Цэцийн гишүүнээ томилж чадаагүй нь УИХ-ын буруу

2020-05-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

Үндсэн хуулийн цэцээс  Цэцийн тухай хууль болон 2019 оны арванхоёрдугаар сард өөрчлөн баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнээд байна.  Цэцийн дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт парламент хэлэлцээд хүлээж авахаас татгалзсан.  Энэ үеэр гишүүд хуулийн зөрчил, маргаан гэхээс илүүтэй цэцийн гишүүдийн  ёс зүйн асуудлыг хөндөж, Цэцээс гаргасан шийдвэрийг эсэргүүцлээ.   

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Цэцийн тухай хуулийн дүгнэлттэй холбоотойгоор “Чоно борооноор гэдэг шиг зүйл боллоо. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал явж байгаа. Цэцийг ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Өнөөдөр онцгой дэглэм тогтоосон 1991 оны хуулийг хүчингүй болгох асуудал оруулж ирж байна. Тэнд ямар луйвар хийдэг байсныг илрүүлсэн. ҮХЦ-ийн гишүүд турж үхэх гээд байна уу. Төрд тангараг өргөсөн хүмүүс хувийн компанид үйлчилдэгээ больмоор юм” хэмээн нэлээд ширүүн загнав.  Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Цэц захиалгаар шийдвэр гаргасан байна. Цэцийн хоёр гишүүний  бүрэн эрхийн хугацаа дууссан учраас гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр биш гэсэн асуудлыг ч  хөндөж байв.  Улмаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан  гишүүдийн асуудлаар өнгөрсөн хоёрдугаар сард Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхэд ханджээ.  Гэсэн ч ямар нэгэн хариу  өгөөгүй  гэдгийг тус байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцолсон байдаг. 

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага.  Цэцийн гишүүнийг томилох, хугацаа нь дууссан бол чөлөөлөх эрх, үүрэг парламентад бий.   Явж явж муу хэлээд байгаа Цэцийн гишүүдээ тэд өөрсдөө л  кноп дарж томилсон байдаг.  Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд ямар зохицуулалт байдгийг харъя л даа.  Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилно. Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо УИХ-ын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэнэ. Мөн Ерөнхийлөгчийн захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргаж ирүүлнэ.  Санал болгосон хүнийг  УИХ Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар өөр хүний нэр дэвшүүлнэ гэх зэргээр заажээ.  Түүнчлэн  Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйл “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно гэж заасан.  Үүнээс харахад,  УИХ цэцийн гишүүдийг томилох чөлөөлөх асуудалд шууд  оролцох эрхтэй.  Ийшээ тийшээ бичиг цаас явуулчихаад хариу ирүүлээгүй байна гээд “жижгэрээд” сууж байх асуудал биш л баймаар юм. 

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүн буюу Улсын дээд шүүхээс санал болгосон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон билээ.  Тэднийг чөлөөлж, орны хүмүүсийг томилох асуудлыг зохион байгуулж чадаагүй  нь парламентын л буруу.  

Эх сурвалж: www.polit.mn
 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

13 цаг 4 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

16 цаг 51 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

17 цаг 6 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цаг 13 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

17 цаг 23 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

21 цаг 29 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

21 цаг 29 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

21 цаг 59 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

23 цаг 20 мин