Вакцин гаргаагүй нөхцөлд  эрсдэл хэвээр байхыг санууллаа

2020-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан улс орнуудын Засгийн газарт дээд зэргийн сонор сэрэмжтэй байж болгоомжтойгоор хоригийг сулруулахыг уриалсан байна. Цар тахлыг даван туулж байгаа зарим орон үйл ажиллагаагаа болгоомжтойгоор дахин эхлүүлж байгаа ч коронавирус нь найдвартай вакцин гаргаж авах хүртэл ноцтой аюултай хэвээр байх болно гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Майк Райан өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ олон орон их хүнд хэцүү үеийг даван туулж байна. Зарим орон нь зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар энэ өвчний тархалтыг барьж болох боломжтой гэдгийг харуулж байгааг онцолжээ. Тиймээс итгэл найдвар байна гэж мэдэгджээ. Мөн цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал дэлхий даяар ноцтой хэвээр байгааг сануулаад одоогоор энэ өвчнийг үүсгэгч болон нянгийн хөгжил улс орон бүрт өөр байна гэв. Африк, Төв болон Өмнөд Америкийн орнуудад том асуудал байхгүй байгаа юм шиг санагдаж болох ч  коронавирусыг илрүүлэхэд шаардлагатай  сорил хүртээмжгүй байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байна гэв. Харин БНХАУ, Өмнөд Солонгос, Сингапур, Шинэ Зеланд гэсэн орнууд халдварт өвчний тухайд тогтвортой нөхцөл байдлыг бий болгож чадсан гэж үзжээ. Мөн Европ, Хойд Америкт цар тахал дэгдэж эхэлж байна. Тиймээс тэд  сүүлийн саруудад эдийн засаг, нийгэмд тулгарсан ажиллагаанд ногдуулсан хязгаарлалтыг бууруулах аргыг хайж байна  гэв. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн баасан гаригт улс орнууд коронавирусыг анхаарлаасаа гаргалгүйгээр тогтоосон хөл хориогоо аажмаар цуцлах болон цар тахлын шинэ давалгаа үүсэх тохиолдолд хориг арга хэмжээг дахин авахад бэлдэхийг сануулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.5  МЯГМАР № 88 (6313)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

11 цаг 40 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

11 цаг 43 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

11 цаг 46 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

11 цаг 48 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

18 цаг 36 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 41 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

18 цаг 41 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин