13 спорт клубт хөнгөлөлт эдлэх боломжтой

2020-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

 

Дулааны улиралд иргэд эрүүл агаарт аялж зугаалахаас гадна уул хаданд авирах, спорт клуб, фитнессийн газруудад хичээллэх гээд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг. Тиймээс энэ удаа бид  эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэд хаана, ямар спорт клубт хөнгөлөлттэй үйлчлүүлж болох тухай мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 2-3 жил дуншиж, хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байсан энэ хуулийн заалт хэрэгжихэд бэлэн болжээ. Учир нь магадлан итгэмжлэгдсэн спорт клубыг сонгон шалгаруулах ажил удаашралтай байснаас иргэд спорт клубүүдэд даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжгүй байсан юм. Тэгвэл сонгон шалгаруулалтад магадлан итгэмжлэгдсэн 13 спорт клуб тэнцэж,  Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулсан байна. Ингэснээр иргэд ЭМД-аараа фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Иргэдийн хувьд зөвхөн фитнесс клубт эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжтой гэж ойлгож байгаа. Тэгвэл фитнесс клубээс гадна бүх төрлийн спорт клубээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Тодруулбал,  иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубт та эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой юм.  Яагаад гэвэл хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд ч гэсэн даатгалынхаа үр шимийг хүртэх ёстой. Гэтэл сум бүрт фитнесс клуб байхгүй. Харин сум бүрт төрөл бүрийн спортын клубууд байдаг. Тиймээс олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс спорт клубүүдийг багтааж өгчээ.  Улсын хэмжээнд 360 гаруй спорт клуб үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээрээс эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх, магадлан итгэмжлэгдсэн, спорт клубүүдийг нийслэл хот болон аймаг орон нутгаас шалгаруулсан байна. Хаяг, утасны дугаар бүхий дэлгэрэнгүй танилцуулгыг ЭМДЕГ-ын цахим хуудсаас харж болох бөгөөд хот хөдөөд үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллага жагсаалтад багтжээ. Нийслэлд, Сүхбаатар дүүрэгт “Голден Жим”, Zaya s” фитнес клуб, Хан-уул дүүрэгт “Соёл”, “Эмпайр” фитнесс клуб, Баянзүрх дүүрэгт “Голден жим”-ын салбарууд, Баянгол дүүрэгт “Adrenalin”, “Голден жим” зэрэг фитнесс клуб багтжээ. Аймгуудад, Сүхбаатар, Орхон, Сэлэнгэ аймгийн спорт клубууд багтсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.7  ПҮРЭВ № 90 (6315)

 

dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

2 цаг 14 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

6 цаг 17 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

8 цаг 11 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

8 цаг 21 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

8 цаг 46 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

8 цаг 56 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

9 цаг 1 мин
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил

9 цаг 6 мин
“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!

ЭЦА-наас “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Их

9 цаг 11 мин
"Маргаантай байрны эцсийн өмчлөгч биш"

Номын хишиг компанийн өмгөөлөгч Б.Будсүрэн "Ард санхүүгийн нэ

19 цаг 17 мин