Н.Номтойбаяр: МАН гэмээ нуухын тулд Ц.Сандуйгаар туг тахьсан

2020-05-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр /2020.05.08/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын гадна мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр “Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг парламентад худал мэдээлэл өгсөн, өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Өмгөөлөгч Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд, Нийслэлийн прокурорын газар /НПГ/-т гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гэж тогтоол гаргасан. Нууцын зэрэглэлтэй учраас илүү зүйл ярьж болохгүй байна. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн, намайг гүтгэн доромжилсон. Албан тушаалынхаа давуу эрхийг ашигласан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хоёр ноцтой заалтыг зөрчсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлж, гүтгэж байна. Ингэж байгаа бол би нотлох баримт дээр нь үндэслэж, тэр хүнийг шалгуулж болохгүй гэж үү. Тэр прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 бие даагчдын нэрс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд ил болсон. Гэтэл маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 29-нд  АТГ-аас намайг дуудаад яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилц. Бид өөрчлөлт оруулсан, мэдүүлэг авна гэсэн. Тэгэхээр нь би мэдүүлэг өгье. Гол нь намайг ямар үндэслэлээр буруутгаад байгаа юм. Би сайд байхдаа хууль зөрчөөгүй. Нотлох баримтаа бүрдүүлж тайлбараа бэлдэхэд цаг хугацаа хэрэгтэй байна гээд гарын үсгээ зураад АТГ-аас гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 30-ны өглөө НПГ-аас надад яллах дүгнэлт үйлдсэн. Хэдийгээр яллагдагчаар татагдсан ч гэсэн эрх үүрэг бий. Нотлох баримтаа шалгуулж тайлбар өгөх өөрийнхөө гэм буруугүйг нотлох боломжийг хангах ёстой. Гэтэл ямар ч тийм боломж олголгүй яллах дүгнэлт үйлдчихсэн, ирж ав гэсэн. Улстөрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн учраас би очиж аваагүй. Өчигдөр намайг албадан ирүүлэх шийдвэр гарсан. Уг нь хуулиараа бол НПГ хүчээр авчирч яллах дүгнэлттэй танилцуулах байтал Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт яллах дүгнэлтэйгээ танилц гэсэн. Би бас л үгүй гэсэн.Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэвлэлийн мэдээ бэлдээд сэтгүүлчдэд тараасан байсан.  Ер нь хуулийн байгууллагууд болох цагдаа, АТГ, НПГ-ын удирдлагууд нь бүгд л улс төрийн томилгоогоор томилогддог. Тэдэнд улс төрөөс ангид байх эрхзүйн орчин алга.

Үндсэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ байдал бүр хэтэрч байна. Хуулийн байгууллагын дунд шатанд ажиллаж байгаа маш олон залуучууд бий. Хамгийн арчаагүй нь дарга нь хууль бус үүрэг, даалгавар өгөхөд тэрийг нь ёсчлон гүйцэтгэдэг.Өөдөөс нь би хүнд биш хуульд захирагдана гээд хэлчих хүн алга.

Хуулийн өмнө шударга ёс гажуудаж байгаа цагт түүний эсрэг тэмцэх ёстой. Энэ заваан, хууль бус байдлыг цэгцлэх гэж нэр дэвшиж байгаа болохоос зарим хүмүүсийн бодож байгаа шиг өшөө авах бодол өвөртөлсөнгүй.

60 тэрбум болон ЖДҮ-д  МАН-ынхан өөрсдөө буруутай. Би ч  гэсэн  буруутай. Өөрсдөө гэм буруугүй мэт царайлахын тулд Ц.Сандуйгаар туг тахьсан. Энэ бол дан ганц Ц.Сандуйгийн  асуудал ерөөсөө биш.  МАН-ын гишүүд, дарга нарын бүгдийнх нь асуудал шүү дээ. Түүнийг нийгэмд төрийн албыг зарж идсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хамгийн балиар амьтан мэтээр нийгэмд муухай хэлмэгдүүлж ялласан. ЖДҮ-д холбогдсон 49 гишүүн иргэдийн боломжийг хулгайлахаас гадна парламентын дархлааг сулрууллаа. Энэ асуудлыг би намаас хөөгдсөндөө хэлж байгаа юм биш” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

13 цаг 9 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

14 цаг 9 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

14 цаг 11 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

14 цаг 15 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

14 цаг 46 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

15 цаг 51 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

19 цаг 0 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

21 цаг 48 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

21 цаг 53 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

21 цаг 58 мин