Кремлийн ордны тогооч Анатолий Галкин: Ерөнхийлөгч Владимир Путин үхэр, хонины мах иддэг

2020-05-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Орчуулсан Х.ОЮУНБОЛД

Аугаа их орны II дайны ялалтын ойгоор Кремлийн ордонд болдог хүлээн авалтад бусад улс орнуудын ерөнхийлөгч нар болон ахмад дайчид уригдан оролцдог байна. Гэвч энэ жил коронавирусын улмаас энэ баяр ёслолын ажиллагааг цуцлажээ. Тиймээс “Спутник” агентлаг Кремлийн домогт тогооч Анатолий Галкинтай ялалтын баярын өдрийн зоогийг өндөр төвшинд хэрхэн бэлтгэдэг, ерөнхийлөгч эхний хундаганы дараа юу уудаг болон төрийн тэргүүний ширээнд хэзээ ч харагддаггүй, тавихыг хориглосон хүнсний зүйл байдаг эсэх талаар ярилцжээ.

Өнгөрсөн жил зоогийн цэсэнд Камчаткийн хавчны салат, шарсан сам хорхойтой, жижиг хулуутай, броклитой Сахалийн хясаа, хулд загастай төмсний нухаш,ногоо, цоохор майлзтай тахиа болон амттанд зөгийн бал, жимстэй зайрмаг өгч байжээ.

-Хүлээн авалтад бэлтгэхдээ та нар төрийн тэргүүнүүдийн идэх дуртай хоолыг анхаарч үздэг үү?

-Хэрэв Кремлийн их ордныг бид ярьж байгаа бол тийм. 5500 суудалтай, их том хүлээн авалт болдог. Орос хоолтой бага зэрэг төстэй хоол санал болгодог. Тухайлбал, загас, махан зоог болон бусад хөнгөн зууш байх ёстой. Манай ахмад дайчид их өндөр настай. Тиймээс хоолны цэсэнд идэхэд төвөгтэй ямар нэгэн хатуу зүйл байж болохгүй. Хэрэв бин өгөх бол хоёр хазаад идэх хэмжээний жижигхэн байх ёстой. Харин ерөнхийлөгчийн хувьд мэргэжлийн тогооч нар тусгай хоол гэж нэрлэдэг түүнд зориулсан хоолыг тусад нь бэлддэг. Энэ хоолыг зөвхөн ерөнхийлөгчид хийж өгдөг. Харин Кремлийн хоол хүнсний баг цайллага хүлээн авалтын бусад хоолыг хариуцна. Мэдээж, ерөнхийлөгчийн хоолны цэсэн дэх хоолыг адилхан бүтээгдэхүүнээр хийдэг, магадгүй зөвхөн үндсэн хоолоороо ялгаатай. Гэхдээ төрийн тэргүүн нар үндсэн хоолонд хүрдэггүй заншилтай. Тэд хундага тулгах, зочидтой болон ахмад дайчидтай ярилцдаг. Шударгаар хэлэхэд дүрэм журмын дагуу зөвхөн идэж байгаа дүр эсгэдэг юм. Хэзээ ч ерөнхийлөгч энэ ширээнд зууш, халуун хоол, үндсэн хоол идэхээр суудаггүй.

-Хүлээн авалтын зоогонд өгдөг хоолнуудыг хэрхэн хийдэг вэ?

-Хамгийн чухал нь зочдод 20 эсвэл 30 минутын хугацаанд бүгдэд нь бүх хоолоо өгнө. Хүйтэн зуушийг ширээн дээр тавьсан байдаг. Гэхдээ илүү хоол үлддэг. Энэ бол тахиа эсвэл загас гэж асуугаад цааш нь үргэлжлүүлдэг онгоц биш. Үйлчлэгч зочин болгоноос ямар хоол идэхийг нь асуудаг. Ихэнхдээ сонголт хийх хоёр төрлийн загас, мах байдаг. Энэ бол их хөдөлмөр. Бүх зүйлийг технологич, тогооч нар урьдчилан тохиролцсон байдаг. Тэд хоолыг хийхэд хэр хугацаа орох болон үйлчлэх хугацааг тооцоолно. Энэ бүгд их том ажил бөгөөд голдуу шинэ жилийн дараа эхэлдэг. Дараа нь судлах, амсах, үзүүлэх, батлуулах ажлууд хийдэг.

Мэдээж, энэ бүгд ерөнхийлөгчид хүрдэггүй. Ихэнхдээ энэ асуудлуудыг Засаг захиргааны дарга, туслах ажилтан, энэ үйл ажиллагааг зохион байгуулагч нар шийддэг.

-Тавдугаар сарын 9-ны дайнд ялсны баярт өдөрт ямар нэг энгийн хоол бэлддэг үү?

-Заримдаа Соборная, Ивановская талбайд будааны агшаамал, оросууд фронтод иддэг байсан сагадайн будаа болон хөдөөний хоол хийдэг. Тийм их гоё. Гэхдээ энэ хоолнууд хүлээн авалтанд зориулсан хоол биш. Ихэвчлэн тавдугаар сарын 9-нд Кремлийн ордонд бүгдийг нь хийдэг.

-Та хүлээн авалтын хоолыг бэлдэх ажлыг их эрт эхэлдэг гэж хэллээ.Ямар нэгэн алдаа гарч, та нар хоолны цэсийг яарч янзалж байсан уу?

-Магадгүй ямар нэгэн зүйл засч байсан бол амттаныг зассан байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн алдаа гарч байсныг санахгүй байна. Саатал гарч хоцорч байсан байж магадгүй. Тухайлбал,15 минутад хоолыг ширээнд тавихын оронд 17 минутад тавьж байсан байх. Гэхдээ 20 хүртэл хоол түгээдэг олон жижиг газар байдаг. Гал тогооны газрыг, ялангуяа заал руу гарах бүх гарцыг хүлээн авалтын танхимын тал талаас нь орж болохоор зохион бүтээсэн. Үйлчлэгч бүр өөрийн гэсэн байртай, бүгд хоол түгээх журмаа мэддэг. Энэ бүхнийг сургуулилсан. Тэд олон сар үүнд бэлтгэж бэлддэг юм.

-Хүлээн авалтын хоолонд хэр их бүтээгдэхүүн орохыг худалдаж авахдаа бодитоор тооцоолж гаргадаг уу?

-Тийм, голлох хоолыг авбал, зочдод хилэм загас, тахиа, шарсан алимтай нугас,галуу, үхрийн махан стейк болон дэглэм барьж байгаа хүмүүст зориулж жигнэсэн туулайны махаар үйлчилдэг. Ихэнхдээ уригдсан зочдын 50-60 хувь нь загас, 30 хувь нь үхрийн махан стейк, 10-15 хувь нь галуу, нугас, зөвхөн таван хувь нь туулайны мах сонгодог. Мэдээж энэ бүх хоолыг нөөцтэй байхаар тооцоолж хийнэ. Бид орос хүмүүс, бүх юм нь элбэг дэлбэг байхад дуртай. Гэхдээ бид бүх зүйлийг нь нарийвчлан тооцоолсон хатан хаан Элизабетийн өдрийн зоогонд байгаа биш.Манай тохиолдолд энэ бүгд их байх ёстой.

-Хэр хэмжээний согтууруулах ундаагаар үйлчилдэг вэ. Бүгдэд хангалттай хүрэлцдэг үү?

-Үргэлж хүний нэг шил гэж тооцоолдог. Гэхдээ ямар ч тохиолдолд бүгд элбэг байж, согтууруулах ундаа үргэлж илүү гардаг. Хундага олон тулгадаг. Гэхдээ тулгасныхаа дараа бүгдийг нь уух шаардлагагүй. Зарим нь хундагандаа зүгээр уруул хүргэдэг. Ирж байгаа хүмүүс залуухан биш гэдгийг онцолмоор байна. Хэн нь ч 20 настай биш. Тиймээс тэдний эрүүл мэнд төгс биш. Мөн дагаж мөрдөх дүрэм журам бий. Ерөнхийлөгч хундага өргөхөд зориулж шампанскаар үйлчилдэг. Гэхдээ тавдугаар сарын 9-нд үргэлж хундага архиар үйлчилдэг. Зарим нь загастай цагаан дарс, бусад нь улаан дарс, байвал коньяк ууна. Мөн виски байна. Гэхдээ ихэнхдээ ширээн дээр тавьдаггүй. Гэхдээ хэн нэгэн виски уухыг хүсвэл вискигээр үйлчилнэ. Одоо ерөнхийлөгч нарын талаар биш зөвхөн зочдын талаар ярьж байна. Манай нэг ч ерөнхийлөгч их уудаггүй. Эхний уух хундага нь архи байж болно. Гэхдээ дараа нь бага хүчтэй согтууруулах ундаа уудаг.

-Хүлээн авалтын дараа хэр хэмжээний илүүдэл хоол гардаг вэ?

-Голдуу зууш үлддэг. Зарим ширээнд бүр гар хүрдэггүй. Хүлээн авалтад олон урлагийнхан, үйлчлэгч нар ажилладаг. Мэдээж бүх юм дууссаны дараа энэ ширээнээс зарим зүйлийг идэж болно. Тухайлбал, алим. Гэхдээ хүлээн авалтын ширээнээс хооллох нь зуршил биш.

-Ерөнхийлөгчийн ширээнд ямар нэгэн хориглосон хоол харагддаг уу. Магадгүй агнахыг хянахад хэцүү зэрлэг амьтны мах?

-Тэр ерөнхийлөгчөөс хамаарна. Леонид Брежневт зэрлэг нугас, амьтны мах таалагддаг байсан. Мэдээж тэднийг шалгаж, шарна. Гэхдээ бид түүнд сум байж болох учраас болгоомжтой идэхийг үргэлж анхааруулдаг байсан. Михайл Горбачев ан хийхийг тэвчдэггүй, иддэггүй байсан учраас түүнд ангын махан хоол санал болгодоггүй байсан. Нугас, галуу, цацагт хяруулын стейк иднэ. Харин хэзээ ч зэрлэг шувууны мах биш зөвхөн тусгайлан өсгөсөн шувууныхыг иддэг байсан. Борис Ельцин юм юм иддэг ч тэнгисийн гаралтай зүйлд дуртай биш байсан. Тухайлбал, далайн зараа, мэлхий түүнд таалагддаггүй. Райза Горбачева, Горбачевийн эхнэр энэ зүйлсийг иддэггүй байсан. Харин Владимир Путины хувьд хонь, үхэр, котлет магадгүй загас таалагддаг. Бусад үед та бид хоёр шиг, бусад хүнээс ялгагддаггүй.

Эх сурвалж: www.polit.mn

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

4 цаг 8 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

4 цаг 17 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

10 цаг 47 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Өчигдөр 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Өчигдөр 09 цаг 20 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22