Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд Төрийн гурван өндөрлөгт хандан Увсад бүрэн эрхт төлөөлөгч томилж өгөхийг хүслээ

2020-04-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Увс аймаг 83 мянган хүн амтай. Жил бүр улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр хийгддэг бүтээн байгуулалтын ажлыг мэдээлэлд ойр байдал, ажил албан тушаалаа ашиглан хэдхэн хүн хуваан авч, баялаг бүтээгч, татвар төлөгчдийн боломжийг хулгайлсаар байна. Манай аймагт ажилгүйдэл их. Жижиг дунд үйлдвэрийн зээлээр бизнес эрхэлж буй хүмүүс цөөхөн. Тэгсэн атал аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч, газар, хэлтсийн дарга нарын ихэнх нь хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан хамаг л өндөр дүнтэй тендер худалдан авалтуудыг сорчилж авч, мөн төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлж, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байна. 

Энэ байдал өнгөрсөн дөрвөн жилд газар авч, бүр улаан цагаандаа гарч байгаа асуудлыг “Увсын хөгжлийн төлөө хамтдаа-Иргэдээ сонсъё” цуглааны үеэр ард иргэд хэлж, ярьсаар ирсэн. Гэвч манай аймгийн удирдлагууд болон Увс аймгаас сонгогдсон төсөвт   хяналт тавих үүрэгтэй УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ хууль бус үйлдлийг хаацайлсаар ирлээ. Энэ нь эрэн сурвалжлах “Цензургүй сурвалжилга” багийнхан орон даяар баримт, тайлбартай нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэснээр Увс аймгийн удирдлагуудын хууль бус үйлдэл, завхрал хэрээс хэтэрснийг илтгэж байна.

Мөн Увс аймагт төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудын даргад өөрийн хүнээ томилж, бүх шатанд төсвийн сахилга хариуцлага алдагдуулсан. Тамга барьсан төрийн байгууллагын дарга нар албан тушаалаа ашиглан төрийн мөнгийг завших, хөрөнгийг үнэгүйдүүлэх байдал хавтгайрч төрийн болон төрийн үйлчилгээний ажилтнуудад дарамт шахалт үзүүлж, хууль бус үйлдлийг улам бүр өөгшүүлсээр байна.

Увс аймгийн шүүх, прокурор, хүчний байгууллагуудад иргэдээс очсон гомдол, санал шийдэгддэггүй хав дарагддаг нь энд ураг төрлийн хэлхээ үүрлэсэнтэй холбоотой. Жишээ нь, манай аймгаас гурав дахь удаагаа УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосчуудад өөрийн зөвлөх, ах, дүүгээрээ дамжуулан худалдаж, газар нутгаа гаднынханд зарсан нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.2-т “...Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасныг ноцтой зөрчирж байна.

Мөн Увс аймгийн ард иргэдийн ундны усны хагалбар газар дээр Ч.Хүрэлбаатарын ах, дүү нар нь тойрон хүрээлэгч нарынхаа нэр дээр байдаг хамаарал бүхий компанид элс, хайрганы карьерын үйл ажиллагаа явуулж байгаа нь Увс аймгийн ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. 

 Үүнээс гадна Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох гэж буйтай холбоотойгоор Увс нутгийн ард түмнийг дөрвөд, баяд, хотон, халх гэх яс үндэс, угсаагаар талцуулж, сонгуульд санал авах бусармаг арга хэрэглэж эхэллээ. Энэ нь Монгол Улсын үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх боллоо. Бид Монгол Улс гэдэг дээвэр дор багтдаг, бүрэн эрхт улсын иргэд.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 14.2-т “Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал, гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасныг үндэслэн уг хүсэлтийг миний бие гаргаж байна.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 8.2-т заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж, чиглэл өгнө” хэмээн заажээ. Иймд Монгол түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүний хувьд Х.Баттулга Та бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг анхаарч, хууль бус үйлдэлд нэр холбогдоод байгаа Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Увс аймагт Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж, үнэн мөнийг тогтоож өгөхийг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд Төрийн гурван өндөрлөгөөс хүсэж, хүсэлт хүргүүлсэн байна.  

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

7 цаг 40 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

11 цаг 28 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

11 цаг 42 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

11 цаг 49 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

11 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

16 цаг 6 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

16 цаг 6 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

16 цаг 36 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

17 цаг 57 мин