ДЭМБ: Герман, Солонгост халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй

2020-05-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Манай улсад коронавирусын батлагдсан тохиолдол \2020.05.08\ 42 болсныг ЭМЯ-наас мэдэгдлээ. Тодруулбал, тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Тухайн иргэнд тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн байна.Харин эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа гэдгийг яамнаас хэллээ. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ДЭМБ-аас хийсэн шинэ тооцооллоор Африкийн улс орнууд халдварын тархалтыг хязгаарлах тогтоон барих чиглэлээр ямар нэг арга хэмжээ авахгүй бол цар тахлын эхний жилд 29-44 сая хүн халдвар авч, 83-190 мянган хүн нас барах эрсдэлтэйг анхааруулсан” гэдгийг онцоллоо.

ОХУ-д

Өчигдөр тус улсад 11 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 177 мянгад хүрчээ. Бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоогоор ОХУ дэлхийд тавдугаарт, ДЭМБ-ын мэдээлж буйгаар Европын бүс нутагт Испани, Итали, Их Британи улсын дараа буюу дөрөвдүгээрт жагсах болжээ. Нийт тохиолдлын тал нь буюу 92 мянга гаруй нь Москва хот орчим бүртгэгдсэн.

Бразил

Халдвар эрчтэй тархаж буй тус улсад өчигдөр 10 мянга гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, 125 мянга гаруй болжээ. Мөн тус улсад 615 нас баралт шинээр бүртгэгдэж нийт эндэгдлийн тоо 8,500 гаруй болжээ. Халдвар ийнхүү хурдан тархаж байгаа ч Бразил улсын эрх баригчдаас хөл хорионы арга хэмжээгээ цуцлах санал гаргасаар байна.Тус улс нь Өмнөд Америк тивд халдвар хамгийн өндөртэй улсад тооцогдож байгаа юм.

Сингапур

Сингапурт өнгөрсөн 24 цагийн дотор шинэ тохиолдол 741 бүртгэгдсэн нь нийт тохиолдлын тоог 21 мянгад хүргэжээ.

Япон

Тус улсад үндэсний хэмжээнд өчигдөр 95 шинэ тохиолдол, 13 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 23 нь Токио хотод бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага үзүүлэлт болсон.Тус улсын нийт халдварын тохиолдлын тоо 15,500 гаруй байгаа бол 5,700 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар Япон улсын хэмжээнд 300 гаруй өвчтөн хүнд явцтай байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.АНУ-ын Gilead Sciences компанийн вирусийн эсрэг үйлдэлтэй "Remdesivir" эмийг Япон улсад түргэвчилсэн горимоор бүртгэжээ.

ХБНГУ

ХБНГУ болон БНСУ зэрэг халдварын тархалтын харьцангуй амжилттай хязгаарлаж чадсан улс орнуудын зүгээс COVID-19 халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй талаар сэрэмжлүүлжээ.

БНСУ

БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакцин эсвэл үр дүнтэй эм гараагүй цагт энэ өвчний тархалтыг бүрэн хянах боломжгүй тул хоёр дахь давлагаа гарах нь цаг хугацааны асуудал юм гэж олон нийтэд анхааруулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин