“Та бидний эвсэл” сонгуульд оролцох батламжаа гардан авлаа

2020-04-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 “Та бидний эвсэл” хуульд заасны дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд сонгуульд оролцох хүсэлтээ төв байгууллагад хүргүүлээд байв.  Тэгвэл өчигдөр СЕХ-ноос батламжаа хүлээн авлаа.  Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “СЕХ нам, эвслүүдийг бүртгэж шийдвэр гаргасан байгаа.  “Та бидний эвсэл”-ээс баримт бичгээ ирүүлэхдээ Үндсэн хууль,  УИХ-ын Сонгуулийн тухай хууль,  бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн. Тэгэхээр хуулийн дагуу сонгуульдаа амжилттай оролцохыг хүсье” гэв.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр:

-МАХН, ИЗНН, МУНН-аас эвсэл маань бүрдэж байна. Бид өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа албан ёсоор гардаж авлаа. Сонгуулийг шударга болоосой гэж  хүсч байна. Ард түмэн маань ч шударга, ухамсартай, зөв сонголтыг хийж оролцоосой.  Энэ сонгууль амжилттай болвол нийгэмд тогтсон МАНАН арилна.  Залуучууд маань  төр засагтаа итгэхээ больсон байна. Намуудаас юу ч хүлээхгүй байна. Тэднийг нийгэмд саарал масс гэж ярьдаг болсон байна.  Тэгэхээр энэ сонгуулиар саарал масс байхаа болж, нийгмийг өөрчлөх боломжоо ашиглана гэж итгэж байна.   Нөгөө талаар эрх баригчид Онц байдлын тухай хууль, Сонгуулийн хууль гэж байсаар атал цар тахалын хуулийг оруулж ирж баталлаа.  Энэ хуулиар бидний сонгогчидтойгоо уулзах боломж бололцоог хумьж хааж байна. Өөрсдийн эрх ашигт нийцсэн сонгуулийг явуулахаар улайран зүтгэж эхэллээ.  Уг нь одоогийн байгаа Онцгой байдлын тухай хууль Монголд үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулах бүрэн боломжтой билээ. Ийм атал өөр нэгэн хуулийг оруулж ирж баталж байгааг бид шүүмжлэн хүлээн авч байна.  Мөн энэ хууль нь жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндээр тусна.  Тэдний хөл гарыг хүлж байгаатай ялгаагүй хууль болсон.  Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал бий болно.  Тэгэхээр манай эвсэл энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна.   Нөгөө талаар бид шударга бусын хонгилоор орсон хүмүүсийн хувьд шударга ёсыг тогтооно. Улс орныхоо хөгжлийг түүчээлнэ.  Байгалийн баялагийг ард түмэндээ авч өгнө, шүүхийг шүүх шиг болгоно гэсэн ийм том зорилтуудыг дэвшүүлж, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож байна.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:

-Морин цагт “Та бидний эвсэл” батламжаа гардан авч байна.  Өнөөдөр Монгол Улс салаа замын эхэн дээр ирлээ.   Том өөрчлөлтийг хийх үү.  Өнгөрсөн тарчлаант 30 жилийг үргэлжүүлэх үү.  МАНАН бүлэглэлийг дэмжиж, тэдний гаргасан жимээр явах нэг зам байна.  Нөгөө зам нь бидний дэвшүүлж байгаа Монголын гурван баялаг хөтөлбөрийг хэрэгжүүлж, монголчууд эх нутгийнхаа байгалийн баялагт эзэн сууж, сэтгэл хангалуун амьдрах ийм замыг сонгох сонголт дээр ирсэн байна. 2015 онд ОУВС-гаас гаргасан тайланд Монгол Улс гурван их наяд ам.долларын байгалийн баялагтай болохыг дурьдсан байна.  Үүнийг хүн амын тоонд хуваахаар нэг хүнд дунджаар 900 гаруй мянган ам.доллар ногдож байна.  Ийм баялагтай орон атал  эзэд нь өнөөдөр яагаад ядуу амьдарч байгаа вэ.  Энэ асуудалд дүгнэлт хийх цаг болсон.  Сонгууль гэдэг нэг талын боломж, шийдвэр гаргах хариуцлагатай үе юм.  “Та бидний эвсэл” мөрийн хөтөлбөрөө дан ганц өөрсдөө биш ард түмнээрээ хэлэлцүүлж гаргасан. Сэтгэлээ шингээсэн.  Тийм учраас 2020 оны сонгуулийн ялалтад итгэлтэй байна. 

МУНН-ын дарга Б.Батболд:-Монгол Улсад тогтолцооны өөрчлөлтийг хийх цаг болжээ.  Үүнийг хийхгүй бол манай чадварлаг боловсон хүчнүүд цаг үеийн золиос болж байна.  Энэ асуудалд гол анхаарал хандуулж ажиллана гэлээ.

 Эх сурвалж:www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2 цаг 32 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

2 цаг 59 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

3 цаг 2 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

3 цаг 5 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

3 цаг 9 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

3 цаг 26 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

9 цаг 34 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

9 цаг 39 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

9 цаг 45 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

9 цаг 55 мин