд бий.

Ард иргэд энэ талаар зохих мэдлэггүй байдгаас эрүүл мэндээрээ хохирч,  ажилгүйдэл ихсэн, халамж харсан залуучууд олон болж байгааг харахад үнэхээр харамсалтай байдаг. Уушги тоосжих өвчин нь нэгэнт үүссэн тохиолдолд эргэшгүй өөрчлөлтөнд орж, даамжрах явцтай байдаг. Тухайлбал: алт, жоншны уурхайд ажиллаж буй өрөмдөгч, нэвтрэгч, ялгагч мэргэжлийн хүмүүст “Силикоз” өвчин их үүсч байна.

Нүүрсний уурхайд ажиллаж буй мөн дээрхи мэргэжлийн болон бэхэлгээчин, хүнд машин механизмын операторуудад “Антракосиликоз” өвчин цөөнгүй тохиолдож байна. Манай улсад одоогийн байдлаар 151 иргэн “антракосиликоз” өвчнөөр  идэвхитэй хяналтад байна.

Нүүрсний уурхайд үүсч буй  тоостой нөхцөлд ажилласан иргэдийн “антракосиликоз”  өвчин илрэх хугацаа харилцан адилгүй боловч тухайн ажилтаны мэргэжил, ажлын цаг, хөдөлмөр хамгаалал, биеийн дархлаа, онцлог байдлаас шалтгаалан 10-с дээш жил ажилласан иргэдэд үүсч байна. 

- Антракосиликоз гэж ямар өвчнийг хэлж байна вэ?

-Энгийнээр хэлбэл, удаан хугацаанд нүүрсний тоосонцроор амьсгалсны улмаас уушгинд хатуурал үүсгэдэг өвчнийг антракоз гэнэ. Нүүрсний тоосны найрлаганд цахиурын чөлөөт давхар исэл агуулсан бол антракосиликозыг үүсгэдэг. Энэ нь амьсгаадах, ханиалгах шинж тэмдгээр илэрч, даамжрах явцтай уушгинд эргэшгүй өөрчлөлт өгдөг өвчин юм. 

-Ажилтан уушгины өвчлөл эсвэл антракосиликоз өвчнөөр өвдсөн эсэхээ яаж мэдэх вэ?

-Ихэвчлэн амьсгаадах, эсвэл тамхи татдаггүй хүмүүст ханиалгах шинж тэмдэг илэрдэг. Шинж тэмдэг эхэн үедээ буюу өвчний эрт үед зөвхөн биеийн хүчний их ачааллын үед, аажимдаа өөрчлөлт гүнзгийрэх тусам багахан ачааллын үед амьсгаадна. Хуурай эсвэл бага зэргийн салсархаг цэртэй ханиалгадаг. Зарим үед цэр нь нүүрсний тоосонцор агуулсан хар судалтай байна.

Хэрвээ дээрхи шинж илэрвэл харъяа өрх, аймаг, дүүргийн эмч болон уурхайн эмчид цаг алдалгүй үзүүлж нарийвчилсан шинжилгээ хийлгэн онош тодруулах шаардлагатай. Хэрэв ажлын нөхцлөөс шалтгаалсан гэж үзвэл манай эмнэлэгт хандана. Харин мэргэжлээс шалтгаалсан өвчин оношлогдвол тухайн ажилтаны хөдөлмөрийн нөхцөлийг сольж, заалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоодог.

-Танай эмнэлэгт хэрхэн хандах вэ?

-Манай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөгөө зөвлөмж өгөх, ажилчдад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг (МШӨ) эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан (ХЧА) иргэдэд хөдөлмөр зохицуулалтын магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм. Тэгэхээр Мэргэжлийн өвчин судлалын газар нь бүх аймаг, дүүрэг орон нутгаас 13А маягтаар ирсэн иргэдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг. Ирэхдээ хэрэг болох баримт бичгийг авч ирнэ. Тухайлбал, харъяа орон нутаг, дүүргээс илгээх бичиг буюу 13А маягттай ирэх хэрэгтэй. Мөн

өвчтний карт /ажилд орохоос өмнөх болон ажилд орсоноос хойшхи эрүүл мэндийн үзлэгийн хуудас байх хэрэгтэй. Ажлын байрны нөхцөлийн тодорхойлолтод дараах зүйлсийг тусгасан байна.Үүнд: Ажил мэргэжлийн онцлог, ажлын цаг, ажилласан хугацаа, мэргэжлээрээ ажилласан жил (тасралттай ба тасралтгүй), хөдөлмөрийн нөхцөл, тоос тоосонцрын бүтэц найрлагын шинжилгээ, ажлын байрны эрүүл ахуйн шинжилгээний дүгнэлт, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, үйлчлүүлэгч өөрийн биеэр ирнэ.

- Уул уурхайн ажил олгогч эзэд болон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнүүдэд өгөх санал, зөвлөмж юу байна вэ?

-Уул уурхай, барилга, зам тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн эрсдлийн үнэлгээ хийлгэж түүнд чиглэсэн арга хэмжээг шатлалтайгаар авч хэрэгжүүлж байх хэрэгтэй. Түүнчлэн холбогдох байгууллагуудаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч хамтран ажиллах нь ажлын байранд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж чадна.

Монгол Улсын Хөдөлмөрийн эрүүл ахуйн MNS 4990:2015, MNS6658:2017, MNS 6654:2017 зэрэг ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн эрсдлийг үнэлэх, ажилчдыг өртөлтөөс хамгаалаж ажллах стандартыг мөрдөх хэрэгтэй. Мөн тухайн уул уурхай Эрүүл мэндийн сайдын  340-р тушаалын дагуу  эмнэлгийн урьдчилсан ба хугацаат үзлэгт зааврын дагуу хамруулах шаардлагатай.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд  өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

24 мин
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв.  Хуралдааны эхэнд Эмнэлгийн т

24 мин
Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна

13 цаг 49 мин
С.Баярцогт: Увс аймгийн 1-р тойрог дээр л гэхэд сонгуулийн өмнөхөн 800 гаруй хүний “царцааны нүүдэл” хийгдсэн

арим аймаг, сумдад зохион байгуулагдсан ИТХ-ын нөхөн сонгуулийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтоос тодрууллаа. Тэрбээр "Ардын намынхан зарим сумдад сурталчилгааны уулзалтын үеэр урлагийн тоглолт, сугалаа зохион байгуулж, хууль зөрчсөн. Увс аймгийн 1-р тойрог дээр л

14 цаг 11 мин
З.Мэндсайхан: Хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм.  Хэлэлцүүлгийн үеэр хамрын тамхины онцгой албан татвартай холбоотой асуудал хөндөгдлөө.

14 цаг 17 мин
Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

14 цаг 22 мин
Их Британийн Ерөнхий сайд огцорч байна. Яагаад...

Зургаадугаар сарын 22-ны даваа гарагийн өглөө Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер огцрохоо мэдэгд

17 цаг 0 мин
Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

18 цаг 15 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ

19 цаг 19 мин
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Монгол Улс газар зүйн хувьд хоёр их гүрний дунд оршдог геополитикийн өгөгдөлтэй. Эн

Өчигдөр 06 цаг 00 мин