Д.Гангаамаа: Асбест нь уушги тоосжих өвчин, хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй

2020-04-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ТУУЛ

Жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг улс орон даяар өрнүүлдэг уламжлалтай. Тиймээс энэ удаа бид асбестын шалтгаант мэргэжлийн хамааралтай өвчлөлийн талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга, ерөнхий эмч Д.Гангаамаатай ярилцлаа.

 

-Дулааны улиралд бид харшил, астем гэж яриад, амьсгалын замаар дамжих өвчлөлүүдийг бараг мартчихдаг. Гэтэл хүнд үйлдвэрийн салбарт мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүд яригдсаар байдаг. Энэ удаа та хамгийн түгээмэл тохиолддог, асбест хэмээх материалаас үүдэлтэй өвчлөлийн талаар мэдээлэл өгөөч?

-Ярилцлагынхаа эхэнд “Асбест” гэж юу вэ гэдгийг товчхон тайлбарлах хэрэгтэй байх. Асбест хэмээх чулуулаг эрдэс нь байгаль дээр гидросиликат магни, төмөр, кальци, натригаас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай шинж чанартай зүйл юм. Бат бэх, дулаан цахилгааныг бага дамжуулдаг, гадаад орчинд болон  халуун хүйтэнд,  галд болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудаар нь үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, асбест агуулсан бүтээгдэхүүнийг эрчим хүч, барилгын материал, авто машины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд дулаан тусгаарлагч, асбестан цемент, тааз, хана, дээврийн хавтан, шалны хулдаас, хуулга, төмөр хайлуулах зууханд тусгаарлагч,  асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага, ваар сав, суулга, цахилгаан шатны тоормосны бэхэлгээ,  үрэлтийн жийргэвч, тусгаарлагч, гал унтраагчдад зориулсан галд тэсвэртэй хувцас зэрэгт өргөн хэрэглэдэг.

-Дан ганцхан барилгын салбарт бус олон үйлдвэрлэлд ашигладаг юм байна. Манайд хэр өргөн хэрэглэгдэж байна?

-Манай оронд  асбестыг Засгийн газрын 2011 оны 176 дугаар тогтоолоор “Хэрэглэхийг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулсан байдаг. Зөвхөн үйлдвэрлэлд хэрэглэхээр заасан боловч барилгын материалын зах дээгүүр иргэдийн гараас гарт зөвшөөрөлгүйгээр жижиглэн худалдаалагдаж байгаа нь үйлдвэрлэлийн нөхцөлийн ажилчид төдийгүй ард иргэдэд энэхүү асбестын шалтгаант эмгэгүүдийг үүсгэх эрсдэлтэй байна. Жишээ нь азбестан хавтан, азубестан хавтан нэрээр хавтан болон нунтаг байдлаар цонх, хаалганы чигчээс, зуухны доторлогоо, гэрийн орчинд дээвэр, тусгаарлагч зэргээр хэрэглэгдэж байна.   Үйлдвэрийн орчин дахь асбест  болон асбест агуулсан бүтээгдэхүүнүүдийн хог хаягдал, устгалын асуудал мөн л тодорхойгүй байна.

- Эрсдэлт бүлгийн ажилтнуудад ямар мэргэжлийн хүмүүс хамаардаг вэ?

-Асбесттай орчинд ажилладаг бүх ажил мэргэжлүүд тэр дундаа дулааны цахилгаан станцийн засварчид, мастер, суурилуулагч, барилгачин, өрлөгчин, яндан хөөлөгч, гагнуурчид зэрэг ажлууд орно.  Асбестыг Хавдар судлалын олон улсын байгууллагаас /IARC/ хавдар үүсгэгч бодис гэж тодорхойлсон байдаг. Мөн 2015 оны байдлаар дэлхийн 55 улс асбестыг хэрэглэхийг хориглоод байна.

-Тэгвэл эдгээр асбесттай харьцаж ажилладаг ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хаана орж хянуулдаг вэ?

-Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолын 3.1.7 дах заалт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн журам батлагдсан. Энэ тушаалын хавсралтаар ямар ажил мэргэжил эрхэлдэг ажилтнууд, тэдгээрийн нөхцлөөс шалтгаалан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хэрхэн хамрагдах, ямар шинжилгээнд хамрагдах, хэдий хугацаанд зэргийг нарийвчлан тусгасан байдаг. Үүнийг үндэслэн асбесттай харьцдаг ажилтнууд жилд нэг удаа цээжний рентгенд харуулах, уушгины үйл оношийн шинжилгээ, цэрний шинжилгээнүүд, эмч нарын үзлэгт хамрагдаж байхаар заасан байдаг.

-Уул уурхай, барилгын зарим компаниуд байгууллагынхаа ажилчдыг хувийн эмнэлгүүдээр үзүүлдэг. Өвчлөлийн байдал нь бас тэндээ хянагдаад явдаг байх даа?

-Манай орны хувьд эрчим хүч, барилгын салбарууд  ажилтнуудаа улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийдэг хувийн болон улсын эмнэлгүүдээр жил бүр хийлгэдэг.  Төмөр замын ажилтнууд өөрийн эмнэлэгтээ хянуулдаг байгаа. ЭМС-ийн 340 дүгээр тушаалын 7.7-д эдгээр хэвийн бус нөхцлийн ажилтнуудын үзлэгийн нэгдсэн тайланг Мэргэжлээс шалтгаалсан өвчний асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллагад хүргүүлэхээр заасан байдаг. Мэргэжлийн өвчлөлийг бүртгэж мэдээлж байх чиг үүрэгтэй ч өнөөдрийг хүртэл зөвхөн асбест төдийгүй бусад хүнд үйлдвэр уул уурхай ажилтнуудын үзлэгийн мэдээллээ илгээхгүй байгаа нь мэргэжлийн өвчний эрт илрүүлэг, өвчлөлийн тоон мэдээ дутмаг, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхгүй байна.

-Орон нутгийн хүмүүс хаана ирж үзүүлдэг вэ?

- Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгээр нийслэлд байрлах дулааны цахилгаан станцууд, дулааны шугам сүлжээ, хөдөө орон нутгаас даланзадгад цахилгаан станц, шарын голын цахилгаан станцууд бүхий нийт жилд 800-гаад ажилтнууд тус тус үзлэгт хамрагддаг. Гэвч эдгээр станцуудын үзлэгийн хамрагдалт бүрэн бус, жил бүр тогтмол биш байгаа нь анзаарагдаж байгаа. Эрчим хүчний салбарт нийт 1976 оноос хойш мэргэжлээс шалтгаалсан өвчин 1076 бүртгэгдэж, 2019 оны байдлаар манай эмнэлгийн идэвхитэй хяналтанд 204 даатгуулагч иргэн байгаагийн 60 хувь нь уушгины эмгэгээр хөдөлмөр чадвар алдалт тогтоолгосон байдаг. Тиймээс асбесттай харьцдаг ажилтнуудын асуудлыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг үндэсний тав дахь хөтөлбөрт тусгаж, мэргэжлийн хамааралтай өвчин эмгэг үүсэж байгаа эсэхэд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тусган ажиллаж байна.

-Асбесттай холбоотой мэргэжлийн өвчнөөр өвдөх тохиолдол хэр байдаг вэ. Амьсгалын зам, уушгиар дамжиж, өвчлөл үүсгэдэг гэж сонссон?

-2011 онд гүйцэтгэсэн асбесттай холбоотой өвчний тохиолдлыг илрүүлэх судалгааны тайлангаар гялтан хальсны хавдар оноштой 29 тохиолдол ХСҮТ-д бүртгэгдсэн байдаг. Асбесттай харьцаж ажилласнаас хойш 15-20 жилийн дараа уушги тоосжих өвчин, 20-25 жилийн дараа уушгины хавдар, 40 гаруй жилийн дараа голтчийн хавдар тохиолддог гэсэн судалгаа байдаг. Гэвч хувь хүний асбестад өртсөн байдал, ажил мэргэжил, ажлын орчин нөхцөл, эрүүл мэндийн суурь эмгэг, биеийн эсэргүүцэл, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс хамаараад хүн бүр харилцан адилгүй өвчлөлд өртдөг. Асбестын ширхэглэг амьсгалын дээд замаар орон уушгины эдэд үрэвсэл үүсгэн тэр хэсэг холбогч эдээр солигдсноор цулцангийн хүчилтөрөгч зөөвөрлөлтийн үйл ажиллагаа алдагдаж амьсгаадах, цээж хэвлийгээр өвдөх, ханиах, цустай цэр гарах, ядрах, турах зэрэг ерөнхий шинжээр илэрч уушгины болон бусад эрхтний үрэвсэлт өвчлөл аажимдаа хавдар үүсгэдэг удаан явцтай архаг эмгэг юм. 

-Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллагад ямар зөвлөмж өгч ажиллаж байна вэ?

-Монголд ашиглагдаж буй асбестыг хэрэглэхийг хориглох, орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд үе шаттайгаар нэвтрүүлэх, арга замыг судлах, санхүүгийн болоод хууль эрхзүй, технологийн шинэчлэлийг өөрийн орны нөөц боломжид суурилан олон улсын туршлагад үндэслэн бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь ирээдүйд үүсч болох эрсдэл, өвчлөлийг бууруулна. Нэгэнт үйлдвэрлэлд болон ахуйн нөхцөлд хэрэглэсээр байгаа үед асбестын тоосноос урьдчилан сэргийлэх, стандартын шаардлага хангасан аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлэх, агааржуулалтыг сайжруулах, асбестын хог хаягдал, устгалыг бүрэн төгс шийдэх арга хэмжээг цаг алдалгүй өндөр түвшинд хийх хэрэгтэй. Мөн  аюулгүйн ажиллагааны зааварчилгаа, дүрэм журам, хувийн хамгаалах хэрэгсэл, бүрэн хувцаслалт, зохистой мэдлэг хандлага дадлыг эзэмшүүлэх, асбестын биет илрүүлэх лабораторитай болох, энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжлийн хамааралтай өвчлөлийг судлах, бүртгэл мэдээллийг тогтмол хийх, мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөр чадвар алдалтын заалтад оруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг  тасралтгүй явуулах зэрэг цаашид хийх ажлууд их байна. Эцэст нь хэлэхэд энэ ажлыг хэрэгжүүлэхэд хувь хүн бүрийн оролцоо чухал. Үүнээс гэр бүлийн эрүүл мэнд шалтгаална.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.30  ПҮРЭВ № 85 (6310)

 

dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

7 цаг 4 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

7 цаг 6 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

9 цаг 26 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

9 цаг 29 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

9 цаг 57 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

15 цаг 34 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

15 цаг 34 мин
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан

15 цаг 34 мин
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих

15 цаг 34 мин
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

2026-09-25